ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Их хотын өнгө төрхийг тодорхойлох 5 зочид буудал

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 9
Сурталчилгаа

Зочид буудал нь жуулчдын хувьд тухлах, амрах, амсхийх гэр нь л гэсэн үг. Тиймээс үйлчлүүлэгчдийн эрэлтэнд нийцсэн үйлчилгээг хүргэхийн сацуу тав тухыг бий болгох нь хамгаас чухал. Ингэж гэмээнэ жуулчдад хоёр дахь гэр нь юм шүү гэх ойлголтыг төрүүлж, байнгын үйлчлүүлэгчтэй болно. Энэ шалгуурт нийцэх зочид буудал манай оронд цөөнгүй.

Дорнын соёлтой Азийн орнуудын хувьд ч, манай улсын хувьд ч гэр бүлсэг, зочломтгой байдал хамгаас чухал. 

Тэгвэл энэ шалгуурт тэнцэх их хотын 5 зочид буудлыг бид онцоллоо.     

1.“NOVOTEL” БА ДУЛААН МЭДРЭМЖ 

Зэрэглэл: Таван одтой  

Байгуулагдсан он: 2018 он

Өрөөний тоо: 192

Байршил: Сүхбаатар дүүрэг

"Novotel Улаанбаатар" зочид буудлын хаалгаар ороход яг л гэртээ байгаа юм шиг тав тухтай орчин биднийг угтлаа. Зочид буудлын танхим болоод өрөөнүүдэд “Эрдэнэт хивс”-ийн “Атилла” коллекцийн хивс дэвссэн байсан нь сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлэв. Ер нь орчны уур амьсгалыг бүрдүүлэхэд хивс чухал юм шиг ээ. Хивс өнгө нэмэхээс гадна тухайн орчны дулааныг хадгалж, дуу чимээг багасгаж байдгаараа онцлогтой. Энд зочид буудлын хамт олны найрсаг харилцааг бас дурдах нь зүйтэй болов уу. “Novotel”-ийг нэг үгээр тодорхойл гэвэл би “Дулаан” гэх нэр өгнөө. Дэлхий даяар 4200 гаруй салбартай "Аккор"-ын сүлжээ зочид буудлын нэг болох энэхүү зочид буудал жилийн өмнө манай улсын нийслэлд нээлтээ хийсэн юм.  

 
 
 
 
 

2. “HOLIDAY INN” БА НОГООН ОРЧИН

Зэрэглэл: Таван одтой

Байгуулагдсан он: 2016 он

Өрөөний тоо: 169

Байршил: Чингэлтэй дүүрэг

Манайхан зочид буудал гэхээр зөвхөн гадныхан л буудалладаг гэж ойлгодог үе өнгөрчээ. “Holiday Inn” зочид буудлын хувьд уг уламжлалт ойлголтыг эвдсэнээрээ онцлогтой. Учир нь энд улсын болоод олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүд тогтмол болдог. Энэ нь зөвхөн жуулчдын гэр гэх ойлголтыг эвдэнэ. Үүдний хэсгийн интерьер дизайнаа эко ногоон өнгөөр шийдэж өгчээ. Ногоон хана, ногоон гэрэл, ногоон сандал, ногоон хивс... Энд бүх юм нов ногооноороо. Яг л байгальд байгаа юм шиг найрсаг орчинг бүрдүүлжээ. “Holiday Inn”-ийг “Ногоон орчин” гэж нэрлье. Дэлхийн 100 гаруй оронд 5603 сүлжээ зочид буудалтай “IHG” буюу “International Hotels Group”-ын сүлжээ зочид буудлын нэг болох энэхүү зочид буудал 2016 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. 

 
 
 
 
 

3. “BLUE SKY”БА ТАВ ТУХ 

Зэрэглэл: Таван одтой

Байгуулагдсан он: 2012 он

Өрөөний тоо: 200

Байршил: Сүхбаатар дүүрэг

Тансаг зэрэглэлийн зочид буудлууд үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэх бүхий л боломжийг бүрдүүлсэн байдаг. Нийслэл хотын өнгө үзэмжийг чимэх онцгой содон бүтээн байгуулалт бүхий “Blue Sky” тав тухтай сэтгэгдлийг танд төрүүлнэ. Зочид буудлын өрөөний шилэн цонхоор улсын нийслэлээ бүхэлд нь тольдох боломжтой. Өрөөний шаланд дэвссэн хивс тэнгэрийн өнгөтэйгөө яг цав нийцсэн гэмээр. Зочдын тав тухыг дээд зэргээр хангаж чаджээ. Эднийхийг зүгээр л “тав тух” гэж нэрлэе.

 
 
 
 
 
 

4. “PREMIUM”БА АМАР ТАЙВАН 

Зэрэглэл: Дөрвөн одтой 

Байгуулагдсан он: 2015 он

Өрөөний тоо: 70

Байршил: Чингэлтэй дүүрэг

Тэнд амар амгалан орчин ноёлоно. Зочид буудлын шалыг “Эрдэнэт хивс”-ийн “Хүннү” коллекцийн хивс чимсэн харагдана. Дэлхийд алдартай зочид буудлууд  шаргал, саарал зэрэг завсрын өнгөнүүд голлосон хивсийг хэрэглэдэг талаар интрьер дизайны сэтгүүлээс уншиж байсан юм. “Premium” дэлхийн стандартад нийцсэн өнгө загвар бүхий хивсээр өрөөнүүдээ гоёжээ. Өрөөнүүдийн тавилга нь 100 хувь эко материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог. Түүнээс гадна тавилгын өнгө хивсний өнгөтэй хосолно гэж ванлий. Зочид буудлын өрөөний цонхоор Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар Гандантэгчэнлин хийд, орчин үеийн хотын өнгө үзэмж, бизнесийн төвүүдийг бүхэлд нь тольдон харах боломжтой. “Premium”-ыг “амар амгалан” гэж итгэл тодотгоё. 

 
 
 
 

5. “СASTELLA” БА МИНИМАЛИСТ ХЭВ МАЯГ

Зэрэглэл: Гурван одтой

Байгуулагдсан он: 2015 он

Өрөөний тоо: 31

Байршил: Баянгол дүүрэг

Хотын төвийн бүсэд өндөрлөг газарт дөрвөн замын уулзварт “Сastella” зочид буудал сүндэрлэнэ. Минималист хэв маяг голлосон энэхүү зочид буудал Монголын уламжлалт хээ бүхий хүннү загварын хивс дэвссэн нь нүдэнд туссан. Өрөөний сандал, буйдан ч тэр овор багатай. Минималист амьдралын хэв маяг нь овор ихтэй, том талбай эзэлдэг тавилгаас татгалзаж, цөөхөн энгийн тавилгыг эрхэмлэдэг билээ. Зочид буудлын өрөө нь эмх цэгцийг эрхэмлэдэг үйлчлүүлэгчид сонголт хийхэд илүү дөхөм болохоор санагдлаа. “Сastella” -г “Минималист хэв маяг”-тай зочид буудал хэмээн онцоллоо.  

 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [66.181.184.199] 2019/9/19
orood saihan sexdjiimaar buudliin uruunuud bna da
0 | 0 Хариулах
Зочин [103.11.193.202] 2019/9/19
where is shangrila and ulaanbaatar
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.53] 2019/9/18
Ih hot ntr. uhsenii ih hot bdiin. heseg buleg malnuudiin shambaaraldsan umhii ambaaruud
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.139] 2019/9/18
бүгд 3 одын зэрэглэлтэй буудлууд хариуцлага гэж 00 муу газрууд л сурталчилгаа хийлгэх юмдаа чаааваас гэж хоол гэж авах юмгүй жуулчид дагуулаад орход бөгс улаймаар л газрууд байна наад зах нь хоол гэж аймшиг ажилчид нь англи хэл мэдэхгүй үйлчлэгч хар нь жуулчдын үлдээсэн эд зүйлсийг хусна шиангрилла гэх өндөр зэрэглэлтэй буудлууд л 5н одын түвшинд хүрнэдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/9/18
НОВОТЕЛ АЙМААР МУУ ЦАЛИНТАЙ ХҮН ӨЛБӨРЧ ҮХМЭЭР ТЙИМДЭЭ ХӨДӨӨНӨӨС ХҮҮХДҮҮД АВЧ АЖИЛЛУУЛДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ХЭЛ УСТАЙ ХОТЫН ХҮҮХДҮҮДИЙГ АВДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ГАДНАА МАШИНЫ ЗОГСООЛ Ч БАЙХГҮЙ ТАРЧИГХАН ГАЗАР
3 | 0 Хариулах
Зочин [202.131.227.114] 2019/9/18
Монголд Шангри Ла-гаас өөр 5 одтой зочид буудал байхгүй. Энэ сэтгүүлчийн мэдлэг мэдээлэл тун муу байна.
4 | 0 Хариулах
Зочин [124.158.79.14] 2019/9/18
СУРТАЛЧИЛГАА ГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. НЭГ НИЙТЛЭЛ ГАРАХААР Л ХЭДЭН ТИЙШ САВЧИХААД БАЙХ ЮМ
2 | 0 Хариулах
жирийн уншигч [202.180.218.37] 2019/9/18
Гоё л буудлууд байна гэхдээ хэн тодруулсан юм бол, судалгааны компани уу, нөгөө Шангрилла бас бус буудлууд хаачсан бэ, судалгаа биш бол гайгүй буудлууд нэрсийн дарааллаар байсан бол
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.125] 2019/9/18
Рамада яацийн бол, хөдөөрчихсөн юм болуу
0 | 0 Хариулах
ойлго [202.9.42.49] 2019/9/18
энэ буудлууд орлого муутай болоод зар рекламаа тавиад байнаа рамада бол хөлөө олсон байх шүү
3 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/9/18
чойжилсүрэнгийн новотел яасан хужаа маягийн буудал вэ_ нэг л биш
3 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/9/18
энэ гялгар плитан шал монголын нөхцөлд тохирохгүй байгаам даа.. халуун дулаан орондоо л . .
4 | 0 Хариулах
Shangrila baihgui naasan [202.21.112.195] 2019/9/18
Shangrila baihgui naasak kkk, tulburuu tuluugui bololtoi kkk. tuunees shangrila bol yah argagui #1 biz dee
9 | 0 Хариулах