ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдаа, үйлчилгээний бүх газар иргэдэд ариун цэврийн өрөөгөөр төлбөргүй үйлчлэх ҮҮРЭГ албажина

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хувьд нийтийн бие засах газар өнөөг хүртэл хүнд сэдэв хэвээр. Улаанбаатар ч бус энэ нь орон нутагт ч мөн хамаатай сэдэв билээ. 

Нийтийн бие засах газар хүрэлцээгүйгээс гадна байгаа зарим нь хаалттай байх нь элбэг.  Нэгдүгээрт иргэдийн өөрсдийн соёлгүй, бүдүүлэг байдал, хоёрдугаарт нийтийн ариун цэврийн газруудын хүрэлцээгүйгээс болж хүмүүс хаа сайгүй хүндэрч, хөнгөрсөөр хавар, зуны улиралдаа Улаанбаатарын байшин, гудамжны булан тохойгоос бохирын үнэр ханхалсаар, хөдөө агаар салхинд аялагчдын хувьд ч баас шээстэйгээ хутгалдан амарч, зугаалж байна. 

Уг нь 2014 онд батлагдсан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар(ариун цэврийн өрөө) иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан байдаг. Тус журмын шинэчилсэн найруулгын 8.1.5-д ч энэ талаар заажээ.

Гэвч амьдрал дээр энэ журмын дээрх заалт хэрэгжихгүй байна. Иргэд ч худалдаа, үйлчилгээний газрууд нийтэд үнэтэй, үнэгүй үйлчлэх, ер нь шаардлагатай үед ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжтой эсэх талаар нэгдсэн ойлголтгүй байгаа юм.

Тиймээс бид Нийслэлийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Байгальмаагаас тус журмын талаар тодрууллаа.

-Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөхгүй юу? 

-Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.5-д худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан.  

Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн ИТХ-аар дэмжигдэн батлагдсан энэхүү журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр өгсөн байгаа. Одоогоор хараахан бүртгэлд ороогүй учраас хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байна.

Ер нь иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх нь худалдаа, үйлчилгээний бүх газрын үүрэг юм. Энэхүү үүргээ харин зарим газар биелүүлдэггүй зөрчил дутагдал гардаг.

Үүнд бид иргэдээс ирсэн гомдлын дагуу арга хэмжээ авч, тухайн ААН, байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажилладаг.

-2014 онд батлагдсан энэ журам хүчин төгөлдөр биш болсон гэсэн үг үү?

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар бүх дүрэм, журам Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байх ёстой болсон.

Харин 2014 онд батлагдсан тус журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй байсан учраас өнөөдөр эрх зүйн чадамжгүй болчихсон байсан. Тиймээс өнгөрсөн сард энэ журмыг дахин шинэчилж, яам руу хүргүүлсэн.

-Хэрэв Хууль зүйн яамд бүртгэгдэж, журам мөрдөгдөх үндэслэлтэй болсны дараа үйлчилгээний аливаа байгууллага ариун цэврийн өрөөгөөрөө иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхгүй бол тухай иргэн гомдол гаргах эрхтэй болно биз дээ?

-Энэ журмаар бол үйлчилгээний байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд байгууллага мөнгө нэхэх, үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхгүй.

Гэвч иргэд эрхээ мэддэг ч үүргээ биелүүлдэггүй, цэвэр бие засдаггүйгээс болоод аж ахуйн нэгж, иргэдийн дунд зөрчил бий болж байна. Тухайлбал, CU, Сircle K гэх мэт 24 цагаар ажилладаг газрууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчилдэг боловч иргэд цэвэрхэн бие засдаггүйн улмаас зогсоо зайгүй 00-ын өрөөгөө цэвэрлэж байна гэж гомдоллодог.
Манайд нийтийн бие засах газар дутагдалтай байгаагаас энэ хүндрэл үүсэж байна.


Дээрх энэ журам бүртгэгдсэн тохиолдолд ААН, байгууллагад ямар арга хэмжээ авч болохыг НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээгээс тодруулсан юм.

Тэрбээр “Одоогийн байдлаар тус журам нь хүчингүй байгаа учраас хуулиар арга хэмжээ авах боломжгүй. Хэрвээ Хууль зүйн яамандд бүртгэгдэж, хүчинтэй болсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлээр арга хэмжээ авч болно.

Гэхдээ заавал энэ журам гэлтгүй үйлчилгээний байгууллагууд дотоод хяналтаа өөрсдөө хариуцаж, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5 буюу Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна гэсэн заалтыг дагаж мөрдөх ёстой” гэв.

Харин олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчин, гудамж, талбайд бие зассан эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай Зөрчлийн хуульд заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын харьяанд буюу нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах 20 газар үйл ажиллагаа явуулж байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.23] 2019/7/24
Гудамжины ТҮЦ н хүмүүс хаана бие засж гараа угааж хүмүүст юм зардаг вэ ҮҮНИЙГ ШИЙДЭЭЧЭЭ Гантөмөр даргаа Амарсайхан даргаа Түүцийг устгааааааа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.194] 2019/7/23
amerikt irgediin zereg zindaag mongoor uneldeg
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2019/7/23
Яамандаа журмаа цаг тухайд нь бүртгүүлж байхгүй хариуцлага алдсан байна! Одоо мөрдөхгүй байх цоорхой байгаа юм байна шүү дээ. Хэрэв хүчин төгөлдөр мөрдөөд эхэлбэл надад ийм санаа байна. Ариун цэврийн өрөөг бохир ашигласан бол тухайн хүнээс 5000-10000 ч юм уу төлбөр авах хэрэгтэй. Ингэж ухамсартай үйлчлүүлж сургахгүй бол үйлчилгээний газрууд гомдоллох нь зөв. Бохир заваан хүмүүсийн төлөө үйлчилгээний газраас нойлоо цэвэрхэн байлгахыг шаардах нь шударга бус.
0 | 0 Хариулах
иргэн [139.5.217.101] 2019/7/23
Үнэгүй нойл оруулах хэрэгтэй. Ядарсан нэг маань яадаг юм гар нүүрээ угаагаад явж байгээ: Шингэн саван нойлийн цаас үнэгүй байх хэрэгтэй. үйлчлэгч жоохон бор цаас таслаад өгдөг. Гараас нь авахаас бас тийм тааламжтай биш бдг.
0 | 0 Хариулах
zochin [202.131.225.205] 2019/7/23
Ulsiin ih delguur iinh n noil iig n haraarai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.208] 2019/7/23
sheehdee nuhee onoj suraa malnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.246] 2019/7/23
mongoliig ihenh erchuud buzarlaj bga. [хориотой үг] [хориотой үг] aldah, tser nus hayag tamhi arhi gudrah ni hemjee hyzgaargui, tsag nargui urgeljildeg
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.4] 2019/7/23
Нарантуулын хойт хаалга орчим нийтийн нойл тавихгүй бол тэр гудамж тэр чигээрээ жорлон боллоо иргэд [хориотой үг] шээсэн дунд мөлхөж бна гэсэн үг! Энэ зах нь тавих естой ш дээ Манай энэ том захын эзэд нь нийгмийн хариуцлага, ес зүй гэж түй ч байхгүй тэгсэн мөртлөө гишүүн дарга сайд болох гэж чичэрсэн үхэнгээ алдсан арчаагүй ядарсан хүмүүс байх юм чааваас тэр Өгөөмөр зах ч ялгаагүй [хориотой үг]!
5 | 0 Хариулах
Зочин [202.179.31.88] 2019/7/23
Ялангуяа явуулын хүмүүс дамждаг газар болох авто тээврийн төвүүд ёстой муухай ариун цэврийн өрөөтэй. Тэр хүмүүст жинхэнэ цэвэрхэн өрөө хэрэгтэй. Ядаж шүд амаа угаачихаад гарахад сэжиг хүрэхгүй угаалтуур орчин байх хэрэгтэй. 00-н цаас тавиач. Тэгээд цэвэрлэгч нартай гадаадын хүчтэй бөгөөд сэнгэнэсэн тааламжтай үнэртэй цэвэрлэгч бодис өгөөч. Тэгээд бас хүмүүс нь соёлтой цэвэрхэн үйлчлүүлж сурах хэрэгтэй. Хүүхдийн тусгай жорлон нэгийг бас тавьж байгаач.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.88] 2019/7/23
бактер устгадаг цэвэрлэгч бодис.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.88] 2019/7/23
хамаагүй мөнгө аваач дээ. Олны хөл ихтэй газар ялангуяа хамаагүй мөнгө ав. Гэхдээ сайхан жорлон ашиглуул. Муухай жорлон тавьчихаад 200 төг хураагаад сууж болохгүй. Үнэр танар. Мөнгөгүй яарсан нэгэн гуйхад бас үнэгүй оруулчихдаг байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/23
Хот 1,4 сая хүнтэй, 1 хүн өдөрт 6 удаа 00 ордог, 1 орохдоо 10л ус урсгана. 1,4сая*6*10л= 84,000,000л ус зөвхөн 00д зарцуулна. Манайд тийм их ус байхгүйшдээ, тийм их бороо ордоггүй.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.66.160] 2019/7/23
Tegeed yaay geed bgaan?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/23
Undnii usnii hiimel dalan barie gd bgan, hotoo toiruulaad water toweruudtai bolie gd bgan, bohir-n systemiinhaa daatsiig nemegduuliee gd bgan, local sewage water treatment planttai bolie gd bgan.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.236] 2019/7/23
Нэг орохдоо юу гэж 10 литр байдаг юм, сайндаа л 5 болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/23
Geriinhee 00-n bochkig orood hemjeed uz
0 | 0 Хариулах
6-han ordiimuu [108.218.234.108] 2019/7/23
Bi lav dor hayaj 10 ordog. 1 urshad 5 l baih
0 | 0 Хариулах
Болд [202.21.109.36] 2019/7/23
Зайсангийн хэдэн гуанз ресторануудад энэ журмаа бичиж хадмаар байна. Ууланд аялсан хүмүүс бууж ирээд зайлуул жорлон хайгаад гүйх юм, нөгөөдүүл нь тахалтай хүн харсан юм шиг жорлондоо оруулахгүй байна, эсвэл зааж өгөхгүй гөлийх, жорлон эвдэрсэн гэж худлаа хэлэх юм.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.29] 2019/7/23
ШААЛ ТЭЭНЭГ ТАМХИНЫ ХУУЛЬ ГАРГАЖ БАЙХААР ЖОРЛОНГИЫН ХУУЛЬ ГАРГАСАН БОЛ ХЭРЭГЖИХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙСИЙМДАА!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.78] 2019/7/23
Тамхичин лалрууд энэ хуульд их уурладаг байхөө
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.29] 2019/7/23
БИ ТЭР ЛААЛАР ЧИНЬ БИШ Л ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.220] 2019/7/23
Равдан харваас наша прима, беломорканал татлаг орос школтой тамхичин. Одоо орос тамхи орж ирхээ болиод байрныхаа хэдэн собутыльник архичинтайгаа улаан шонхор, алтан навчис татжаагаа. Хихи
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.29] 2019/7/23
ЧАНДМАНЬ ЭРДЭНЭСИЙН НЭГИЙГ ХЭРЭГЛЭЖ СУРААГҮЙ БИ АЗГҮЙ ХӨӨН!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.114] 2019/7/23
Монгол орон даяар "Ариун цэврийн өрөөгөө шинэчлэн сайжруулах аян" зарлая. Бүх компани, ААН, төр хувийн хэвшлийн байгууллагууд ариун цэврийн өрөөгөө маш сайхан болгоё. Сайхан зүйлд хүн хамаагүй хүрэхээс ч эмээдэг. Цэвэр сайхан орчинд цэвэр сайхан үйлчлүүлж сурна.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.236] 2019/7/23
Яг үнэн,тэгэхгүй бол улс маань удахгүй ил жорлон болох байх шүү
1 | 0 Хариулах