Монгол Улсын Их Сургууль Бритиш Консул боловсролын байгууллагатай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний түвшин тогтоох шалгалтын “IELTS CENTRE-NUM” төвийг байгууллаа.
Төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 7-нд болж өндөрлөлөө.
“IELTS CENTRE-NUM” төв нь 2025 оны 4 сараас эхлэн компьютерт суурилсан Академик болон Ерөнхий Англи хэлний шалгалтыг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дуу чимээ тусгаарлагч бүхий тав тухтай, цэвэрхэн орчинд тогтмол авч байна.
IELTS-ийн шалгалтын унших, бичих, сонсох, ярих дөрвөн үндсэн ур чадварын нэгэнд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “One Skill Retake” буюу тухайн чадварын шалгалтаа дахин өгч оноогоо ахиулах боломжтой.
Шалгалтын хариу 1-5 хоногийн дотор гарна.
Түүнчлэн IELTS-ийн бэлтгэл болон оноо ахиулах танхимын сургалтыг зохион байгуулж байгаа ба сургалтад сууснаар МУИС-ийн мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар хичээл заалгахаас гадна шалгалтын талаарх мэдээлэл зөвлөгөөг үнэ төлбөргүй авч сургалтын материалаар хангагдана.
IELTS-ийн шалгалтыг амжилттай өгснөөр гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаас гадна уг шалгалтын оноогоо элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ үнэлгээнд дүйцүүлэн Монгол улсын их дээд сургуульд элсэн суралцах боломжтой юм.
Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл ieltscentre.num.edu.mn хаягаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. /шалгалтын хуваарь 11 дүгээр сар хүртэл гарсан./
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр /Дашчойлон хийдийн замын зүүн талд/
Утас: 99204024, 89115279, 80601167, 77307730-5410
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!