Э.Батшугар: Онооны системд шилжсэнээр хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болж, зээлийн сайн, муу бүх мэдээлэл таван жил хадгалагддаг болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн мэдүүлсэн юм.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Зээлийн мэдээллийн санд хадгалагдаж буй зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлжих зэрэглэл тогтооход ашиглах, зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох онооны аргачлалыг эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллагаар батлуулснаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан үйлчилгээг нэвтрүүлж банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Монголбанканд зээлжих чадварын зэрэглэлийг тогтоох онооны аргачлал, журам батлах эрх үүссэнээр иргэн бүр зээлийн оноотой болж, илүү хүртээмжтэйгээр санхүүгийн үйлчилгээ авдаг болох ажээ. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Онооны системтэй болсноор зээлийн хүүний эрсдэлийг бууруулж, зээл олголтын хугацааг багасгах боломжтой. Зээл судлахад хоёр долоо хоногийн хугацаа зарцуулдаг байсан бол онооны системд шилжсэнээр 0.6 хоног буюу нэг ажлын өдөр дотор зээл гардаг болно гэдэг судалгааг Латин Америкт хийсэн байдаг. Мөн онооны системд шилжсэнээр зээлийн хүү буурсан 28 орны судалгаа бий. 2004-2019 оны хооронд хийсэн. Энэ судалгаанд онооны системд шилжсэнээр 3.2-3.6 хувиар буурсан тооцоо бий.

Түүнчлэн онооны системд шилжсэнээр хар жагсаалт гэдэг зүйл байхгүй болно. Үүнтэй холбоотойгоор зээлийн мэдээлэл таван жил хадгалагдана. Үүнд сайн нь ч муу нь ч аль аль нь байна гэсэн үг.

Хуулийн төслийг дагалдуулж тогтоолын төсөл өргөн барьсан. Уг тогтоолын төсөлд зээлдэгчээс үл хамааран /өвчин зовлон, ковид зэрэг нөхцөл/ орлого нь хаагдсан тохиолдолд Монголбанкнаас журам батлаад илүү уян хатан хандах боломжтой болно.

Харин эсрэгээр Хөгжлийн Банкнаас эсвэл Засгийн газрын тусгай сангаас авсан зээлд уян хатан хандахгүй. Яагаад гэвэл Засгийн газрын мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгөнд хариуцлагатай хандах ёстой.

Америк зэрэг бусад улсад заавал зээл авч байж оноо нэмэгддэг. Гэхдээ үүнийг монголд яг тийм хэлбэрээр нутагшуулах нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс журмыг нь Монголбанк батлаад тусгай зөвшөөрөлтэй хоёр компани өөрсдийн дата бааз дээр боловсруулалт хийгээд оноо өгнө.

Үүнээс гадна хэдэн хэдэн зүйл Монголд ажиглагдсан онооны системээ гар утсаар ойр ойрхон шалгаад байхаар оноо нь буурдаг. Яагаад тэгж байна вэ гэхээр нөгөө байгууллагууд “Энэ оноогоо байн байн шалгаад байгаа эрсдэлтэй иргэн байна” гээд үзчихдэг. Иргэд болохоор шинэ үйлчилгээ учраас сонирхоод байгаа. Тиймээс Монголбанк үүн дээр анхаарч журамдаа тусгаж, Монголын хөрсөнд тохирсон зүйл хийнэ гэж найдаж байгаа.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
demjihgui heveer uldee.har jagsaal zuv [103.168.34.88] 2025/5/10
har jagsaalttai heveer bval sain shuu.zeelee tulduggui gulugnuudiin erhiig jyzgaarlah estoi.SOHiin munguu uguhgui bol har jagsaaltad bas oruul
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2025/5/10
За энэ онооны систем чинь хол явахгүй байна. Хүний эрх боож хаахдаа ямар сайн юм бэ? Юугаа хуцаад байгаан мэдрэл муутай юмуу өөр хийх юм олдохгүй байвал би заагаад өгөх юмуу?
1 | 4 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/9
Энэ улсад нэг олигтойхон юм хийлдээ Батшугар аа сурсан мэдсэнээ зориул
0 | 4 Хариулах
Zochin [146.70.16.54] 2025/5/10
Энхбаярын хүүд сурсан мэдсэн зүйл гэх юм байна уу?! Үхсэн элэнцгийн чинь онооны систем? Эрх мэдэлтнүүдийн таалалд нийцээгүй үйлдэл хийвэл оноо хасдаг Хятад шиг болгомоор байна уу? Гай болоод байлгүй Хятадад очиж амьдар! Хаашаач алхах эрхгүй, эрх мэдэлд хүрсэн энэ мэт эргүү дагзнуудад хянуулж зомби маягаар амьдрах болж байна уу?! Ёстой яршиг л байна! Хуцваа!!!
2 | 2 Хариулах
Зочин [59.153.112.181] 2025/5/9
НЯМБААТАР ОЮУН-ЭРДЭНЭ НАР БОЛ ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС. НЯМТАЙШИР ОДЖАРГАЛ НАР БОЛ ЖИНХЭНЭ БАЯЛАГ БҮТЭЭЖ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛСЭН ХҮМҮҮС.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/5/9
Iim yum medehgui mangar batsaan deer suuchaad huuli hiigeed baij baidag. Naadah chin bur hugjil bish uhralt bolloo hooy. Zeelee tuluh hun uldehgui
5 | 4 Хариулах
Hehe [122.201.31.41] 2025/5/9
Хуцаж бай хувхай гуйлгачин минь чи хууль судлаад хууль баталчих нь яасын
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.112] 2025/5/9
Chamd l heregtei yum helsiimaa.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.194] 2025/5/9
Еэвингийн үлгэр хэнд ч хэрэггүй өөрчлөлт
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.114] 2025/5/9
ОНООГОО ШАЛГАХААР ОНООНООС НЬ ХАСДАГ НЬ ЯМАР ДОМБОО ЮМ БЭ?
4 | 0 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/5/9
Лавлагаа авахаар бас онооноос хасна. Үнэн түлээ.
0 | 0 Хариулах