Улаанбаатар хотод гарсан гал түймэр, хариу арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар(НОБГ) болон Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ)-аас мэдээлэл өглөө.
Он гарснаас хойш нийслэлд ой хээрийн түймэр гурав бүртгэгджээ.
Тодруулбал
Түүнчлэн шар өвс шатааснаас улбаатай түймрийн дуудлага мэдээлэл эрс өсөж байгаа тул иргэд хариуцлагатай байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Он гарснаас хойш шар өвсний гал түймэр гарсан тухай 255 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.5 дахин өссөн үзүүлэлт.
Гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөл нь татсан тамхиа унтраалгүй хаях, шар өвсөө шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүйгээс үүдэлтэй буюу ил галаас болж байна. Мөн зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн гагнуурын очноос, цахилгаан ашиглалтын угсралтын буруугаас ч шалтгаалж байгаа.
Гал түймрийн улмаас
Хуурайшилтын үед иргэд та бүхэн сэрэмжтэй байж ил гал гаргахгүй байх, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг хүсье.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр амралтын өдрүүдэд дулаарах төлөвтэй байна. Дулаарсан үед иргэд ногоон бүсэд зорчих нь ихэсдэг. Иймд захирамжаар хориглосон байгаа учраас зургаадугаар сарын 10-н хүртэл хэрэгжилтийг хангана уу.
Нэг хүний санамсар болгоомжгүй, тоомжиргүй байдлаас шалтгаалж шар өвсний түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн дор бүрнээ анхаарч, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!