12:14 2025/05/09
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Иргэдийг зээлийн онооны системд шилжүүлснээр санхүүгийн хүртээмж өсдөг.
Анх удаа зээл авах гэж буй иргэн муу ч биш, сайн ч биш дунд зэргийн оноотой байна. Зээлээ аваад эргэн төлөлтөө хийгээд явбал оноо нь өснө. Эргэн төлөлтөө хийхгүй бол оноо нь буурна. Одоо байгаа систем эргэн төлөлтөө хийхгүй бол хар жагсаалт руу оруулдаг. Зээлээ төлсөн ч зургаан жилийн санхүүгийн ял нь байсаар байдаг.
Давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой тогтоолын төсөл орж байгаа. Тухай иргэн, аж ахуйн нэгжээс хамаарахгүйгээр орлого нь тасалдвал уян хатан байдлаар хандана. Эсрэгээрээ Засгийн тусгай сан, Хөгжлийн Банкнаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж төлөхгүй байвал уян хатан байдалд хамаарахгүй.
Банкууд эрсдэлээ тодорхойлдог болох учраас сайн, өндөр оноотой хэрэглэгчээ урамшуулна. Мөн малчид болон ахмадуудын тогтмол төлдөг зээлийн оноо нь өсөж, эрсдэл нь буурна. Банкуудын урсгал зардал буурна гэсэн үг. Бодит амьдрал дээр таньдаг эдийн засагч байна уу гээд ярьдаг. Энэ зүйл байхгүй болно. Оноогоо үзүүлэхэд тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учраас санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.
Том банкууд харилцагчийнхаа мэдээллийг хуваалцдаггүй. Тиймээс том банкны нөхцөлөөр л санхүүгийн үйлчилгээ аваад байгаа. Онооны системтэй болсноор дуртай санхүүгийн байгууллага дээр очоод үйлчилгээ авах боломжтой болно.
Барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Яагаад гэвэл зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө болж байгаа" гэлээ.
10:18 2025/05/09
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!