Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: М.Энхболд та ажлаа өг. Би ч бас ажлаа өгье

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:27 2018/12/20

МАН-ын УЗ-өөс Д.Хаянхярваа, Су.Батболд хоёрыг хасаж Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмжээ
 
Зургийг mpa.mn

МАН-ын өчигдрийн Бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасаж,  Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна. 

Бага хурлын шийдвэрийг 12:00 цагт зарлах урьдчилсан тов гараад байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

07:42 2018/12/20

М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн саналыг 95% нь дэмжжээ

МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг 95 хувь нь дэмжсэн тогтоол гаргасан байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар тус Бага хуралд анхнаасаа намаас гишүүн хөөх, хасах асуудлыг Хяналтын Ерөнхий Хороо нь оруулж ирэх төлөвлөгөөгүй байсан бөгөөд энэ талаар огт дурдагдаагүй гэлээ.

23:24 2018/12/19

У.Хүрэлсүх: М.Энхболд та ажлаа өг. Би ч бас ажлаа өгье
 
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан ч М.Энхболд энэхүү шийдвэрийг хүлээж аваагүй байна. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан ч М.Энхболд энэхүү саналыг хүлээж аваагүй ажээ.

УЗ-ийн хурал дууссан бөгөөд түр завсарлаад байсан Бага хурал эргэн хуралдаж эхэллээ. Бага хурлаар М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэсэн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулах мэдээлэл байна.

Энэ тухай Н.Номтойбаяр гишүүн "УИХ-ын даргыг намын Бага хурал огцруулахгүй" гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү. 

https://www.facebook.com/iKonNews/videos/584802338610042/

Мөн Бага хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн "2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх" гэсэн яриаг мөн үзэх боломжтой.

20:48 2018/12/19

МАН-ын Бага хурал түр завсарлаж УЗ нь хуралдаж эхлэв
 
МАН-ын Бага хурал түр завсарлаж Удирдах зөвлөл нь хуралдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Бага хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахаар болсон ч энэ асуудалд түр завсарлага авч УЗ нь ийнхүү хуралдахаар болсон байна.

УЗ-ийн хурлын дараа Бага хурал үргэлжилж дээрх асуудлаар санал хураалт явуулах бололтой.

Бага хурлын явцын талаар 20:30 цагаас хэвлэлийн хурал хийх зар тараасан ч одоогоор энэ цаг хойшлогдож хэдээс мэдээлэл хийх нь тодорхойгүй байна. 

17:05 2018/12/19

Бага хурлын гишүүдийн байр суурь

Д.Дэмбэрэл: М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1gm7

Д.Оюунхорол: Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1gm7

16:40 2018/12/19

У.Хүрэлсүх: Бидэнд одоо цаг алга...

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж байна. 

15:58 2018/12/19

У.Хүрэлсүх: ЖДҮХС-гаас зээл авсан асуудал байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагад шалгуулаарай гэж дүүдээ хэлсэн

МАН-ын Бага хурлын зарим гишүүн тус намын дарга У.Хүрэлсүхээс түүний дүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх асуудлыг тодруулж, хариулт авчээ.

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1gm2

15:15 2018/12/19

М.ЭнхболдМАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү

Хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны твиттер хуудастаа оруулсан жиргээ, хэлсэн үгийг хүргэе.

Тэрбээр "Энэ тахимд 60 тэрбумын схемээр томилогдсон хүн байна уу. Байхгүй. Хууль хяналтын байгууллага олон удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон зүйлээр мөн ч олон удаа улс төр хийлээ дээ. Үүнийгээ одоо дуусгах цаг болсон. Харин бодитой том асуудал гараад ирлээ шүү.

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн МАН, АН багууд нийлээд над руу дайрч эхэлсэн. Сонгуульд өрсөлдөж байхдаа сөрөг хүчиндээ хэлүүлээгүй муу үгээр хэлүүлж, журмын нөхдөдөө сийчүүлж байна.

Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.

2016 онд үнэмлэхүй ялалт авчраад өөрөө Ерөнхий сайд болоогүй нь буруу гэж намын дарга хэллээ. Бүгдээрээ ярилцаад шийдсэн. Харин У.Хүрэлсүх дарга та 2016 онд нэр дэвшээд намдаа нэг суудал авчирсан бол би тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой байсан.

Миний бие МАН-ын даргаар хоёр удаа ажиллахдаа хэн нэгний үгэнд, хэн нэгний ятгалгад орж өөийнхөө бодлын, өөрийнхөө намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй гэдгийг хатуу хэлье!" гэжээ.

14:40 2018/12/19

МАН-ын гишүүдийн байр суурь

Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай явагдаж байна. Хурал эхлэхээс өмнө  болон хурлын үеэр тус намын гишүүдийн байр суурийг сонссон юм.

А.Ундраа: Ерөнхий сайдын төрсөн дүү нь ЖДҮХС-гийн удирдлагын түвшинд найман жил ажилласан

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1glv

Гэрэл зургийг mpa.mn

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27-гоос 3-4 хүнийг өчигдөр АТГ-т дуудсан

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1glp 

Гэрэл зургийг mpa.mn

Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалаа ашигласан бол хүнд гэмт хэрэгт тооцдог

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1glk

Гэрэл зургийг mpa.mn

13:54 2018/12/19

М.Энхболд: Одоогоор ажлаа өгөх боломжгүй

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна.

Хурлын эхэнд намын дарга илтгэл тавьсан бөгөөд үргэлжлүүлэн Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа аж. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Одоогоор ажлаа өгөх боломжгүй" гэж хэлсэн байна.

13:24 2018/12/19

У.Хүрэлсүх: М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлийнхээ төгсгөлд "Өнөөдөр би М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ.

Энэ хатуу үгүүдийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Илтгэлийн дараа гишүүдийн асуулт, хариултын цаг эхэлж байгаа юм байна.

13:10 2018/12/19

"Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн"

МАН-ын Бага хурлын ирц 78 хувьд хүрчээ.

Намын дарга У.Хүрэлсүхийн илтгэл үргэлжилж байна.

Тэрбээр "М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй. Гэвч завдсан нь үнэн.

Би нөхдөө бодож болно. Зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл.

Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй.

Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны "До" яам шиг болно.  Хүмүүс үүнээс айдаг болсон. Сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу?

Эмээл, хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл Монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу?" гэжээ.

12:55 2018/12/19

"Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна"
 
Эрх баригч МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай эхэллээ.

Хурал 11:40 цагт 63.4 хувийн ирцтэй эхлэн, Ө.Энхтүвшин даргалж байгаа аж.  Одоогоор намын дарга илтгэл тавьж байгаа талаар бага хурлын гишүүд твиттер хуудастаа жиргэжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлийн эхний хэсэг хийж бүтээсэн зүйлийн тухай байсан бол хоёр дахь хэсэг шударга ёсны талаар үргэлжилжээ.

Тэрбээр "Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсэж байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл.

Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна. Энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан. Болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан" хэмээсэн байна.