Тэсо Пропертис групп Мегастарс клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Тэсо Пропертис групп Монголын волейболын Үндэсний дээд лигийн хошой аварга Хасу Мегастарс клуб-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, шинэ түншлэлээ эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжил, тамирчдын ур чадвар, өсвөр үеийн спортын оролцоог дэмжихэд чиглэж байна.

зураг
 

Мегастарс клуб нь Монголын волейболын Үндэсний дээд лигийн хошой аварга бөгөөд түүнчлэн зөвхөн дээд лигийн баг төдийгүй өсвөр үеийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхэд анхаарч, олон улсын түвшинд туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэн ажилладаг.

зураг
 

Тэсо Пропертис групп-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, эрүүл амьдралын хэв маяг, залуу үеийн хөгжилд чиглэсэн санаачилгыг дэмжиж хүүхэд, залуусын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр ирсэн.

зураг
 

Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан залуу үеийнхэнд спортын эерэг соёл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол улсын волейболын хөгжилд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна.

зураг
 

ТЭСО Пропертис — Багийн спорт, хамтын үнэ цэн

 

Facebook холбоос
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.