ШҮҮХ: Т.Шинэбаярын цагдан хориог өөрчилж, хязгаарлалт тогтоосон

Д.Янжиндулам, ikon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 10-наас эхлэн цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хориод буй. Тэгвэл түүнийг суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарчээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун "Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэж тайлбарлав.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албанаас гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойшлуулшгүйгээр баривчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.3-т заасан үндэслэлээр аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байсан билээ.