Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Энэ бол гүтгэлэг

Б.Ану
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Бага хурал яг одоо түр завсарлаад байна. Тус намын дарга У.Хүрэлсүх үг хэлж түүний дараагаар гишүүд асуулт асууж байгаад хурал завсарласан юм. 

Энэ үеэр МАН-ын Бага хурлын зарим гишүүн У.Хүрэлсүхээс түүний дүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх асуудлыг тодруулсан байна.

У.Хүрэлсүх хариулахдаа "Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг. ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа асуудал гүтгэлэг. Би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсдээ зээл өгөөч гэсэн бичиг сачиг явуулж байсан зүйл байхгүй. Надад тийм зүйл байхгүй" гэжээ. 

МАН-ын Бага хурал завсарлаж байгаа бөгөөд завсарлага дуусахаар 44 гишүүн үг хэлэхээр нэрээ өгөөд байгааг эх сурвалж мэдээллээ. 

МАН-ын Бага хурлын явцын багц мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.