U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 12–18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс(ДАШТ) Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Н. Нархажид, 72 кг-ын жинд өрсөлдсөн Э.Одгэрэл нар барилдаж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Маргааш эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Н. Батбилгүүн хүрэл медалийн төлөө барилдах бол 97 кг-ын жингийн барилдаанд Т.Дэмчигдорж хүч үзэж эхэлнэ.