Б.Сэмжидмаа: Хотын даргад иргэдээс 8,000 гаруй санал, хүсэлт ирсний 5,000 гаруй нь гомдол байна

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

НЗДТГ-аас "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхлээд буй. Энэ хугацаанд хотын даргад 8,373 хүсэлт, санал, гомдол иржээ.

Энэ тухай Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Өнгөрөгч хоёр сарын хугацаанд ирсэн нийт дуудлагын шийдвэрлэлт 89.7 хувьтай байна.

Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5.9 хоног байна. Нийт 8,373 хүсэлт ирснээс 7,774 нь мессежээр, 599 нь и-мэйл хаягт иржээ. Үүний 5,120 нь гомдол, 2,548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 санал байна.

Нийслэлийн төрийн албан хаагчид тус дугаарт ирж буй хүсэлтүүдэд ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдөр 157 байгууллагын 500 гаруй албан хаагчдад цаашид иргэдийн хүсэлтэд илүү хурдан хугацаанд хариу өгөх, чанартай үйлчлэх, үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байна” гэлээ.  

Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой байна.