Өнгөрсөн хоногт суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026 оны аравдугаар сарын 16-ны 08:00 цагаас аравдугаар сарын 17-ны 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн тухай нийт 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 1, Архангай аймагт 2, Дархан-Уул 1, Завхан 1, Сэлэнгэ 2, Хөвсгөл 4, Хэнтий 6, Төв аймаг 1, нийт аймагт 8, нийслэлд нэг байна.
24 цагийн хугацаанд улсын хэмжээнд суурьшлын бүсэд орж ирсэн 3 баавгайг аюулгүй болгож агнасан, 6 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан, нэг удаагийн дуудлага, мэдээллийн дагуу баавгай олдоогүй бөгөөд бусад 7 дуудлага мэдээллийн дагуу сумын шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр(2026.10.17) мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
