Баавгай нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээжээ
IKON.MN
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 км зайтай Бурхант хошуу гэдэг газарт амьдардаг айлын гэр рүү баавгай халдаж нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн явдал өнгөрөгч шөнө гарчээ.
Хүнд гэмтсэн хүн нь 50 орчим настай эмэгтэй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэхүү харамсалтай явдлын талаар өнөөдөр 09:30 цагт цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгнө гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
