Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаяр ЖДҮХС-гаас нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авсан тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлсэн билээ. ЖДҮХС-гийн дуулианд Засгийн газрын тэргүүн ийнхүү нэр холбогдоод буйг шалгах эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Баримттай мэдээллийг хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яам шалгадаггүй. Прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгадаг. Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Хуулийн өмнө хүн бүр адилхан байх ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!