Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ард иргэддээ шинэ жилийн бэлэг болгоод өөрөө өргөдлөө өгчих болов уу гэж итгэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг нь мөн гэдгийг олж тогтоолоо.  2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын “Жаргалант мах импекс” компанийн нэрээр нэг тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээн дээр гарын үсэг зурсан.

Улмаар энэ зээлээ 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая төгрөгийг, 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийн нь тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж үлдэгдэл 800 сая орчим төгрөгийг авсан нь тодорхой.

Хэдийгээр нотлоход хэцүү ч шударга ёсыг хүссэн нэгэн эмэгтэй энэ баримтыг надад өгсөн. ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болчихлоо. МАН-ын ЖДҮ-чин намын даргатай болчихлоо.

ХОМ-тээ У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, хоёр орчим тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, автомашин, мотоцикль, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэтчилэн олон тэрбум төгрөгийн хөрөнгийг бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авснаа тайлбарлах цаг нь болчихоод байна. 

Тиймээс Ерөнхий сайдыг өөрөө өргөлдлөө өгөхийг шаардаж байна. Хэрэв өөрөө өгөхгүй бол У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг би өөрийн бланк дээрээ дахин өргөн барина. 48 цагийн хугацаа өгч байна. 

У.Хүрэлсүх ард иргэддээ шинэ жилийн бэлэг болгоод өөрөө өргөдлөө өгчих болов уу гэж би итгэж байна. 

Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногт дэлгэх байсан ч Ерөнхий сайдын Япон дахь айлчлал давхацсан учраас нэр хүндийг нь бодоод өнөөдөр дэлгэж байна" гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танай намын Бага хурал маргааш болох гэж байна. Таныг болон нэр бүхий зарим гишүүнийг намаас хөөх гэж байгаа гэх мэдээлэл байна?

-Тэртэй тэргүй намаас хөөх шийдвэрийг намын Хяналтын хороо арваннэгдүгээр сарын 20-доор гаргачихсан. Тогтоолоо л одоо хүртэл албажуулаагүй байна. Өнөөдөр хуралдаж магадгүй. Хөөх бол хөөнө л биз. 

Ер нь энэ хэвлэлийн хурлаас АТГ, прокурорын байгууллага мэдээлэл аваад шалгахыг шаардаж байна.  

Н.Номтойбаярын дэлгэсэн баримтууд: