МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна.
Энэ үеэр Бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байгаа аж. Гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2012 онд Ардчилсан нам олонхоороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та хоёр намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна" гэжээ.
Мөн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй" хэмээн хэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!