Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн олимп үзнэ гэж зүүдлээч үгүй явлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 26
Сурталчилгаа

Худалдаа, хөгжлийн банк Алтан болон Лэйди премиум кредит карт эзэмшигчдийнхээ дунд Пёнчан өвлийн олимп хосоороо үзэх урамшуулалт аян зарласан билээ. Шинэ оны босгон дээр Мөнхөөгийн Ананд, Пүрэвсүрэнгийн Даваажаргал нар энэхүү аяны урамшууллын эздээр тодорч өвлийн олимп үзээд ирсэн аялалын талаар тэдэнтэй ярилцлаа.

- Сайн явж ирэв үү? Аялал сайхан болов уу? Анх Олимп хосоороо үзэх эрх хожсоноо сонсоод яаж хүлээж авсан бэ?

М.Ананд: Худалдаа, хөгжлийн банкны Маркетингийн газрын менежер утсаар холбогдон азтан болсон тухай дуулгасан, үнэхээр итгэмээргүй байсан. Өмнө нь азтан болж байгаагүй тэр дундаа Пёнчаны өвлийн олимп үзэх эрхийн эзэн болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Шинэ оны босгон дээр азтан болсондоо маш их баяртай байгаа. Энэ жилдээ их азтай байх нь гэж бодсон (инээв).

 

- Та хоёр хосоороо аялах эрх хожсон байгаа. Хэнтэй хамт аялсан бэ?

М.Ананд: Миний хувьд эхнэртэйгээ аялаад ирсэн. Манайх бага насны 2 хүүхэдтэй. Эхнэр маань сүүлийн 3 жил хүүхдүүдээ асарч, ажил хийгээгүй байсан болохоор их баяртайгаар хүлээж авсан.  

П.Даваажаргал: Би өөрийнхөө дүүтэй хамт аялаад ирлээ.

 

- Өвлийн олимпийн сонин сайхнаас бидэнд хуваалцвал ямар байна?

М.Ананд: БНСУ-ын Засгийн газар маш их хөрөнгө зарцуулж олимпийн үйл ажиллагааг дээд зэргээр зохион байгуулж байгаа нь илт мэдэгдэж байсан. Тэнд ажиллаж буй бүх хүн зүрх, сэтгэлээ зуун арван хувь зориулан ажиллаж байгаа нь маш их таалагдсан. Миний хувьд анх удаа олимп үзэж байгаа болохоор олимпийн үйл ажиллагаа хэр өндөр зэрэглэлд зохион байгуулагддаг талаар сайн мэдэхгүй, өмнө нь олимп үзэж байсан хүмүүс энэ олимпийн зохион байгуулалтыг маш сайн гэж дүгнэж байгааг сонссон.

П.Даваажаргал: Маш эмх цэгцтэй, зохион байгуулалттай, бүх зүйл нь ойлгомжтой, зохион байгуулагчид нь бүгд маш сайн зааварчилгаа өгч ажиллаж байсан. Уралдааны танхимаа олохгүй байх зэрэг төөрч будилсан зүйл огт гараагүй. Олимпийн тоглолтуудаас гадна хөгжөөн дэмжигчид нь маш сонирхолтой санагдсан. Биднийг эрэгтэйчүүдийн тэшүүрийн уралдааныг үзэж байхад ялагч болсон хүний гэр бүлийнхэн нь яг бидний ард уйлаад сууж байсан. Тийм дүр зургийг яг хажуунаас нь харах их сэтгэл хөдлөм байдаг юм байна.

- Олимп үзэж байхад Таны сэтгэлд хамгийн их хоногшсон зүйл юу байв?

М.Ананд: Хоккейн тоглолт байлаа. Би өөрөө хоккейд маш их дуртай. Герман, Шведийн тоглолт үзсэн. Шведийн баг бол миний дэмждэг баг. Тэр тоглолтыг үзээд сэтгэл хөөрсөөр байгаад л дууслаа. Их ч ориллоо, дэмждэг баг маань ялсанд сэтгэл маш хангалуун байгаа.

П.Даваажаргал: Миний хувьд би хоккейн спортыг сонирхдоггүй байсан ч аливаа тоглолт тэмцээнийг амьдаар нь үзэх маш сонирхолтой байдаг юм байна. Өөрийн мэдэлгүй л их сонирхож үзлээ. Хоккей ч их ширүүн, өрсөлдөөнтэй спорт байна лээ.

- Аялалын туршид төлбөр тооцоогоо хэрхэн гүйцэтгэж байсан бэ?

П.Даваажаргал: Мэдээж Худалдаа, хөгжлийн банкны алтан кредит картаар төлбөр, тооцоогоо хийсэн. Ямар ч асуудалгүй төлбөр гүйцэтгэгдэж байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл Виза интернэйшнл байгууллагаас олимпийн бэлэг тэмдэг болсон барын хэлбэртэй 50’000.00 воны эрхтэй тэмдэг бүхий төлбөрийн хэрэгсэл өгсөн. Тэр тэмдгээ төлбөр хүлээн авдаг машинд ойртуулахад л төлбөр нь шууд хийгдэж байсан.

 

- Виза Интернэйншл байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнүүд хэр байсан бэ?

М.Ананд: Виза интернэйшнл байгууллагын хувьд олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг асар их туршлагатай байгууллага юм байна. Арга хэмжээ зохион байгуулдаг баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан, бүх үйл ажиллагааныхаа өмнө өөрсдийгөө маш сайн бэлтгэдэг, тиймдээ ч бидний аялал маш сайхан, үр бүтээлтэй боллоо.

- Ярилцсанд баярлалаа, манай банкны харилцагч байдагт талархал илэрхийлж, Та хоёрын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

П.Даваажаргал: Юуны түрүүнд ийм сайхан боломжийг олгосон Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд маш их талархаж байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Миний хувьд Худалдаа, хөгжлийн банкны харилцагч гэдгээрээ бахархдаг, цаашдаа ч банкаараа үйлчлүүлж байх болно. Танай банкнаас энэ онд ОХУ-д зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэх урамшуулалт аян зарлагдана гэж сонссон. Аз гэдэг сохор зүйл, би дахиад ч азтан болохыг үгүйсгэхгүй тул идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.