2014 оны 9 сарын 29
1923 онд байгуулагдсан ЗХУ-ын Буриад-Монголын автономийн газар нутгийг тав хувааж задлах тухай шийдвэр Москвад ид хэлмэгдлийн үед буюу 1937 оны есдүгээр сарын 26-нд гарч, буриад зоныг зөвлөлт засгийг эсэргүүцсэн, нармай Монголын үзлийг дэвэргэсэн, Японы милитаристуудтай хуйвалдсан хэмээн олноор нь хэлмэгдүүлж эхэлжээ. Энэ өдрийг буриадууд түүхэн дэх хамгийн аймшигт хар өдөр хэмээн эмгэнэн дурсдаг билээ.