Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
IKON.MN
Зураг зураг
НЗДТГ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ын 16 дугаар хороонд барьж буй Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн дотор засал болон гадна тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. 

Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, 4 давхар бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм. 
Барилгын ажлыг "Гантоонот констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.