2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/08/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол “цагираг” буюу Георгий Жуков самурай нарыг номхотгосон нь

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг

“Аргументы и Факты” сонинд Халхын голын дайны түүхэн ач холбогдлын талаар Андрей Сидорчикын бичсэн нийтлэлийг хүргэж байна. Халхын голын дайныг Аугаа Эх орны дайны оршил гэж үздэг.

Алс тэртээ Монголын нэгэн голд болсон тулалдаан Аугаа Эх орны Дайнд ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Эзэн хааны том санаархал

1930-аад оны сүүлээр Дэлхийн Хоёрдугаар дайн хаяанд тулж ЗХУ онцгой хүнд байдалд ороод байлаа. Европт фашизмын эсрэг эвсэл үүсгэх зорилготой “Мюнхены гэрээ” булшлагдаж, ЗХУ дангаараа өөрийн аюулгүй байдлыг хангахаас өөр аргагүй болоод байв.

Гэвч аюул зөвхөн Өрнө талд байсангүй, Дорно зүгт ч байлаа. Германы холбоотон, Японы Эзэнт гүрэн түрэмгийлэл үйлдэж 1932 онд Манжуурыг эзлэн Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав.

Гэхдээ Япончуудын санаархал маш том байлаа. Тэд ЗХУ-ын Алс Дорнод, Сибирь, ЗХУ-ын холбоотон Монгол улсыг сонирхож байв. Харин Японы дээд удирдлагын хүрээнд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж яарсангүй, эхлээд хилийн жижиг мөргөлдөөн өдөөж Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчний чадавхийг шалгахыг хүсч байлаа.

1936 онд ЗХУ, Монгол улсуудын хооронд байгуулагдсан “Харилцан туслалцах Протокол”-ын дагуу Улаан Армийн анги нэгтгэлүүд Монголын нутаг дэвсгэрт байршиж, довтолгоонд хариу цохилт өгөхөд бэлэн байв.

Харин анхны Зөвлөлт, Японы томоохон мөргөлдөөн 1938 оны долоо, найм дугаар саруудад Хасан нуурт болжээ. Мөргөлдөөний албан ёсны учир шалтгааныг Япончууд ЗХУ-ын нутагт багтаж байсан Хасан нуур, Түмэн голын стратегийн ач холбогдолтой өндөрлөгүүдийг булаан эзлэх байсан гэж тайлбарладаг.

Харин үнэн хэрэгтээ Япончууд багагүй цэрэг зэвсгийн хүч гаргаж Зөвлөлтийн батлан хамгаалах хүч чадлыг сорьсон юм.

Хоёр долоо хоногийн дайн Улаан Армийн ялалтаар төгссөн ч баярлах шалтаг байсангүй. Учир нь Зөвлөлтийн тал Японоос илүү хүн хүчний хохирол амссан байлаа.

Хил дээрх хүчний өөрчлөлт

Шинэ сөргөлдөөн 1939 оны эхнээс үүслээ. Япончууд Манж-Го, Монголын хилийг баруун тийш 20-25 км шилжүүлж Халхын голоор тогтоохыг шаарджээ. Баримтаас харахад Япончууд жинхэнэ хилээс хоёрхон километрын зайнд стратегийн ач холбогдолтой төмөр зам барьж байв.

Энэ шинэ замаар Японы цэргийг ЗХУ-ын Эрхүү, Байгалийн бүсэд хүргэх байлаа. Ингэхийн тулд шинэ төмөр замын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байжээ. Мэдээж ЗХУ-аар дэмжүүлсэн Монгол улс шаардлагыг хүлээж авсангүй. 1939 оны нэг дүгээр сард анхны хил зөрчилт Японы талаас гарлаа. 1939 оны тав дугаар сар гэхэд Японы томоохон хүч Халхын голд төвлөрсөн байлаа.

1939 оны таван сарын 11-нд Япончууд Номон хан, Бүрд овооны чиглэлд Монголын хилд нэвтэрлээ. Тэднийг хилээс хөөж гаргахын тулд Монголын арми тулалдаж эхлэв.

Гэтэл таван сарын 14-нд шинэ довтолгоог Японы явган цэргийн 23 дугаар дивиз эхэлж Дунгур овоог эзлэн авчээ.

Дайсныг хилээр буцаан гаргахын тулд 57 дугаар буудлагын дивизийн командлагч Фекленко Халхын гол руу гурван мотобуудлагын рот, сапёрын нэг рот, их бууны нэг суман илгээжээ. Ингээд тав дугаар сарын 22-нд Зөвлөлт, Монголын хамтарсан хүч Япончуудыг хилийн дотроос хөөж гаргав.

Их буучид Сталины тушаалаар…

Энэ мөргөлдөөний дараа талууд хүчээ хуримтлуулж амжив. Хоёр талд хоёуланд нь хэдэн зуун цэрэг, хуягласан техник, их буунууд цугларчээ.

Тав дугаар сарын 22-ноос тулаан тэнгэрт шилжиж Япончууд нисэх хүчний давуу талаа ашиглан Зөвлөлтийн онгоцуудад цохилт өгч эхлэв.

Ингээд 28-нд Японы тал гурав дахин олон цэрэг, 1.3 дахин илүү пулемётоор зэвсэглэн шинэ довтолгоо эхэллээ.

Эхлээд Японы онгоцнууд Халхын гол дээр Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан гүүрийг эвдэхээр бөмбөгдөж эхэлжээ. Гэхдээ энэ нь амжилттай болж чадсангүй.

Үүний дараа тэд Зөвлөлтийн цэргүүд рүү довтолж эхэлжээ. Зорилго нь Халхын голын зүүн эрэгт төвлөрсөн Зөвлөлт-Монголын хүчийг төвөөс нь таслан бут цохих байв.

Харин энэ бүх оролдлого Зөвлөлтийн цэргийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтсэн юм. Хамгийн эгзэгтэй үед 76 мм-ын их бууны сумангийн ахлах дэслэгч Бахтин өөрийн санаачилгаар голын зүүн эрэгт гарч дайсны эсрэг галын цохилт өгсөн нь зөв шийдвэр болжээ.

Үүний үр дүнд хоёр өдрийн довтолгооны дараа Япончууд байрлалдаа буцсан байна. Гэвч Зөвлөлтийн командлал дайсан санаагаа орхиогүй гэдэгт итгэлтэй байлаа.

Жуков болон “Сталины шонхрууд”

Удалгүй хангалттай сайн ажилласан Дивиз командлагч Фекленкогийн оронд залуухан, ирээдүйтэй командлагч Георгий Жуков ирэв. 1939 оны зургаадугаар сарын 5-нд Г.Жуков БНМАУ-ын нутаг дахь Зөвлөлтийн нэг дүгээр армийн командлагчаар томилогджээ.

Агаарын хүчийг нэмэгдүүлэхээр Москвагаас Агаарын Хүчний дэд тэргүүн Яков Смушкевичийн тэргүүлсэн Зөвлөлтийн шилдэг нисгэгчдийн баг ирлээ.

Мөн Алс Дорнодын болон Монголын Ардын Армийн ажиллагааг уялдуулан холбох үүрэгтэйгээр Чита хотоос Халхын голд Улаан тугийн Одонт нэгдүгээр тусгай армийн командлагч Георгий Штерн иржээ.

Зургаадугаар сарын турш талууд шийдвэрлэх тулаанд бэлдэж байлаа.

Зөвлөлтийн командлал зөвхөн хориглон хамгаалах биш, сөрөг довтлох төлөвлөгөө хийж байв. Японы тал ч зөвхөн зүүн эрэгт таслан цохилт өгөх бус голыг гатлан төв командлалыг эзлэхээр бэлдэж байв.

Ингээд 1939 оны зургаан сарын 20-нд Зөвлөлтийн шилдэг нисгэгчдээр хүчээ зузаатгасан агаарын тулаан эхэллээ.

Долоон сарын нэгний байдлаар Халхын голд Японы 38,000 цэрэг офицер, 158 пулемёт, 186 хөнгөн ба хүнд зэвсэг, 124 танк эсэргүүцэгч, 135 танк, 10 хуягт тэрэг, 225 онгоц цугларсан байлаа.

Харин Зөвлөлт, Монголын хүч нийтдээ 12,541 цэрэг, 139 пулемёт, 86 хүнд хөнгөн зэвсэг, 23 танк эсэргүүцэгч, 186 танк, 266 хуягт тэрэг, 82 онгоцтой байжээ.

Баян Цагааны тулаан

Долоон сарын 2-нд Япончууд довтолгоогоо эхлэв. Долоон сарын 3-ны шөнө хошууч генерал Кобаяшигийн анги Халхын голыг гаталж баруун эрэг дэх, хилээс 40 км зайтай Баян Цагаан уулыг эзлэв. Тэд энд хүрмэгцээ хүчээ бөөгнөрүүлэн, эрчимтэйгээр хориглолтонд бэлдэж эхэлсэн байна.

Ийнхүү Япончууд цохилт өгч эхэллээ. Зөвлөлт, Монголын цэргийн байрлал маш хүнд байлаа. Харин командлагч Жуков нөөц 11 дүгээр танкын бригад болон Монголын 8 дугаар хуягт дивизүүдийг тулаанд оруулснаар байдлыг өөрчилж чаджээ. Зүүн эрэг дэх Зөвлөлтийн дайчдын нөхцөл тун хүнд байсан ч Япончуудыг тогтоон барьсаар байв.

Үүнтэй зэрэгцээд долоон сарын 5-нд Зөвлөлтийн цэргүүд Баян Цагаанаас Япончуудыг ухрааж эхлэв. Японы командлал Халхын гол дээрх гүүрийг дэлбэлсэн нь олон тооны цэргээ ухрах боломжгүй болгожээ. Үүний дүнд Япончууд олон мянган цэрэг, зэвсгээ алдсан юм.

Баян Цагаанд болсон энэ цохилтын дараа Япончууд дахин баруун эрэг рүү довтлоогүй гэдэг. 1939 оны долоо дугаар сарын турш Япончууд Халхын голын зүүн эрэг дэх түшиц газруудыг булаахаар хоёр ч довтолгоон хийгээд бут цохиулсан юм.

Залуу командлагчийн сюрприз

Япончууд шинэ довтолгоонд бэлдэж байлаа. Зорилго нь Халхын голын зүүн эрэг дэх Зөвлөлт, Монголын цэргийг бут ниргэх. Төлөвлөгөө ёсоор энэ довтолгоо найман сарын 24-нд болно.

Харин Зөвлөлтийн тал 20-нд нь довтлохоор бэлджээ. Жуков механикжуулсан болон хуягт ангиудыг маневрлан Халхын гол болон БНМАУ-ын хилийн хооронд Япончуудыг бүслэн тэдний төсөөлөөгүй хүнд цохилт өгөхөөр бэлдэж байлаа. Сонирхолтой нь тэр энэ тактикаа Дэлхийн Хоёрдугаар дайны эхэнд Вермахтын ангийн эсрэг амжилттай хэрэглэсэн байдаг. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд шинээр тэмдэглэсэн юм.

Зөвлөлтийн командлал дайснууддаа хариу тактик бэлдэх боломж олгосонгүй. Довтолгооны эхэнд Зөвлөлт, Монголын хүч 57,000 хүн, 542 миномёт болон хүнд зэвсэг, 498 танк, 385 хуягт тэрэг, 515 онгоцтой байлаа. Түний эсрэг Японы 75,000 хүн, 500 их буу, 182 танк, 700 онгоц зогсож байв.

Найман сарын 20-ны өглөө 6 цаг 15 минутад Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцнууд Японы байрлалуудад цохилт өгч эхэллээ. Үүнтэй зэрэгцээд их бууны довтолгоо бас эхлэв. Үүний дараа өглөөний есөн цагт Зөвлөлтийн дайчид довтолгоонд орлоо.

Японы командлал Жуковын санааг ойлгосонгүй, гол хүчээ төвдөө бөөгнөрүүлэн хориглож байв. Довтолгоо ч санаснаар болж найман сарын 26-нд Эзэн хааны зарлигаар Халхын голд довтлохоор байгуулагдсан Японы зургаадугаар арми бүрэн бүслэгдлээ.

Ингэж бүсэлсний дараа дайсны ангиудыг ээлж дараалан цохиж эхлэв. 1939 оны найман сарын сүүлийн өдөр Япончууд жинхэнэ гамшигтай нүүр тулгарав. Найман сарын 31-ний зургаан цагт Зөвлөлт, Монголын дайчид Монгол, Манж-Гогийн хилд хүрлээ. БНМАУ-ын нутаг дэвсгэрт ганц ч Японы анги, бүлэг үлдсэнгүй.

Япончууд суралцсан нь

Үүнээс хойш ес дүгээр сарын 15 хүртэл Япончууд Монголын нутагт нэвтрэх хэд хэдэн оролдлого хийгээд тухай бүртээ хүнд цохилт амсав. Ингээд ес дүгээр сарын 16-нд Зөвлөлт, Япон хоёр дипломат шугамаар дайныг зогсоох тохиролцоонд хүрчээ.

Хасан нуурын мөргөлдөөнтэй харьцуулахад Халхын гол дахь Японы ялагдал илэрхий байлаа. Дөрвөн сарын хугацаанд Японы нийт алагдсан, шархдсан, олзлогдсон цэргийн тоо 61,000 хүрсний 45,000 нь долоо, найм дугаар саруудад ноогдоно. Зургаадугаар армийн зэвсэг техник бүрэн сүйрсний дотор 600 гаруй онгоц байлаа. Харин Зөвлөлт-Монголын талын алагдсан, шархдсан, сураггүй алга болсон, олзлогдсон цэргийн тоо 18,500 хүрч байжээ.

Халхын голын дайны үр дүнд Япончууд ЗХУ-д том хэмжээний довтолгоо хийхээс татгалзав. Ингээд Япончууд гол түрэмгийллээ Зүүн Өмнөд Ази руу чиглүүлэхээр болжээ.

Япончууд Халхын голд бут цохигдсоноор Зүүн зүгт дайсны хүчийг сулруулан, Баруун талдаа тулаанд бэлдэх боломжийг ЗХУ-д өгчээ.

Халхын голд тулалдсан Зөвлөлтийн 70 дайчин шагнагдсан юм. Тэд анхны ЗХУ-ын Баатрын Алтан таван хошууг хүртэцгээжээ. Учир нь энэ дээд одонг 1939 оны найман сарын нэгнээс ЗХУ-д олгож эхэлсэн юм байна.

Уг одонг хүртсэн дээд тушаалынхан дотор корпус командлагч, Халхын голын дайнаас төрсөн шинэ од Георгий Жуков байлаа.

 

x