ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дуусан амьдраагүй С.Зориг

Д.Энхтүвшин
2014 оны 10 сарын 2
MorninigNews.mn

Өнөөдөр 1990 оны Мон­голын Ардчилсан хувьс­галын удирдагч Санжаа­­сүрэнгийн Зориг агсныг аймшигтай, эмгэнэлт үхэл авч одсон 16 дахь нам­рын өдөр.

1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын сал­барын томоохон зүт­гэлтний нэгэн МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаа­сүрэн, манай анх­ны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө хо­вор­хон гайхамшигтай амь­дарч, элэг эмтрэм даанч харам­салтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий. 

Социализм, Комму­низмыг байгуулж, гэрэлт ирээдүйд хүрэхэд тун ойрхон байна гэсээр 70 жил нэг намын үзэл сурт­­лын боол болж, дэл­хий­­гээс тусгаарлагдсан монгол­чуудыг чухамхүү 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьс­гал “Хонхны дуу”-гаар сэргээхэд С.Зориг агсан тэргүүн эгнээнд нь явж ард түмнээ удирдсан билээ.

Түүнд төрөлхийн нэгэн гайхамшигтай чанар, чад­вар байсан нь ямар ч үед олон түмнийг араасаа дагуулах хувь хүний дав­таг­дашгүй ухаалаг энгийн зан, аядуу зөөлөн хэрнээ хэ­рэг­тэй цагт хамгийн зөв гарц олдог удирдан манлай­лагчийн байгалиас заяасан сэт­гэл­гээ­ний хурд нь байлаа.

Тэр 36-хан наслахдаа бусдын л адил алдаж онож, амьдралын их эргүүлэгт нухлуулж, бас сөрөн тэмц­сээр ялаад гарч явсан эгэл жирийн сайхан эр хүн байв. Тэр яах аргагүй ардчилсан хувьсгалын удирдагч байсан ч олон зүйл дээр алдаж эндэж, будилж төөрөлдөж явсан түүх нь үлджээ. 1990 оны зургаадугаар сард Монголд анх удаа явагдсан чөлөөт сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөн­­хийлөгчийн албан тушаалд АН-аас нэр дэвш­сэн боловч хөдөөнөөс сон­гогд­сон Ардын Их Хурлын депу­татуудад таалагдах үг хэлж, тэдний өмнө өөрийгөө рекламдаж ча­­даа­­­г­үй даруу зангийнхаа уршгаар тэр албанд нь Р.Гончигдорж сонгогдож байсан түүхтэй.

Ер нь тэр ямар ч баггүй, илүү дутуу заль мэх сураагүй төрөлх зангаараа амьдарсаар маш их боломж, илүү эрх мэдэл, эд баялагт хүрэх замаа өөрийн гараар үгүй хийсэн байдаг. Амьд ахуйдаа ха­шиж явсан хам­гийн дур­тай сонгуульт ажил нь Монголын шатрын холбоо­ны ерөнхийлөгчийн алба л бай­сан гэдэг.

Өрөөстэй шатар барь­саар Саарал ордны хон­гилоор өрөөнөөс өрөө дам­жиж явахдаа “С.Зоригт ша­тар тоглохоос өөр ажил алга” хэмээн өнөөдрийн төрийн түшээ нэгний хэл амны байнгын бай болдог байв. “Амьдын зол, үхсэний хохь” оо гэж.

С.Зоригийг ажил хий­­дэг­гүй, залхуу, хэнэг­­гүй­гээр нь дуудаж байсан тэр эрхэм түүний аймшигт хар үхлээс хойших өнгөрсөн 16 жилд чухам ямар ажил хийж, хожим дурсагдах гавьяа байгуулсан бол.

“Би Монгол хүний са­руул ухаанд итгэдэг” гэж хэ­лэх дуртай энэ эгэлхэн эр 36-хан насаа шатар нүүж, “Стюардесса” тамхиа баа­гиулсаар хааяа нэг сэтгэл, яриа нийлдэг нөхөд­тэй­гөө биллярд цохиж 100 грамм виски татсан шиг өнгөрүүлэхдээ Монголын нялх Ардчиллыг бэх­жүүлэх, Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд хувь хүнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. 

1998 оны зургаадугаар сард эрх баригч АН олонхоо­­роо түрий барьж “Сэр­гээн Босголт” банкийг ху­вийн “Голомт” банк­тай нэгт­гэсэн нь сөрөг хүч­ний шүүмж­лэлтэй тул­гарч Ц.Элбэг­доржийн Зас­­гийн Газар уна­сан түүх­­тэй. Тэр үеийн Ерөн­хийлөгч Н.Багабанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн болгоныг янз бүрийн шалтгаанаар бу­цаасаар УИХ хуульд заа­сан хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч нэр­тэйгээр дөрвөн сар ажил­­лаж байсан тэр л үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө С.Зориг бусдын гарт хөнөөгдсөн билээ. Чухамдаа хоёр гурав­­хан хоног амьд бай­сан бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болж Ц.Элбэг­доржоос тө­рийн тамга хү­лээн авах өндөр их хувь заяа яалт ч үгүй түүнийг хүлээж байлаа. 

Тэр үеийн эрх ба­ригч эвслийнхэн буюу Ард­­чил­сан хүчнээс нэрийг нь Ерөн­хий сайдад өргөн мэдүүлж, Ерөн­хий­лөгч Н.Бага­банди­тай зөвшил­цөх гэж байсан түүхэн эгзэг­тэй мө­чид амь насыг нь туй­лын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улстөрийн аллага байснаас зайлахгүй гэх хардлага өдгөө ч тү­үнийг хүндэлдэг хүмүүст байдаг.

Улс эх орноо, хүн ардтай нь худалдсан өнөөдрийн эрх баригчдын дунд Ард­чилсан хувьсгалын удир­дагч, Монгол эх орондоо чин хайр­тай С.Зориг агс­ны орон зай үнэхээр их үгүйлэгдэж байгаа.

Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг Ерөнхий сайд, цааш­­­­­лаад Монгол Улсын Ерөн­­­хийлөгч болох хам­гийн боломжтой, ард түмэндээ танигдаж хүнд­лэгдсэн улс­төрч байсан. Түүнийг алд­санааараа Мон­голын ард түмэн нө­хөж баршгүй гарз хохирол хүлээж тэр аймшигт тө­лөөсийг өнөөд­рийн энэ их авлига хээл хахууль, улсаа худалдсан урвагчдын гай балгаар үүрч, түүний орон зай ханхай­саар л байна.

Дэлхийд гайхагдсан асар их эрдэнэс баялагтай Оюутолгойн ордыг хэдхэн урвагч хэдэн үеэрээ идэж барахгүй хээл хахуулиар тавьж туугаад гадныхан эзэн суучихлаа. 

Залгуулаад монголчуу­дыг зуунаар тэжээх асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг өнөөдөр ч зөвхөн урьдчилаад зээлж аваад идчихсэн өр төлөх байдлаар урагш нь зөөсөөр л байгаа. Улс эх орноо, хүн ардтай нь худалдсан өнөөдрийн эрх баригчдын дунд Ард­чилсан хувьсгалын удир­дагч, Монгол эх орондоо чин хайр­тай С.Зориг агс­ны орон зай үнэхээр их үгүйлэгдэж байгаа. Түүний амь насыг захиалга өгч зэр­лэгээр хөнөөлгөсөн, хө­­­нөөлцсөн алуурчид өнөө­­дөр ял шийт­гэл эд­лэх нь байтугай гэм­гүй царайлчихаад эрх мэд­­лийн халхавчин дор ха­рийн тонуулчдад эх ор­ноо худалдаж, урвасан хул­гайч нүүрээ авлига хээл ха­хуулийн зунгаа­ралдсан тороор битүүлэн нуучихаад мярайн гэтэж явна. 

Хээл хахууль, бузар бул­хай болгон нь удахгүй сад тавин дэлбэ үсрэх өнөөд­­рийн Монголын арчаагүй улстөр задран унахад С.Зориг таны амь насыг зэрлэгээр хө­нөөсөн аймшигт аллагын эздүүд тодорч, шударга шүүхийн өмнө бузар нүглээ үүрэх нь гарцаагүй. 

С.Зориггүй 16 хавар, 16 намрыг монголчууд туулж л явна. Ухаангүй ноёдод маань улс эх орныхоо амин чухал язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Монгол Улс орших уу, эс орших уу гэсэн аймшигт асуултад ард түмнийхээ өмнөөс чин шударгаар ха­риулах улстөрчийн эр Зориг алга. Тэдэнд ичих нүүр, харамсах зүйл байх­гүй. Яагаад гэ­вэл тэд­ний Оюутолгойн Ка­над эздээс авсан хээл хахууль нь хэдэн үеэрээ идэхэд элбэг хүрэлцэнэ. 

Тэдний зарим нь АНУ-ын Вашингтон муж улсад байх тансаг харшийнхаа цэцэрлэгийг услаад зогсч байгаа нь фэйс­бүүкээр ца­цагдаж л байсан. Тэр эт­гээдийн араас Монголоос зугтан гарах дараагийн хул­гай­чид бэлтгэлээ ба­зааж байж ч болзошгүй. Тэдгээр урвагч, хулгайчийг хож­мын өдөр ард түмний шударга шүүхийн өмнө ял шийтгэлээ хүлээ­хэд С.Зориг та дээд тэн­гэ­рээсээ харж сүнсээ амир­луулаарай. 

С.Зориггүй 16 жил нэг иймэрхүү.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.242.238] 2014/10/2
Харин тийм ээ гарчиг нь шал тэнэг юм ерөөсөө ойлгогдохгүй байна Зориг бол үнэхээр ардчилалын төлөө амьдарсан хүн
0 | 0 Хариулах
иргэн [202.70.42.102] 2014/10/2
Хэзээ ч дуулж байгаагүй тэнэг гарчиг байна
1 | 0 Хариулах
Зочин [103.9.91.87] 2014/10/2
garchig ni ???????
0 | 0 Хариулах
Zochin [202.131.247.23] 2014/10/2
Ene site ug ni arai oor untsgoor yum hardag gej sanagdsan yum, bish baijee. Enkhtuvshin min, Zorig agsanii shudarga zan chanar manai orond ih dutagdaj bna. Gehdee buh yumiig emchileh em bish bsn yumaa. Ene bga baidaliig ard tumen bugdeeree haraad l suusaar l bna. Chamd setguulchiin huvid busad oldohgui arga zevseg bna. Zuv ashiglaad temtseechee. Yeroosoi songoson arga baril chin taalagdahgui bna.
2 | 0 Хариулах
bat [112.72.13.160] 2014/10/2
Зориг бол монголын ардчлалын түүхэн маш их зүйл хийсэн хүн
0 | 0 Хариулах
Зочин [122.254.111.106] 2014/10/2
"Тэдний зарим нь АНУ-ын Вашингтон муж улсад байх тансаг харшийнхаа цэцэрлэгийг услаад зогсч байгаа нь фэйс­бүүкээр ца­цагдаж л байсан" энэ ямар хамаатай өгүүлбэр вэ
0 | 0 Хариулах