АВТО ЕРТӨНЦИЙН “НУУЦ” ХӨДӨЛГҮҮР

СУРТАЛЧИЛГАА
3 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр BOSCH дэлхийн том компани болж технологи, автомашин, ахуйн хэрэглээ гээд олон салбарт хүрээгээ тэлжээ. Үүсгэн байгуулагч Robert Bosch нэг удаа ингэж хэлсэн гэдэг: "Би мөнгө алдахаас айдаггүй. Харин итгэл алдахаас айдаг”. Магадгүй энэ л үг бүх зүйлийг тайлбарладаг байх.

Bosch Automotive салбар бол автомашиныг илүү аюулгүй, илүү ухаалаг, илүү ногоон болгож буй дэлхийн инженерийн "тархи" юм.

1,500,000,000 – Энэ бол жил бүр Bosch брэндийн үйлдвэрлэдэг автомашины сэлбэг эд анги, аюулгүйн ухаалаг системийн тоо. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй шинэ автомашин бүрд дунджаар 50-100 ширхэг Bosch-ийн эд анги (мэдрэгчээс эхлээд тоормосны систем хүртэл) суурилуулагдсан байдаг. Автомашиныг "мэдрэхүй"-тэй болгодог бичил мэдрэгчүүдийн хамгийн том үйлдвэрлэгч.

зураг
 
Автомашинд зориулсан асаалтын системийг 1897 онд анх удаа De Dion Bouton компанийн гурван дугуйт тээврийн хэрэгсэлд суурилуулан туршив.

Автомашин ямар замаар явж байгаа, агаар дахь хүчилтөрөгч ямар байгааг хэмждэг тэр бүх "мэдрэлийн эсүүд" нь Bosch-ийн чипнүүд. Тус компанийг ихэнх хүмүүс гал тогооны хэрэгслээр нь мэддэг ч, компанийн орлогын 60 гаруй хувийг Mobility Solutions буюу автомашины технологийн салбар бүрдүүлдэг. Таны машины капот дотор Bosch-ийн ямар нэгэн эд анги байх магадлал бараг 99 хувь гэхэд хилсдэхгүй.

  1. Аюулгүй байдлын хувьсгал:

Өнөөдөр бидний сайн мэдэх ABS (тоормосны түгжигдэхгүй систем) болон ESP (тогтворжуулагч систем), шатахуун шахалтын системүүдийг анхлан зохион бүтээж, стандарт болгожээ. Энэхүү технологиуд дэлхий даяар сая хүний амь насыг авран хамгаалсаар байна.

  1. Ирээдүйн залуур буюу By-Wire технологи:

2026 оны байдлаар Bosch автомашины механик холболтыг цахилгаан дохиогоор орлуулах Brake-by-Wire болон Steer-by-Wire технологиор тэргүүлж байна. Энэ нь жолоочгүй автомашин болон програм хангамжид суурилсан (Software-Defined Vehicles) тээврийн хэрэгслийн үндэс суурь юм.

  1. Хагас дамжуулагч:

Bosch бол өөрсдөө чип үйлдвэрлэдэг цөөн хэдэн автомашины эд анги нийлүүлэгчдийн нэг билээ. 2026 онд тэдний SiC (Silicon Carbide) хагас дамжуулагч технологи нь цахилгаан автомашины туулах зайг уртасгаж, цэнэглэх хугацааг богиносгоход гол үүрэг гүйцэтгэсээр байна.

зураг
 
1902 он. Дэлхийн анхны очлууртай (spark plug) Bosch-ийн өндөр хүчдэлийн асаалтын систем (high- voltage magneto ignition system)

Bosch Automotive-ийн гол онцлог:

  • Тэд машин “үйлдвэрлэдэггүй”.
  • Харин автомашиныг аюулгүй, ухаалаг болгодог.

Автомашины салбарт:

  • Дэлхийн №1 автомашины сэлбэг нийлүүлэгч
  • Ажилчдын 55 хувь нь энэ салбарт ажилладаг.
  • Орлогын ~60 хувийг автомашины сэлбэг эд ангиуд бүрдүүлдэг.

Bosch = Автомашины технологийн “чимээгүй лидер” төдийгүй Bosch Mobility нь хөдөлгөөнт холбоо, автоматжуулсан хөдөлгөөн мөн хөдөлгүүрийн систем болон цахилгаанжсан хөдөлгөөний салбаруудын онцлох шийдлүүдийг танилцуулдаг.

зураг
 
Bosch дэлхийд анх 1897 онд цахилгаан соронзон бүхий асаалтын систем (ignition system) зохион бүтээсэн бөгөөд 1906 онд дээрх сурталчилгааг АНУ-н сонинд хэвлэсэн нь Bosch компанид нэг сая ам.долларын захиалга авчирч, нэг жилийн дотор борлуулалтыг нь 2 дахин өсгөв. АНУ дахь бизнес маш амжилттай байсан тул 1912 онд Bosch өөрийн гол бүтээгдэхүүнээ Массачусетс мужийн Спрингфилд хот дахь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн.

Тэд зөвхөн суудлын автомашин төдийгүй:

  • Ачааны болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл
  • Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл
  • Замаас гадуур ашиглах техник
  • Усан болон төмөр замын тээврийн салбарт тэргүүлдэг.

Bosch Car Service

Бүх төрлийн автомашинд зориулсан үйлчилгээтэй сервис. 16,000 гаруй Bosch сертификаттай авто засварын газруудад жолооч нар өндөр зэрэглэлийн үйлчилгээ, мэргэжлийн мэдлэг туршлага, үйлдвэрийн чанартай сэлбэг хэрэгслийн давуу талыг эдлэн үйлчлүүлж байна.

Механик, цахилгаан болон дизель технологиос эхлээд бүхий л чиглэлд орчин үеийн хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж ашиглан ажилладаг аж. Хэрвээ чи ямар нэгэн машинд суувал, түүний доторх олон систем дээр BOSCH гэсэн бичиг харагдахгүй. Гэхдээ үнэндээ …

  • тэр машин чамайг аюулгүй хүргэж байгаа бол
  • тэнд BOSCH найдвартай ажиллаж байгаа.
зураг
 
Автомашин өдөр тутмын хэрэглээ болж хурд, хүч нь нэмэгдсэнээр аюулгүй байдлыг онцгойлон анхаарч эхлэв. Bosch компани 1913 онд шөнийн жолоодлогыг илүү аюулгүй болгох зорилготой их гэрэл, манан, тоормосны гэрэл бүхий цахилгаан гэрэлтүүлгийн систем зохион бүтээв.

Bosch-ийн авто салбарын инноваци:

  1. 1887 - Очлуур (magneto)
  2. 1902 - Өндөр хүчдэлийн асаалт
  3. 1910 - Гэрэлтүүлэг
  4. 1914 - Стартер мотор
  5. 1927 - Түлшний шахалтын насос
  6. 1950 - Тоормосны наклад
  7. 1967 - Шахалтын систем
  8. 1978 - ABS (зогсоох аюулгүй систем) зохион бүтээсэн.

Bosch компанийн автомашины салбар дахь хамгийн анхны бүтээгдэхүүн нь Low-voltage magneto ignition system буюу автомашиныг анхлан асаагч очлуурын систем юм.

1887 онд Robert Bosch анхны бага хүчдэлийн магнето асаах төхөөрөмжийг бүтээжээ. Удалгүй 1902 он High-voltage spark plug буюу өндөр хүчдэлийн очлуур бүтээж автомашины дэлхийн хувьсгалд том өөрчлөлт болов.

Энэ систем нь:

  • Хөдөлгүүрт оч (spark) үүсгэж
  • Шатахуун-Агаарын хольцын шаталтыг эхлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт 11+ тэрбум очлуур үйлдвэрлэсэн бөгөөд жилд 300 сая ширхэг очлуур үйлдвэрлэж байна. Очлуурт хамгийн сайн брэнд бус “тухайн автомашинд тохирсон” байх нь хамгийн чухал!
зураг
 
1913 он. Mercedes автомашинд суурилуулсан Bosch-ийн удирдлагатай цахилгаан гэрэлтүүлгийн систем болон асаалтын систем.

Bosch гэрэлтүүлгийн системийн эхлэл 1913 оноос өргөжиж, автомашины цахилгаан систем бүхий гэрэлтүүлгийн шийдлүүд дээр ажиллаж эхлэв. Тухайн үед карбид гэрэл болон гар чийдэн ашиглагддаг байв. Bosch үүнийг цахилгаан системтэй болгож цогцоор нь өөрчилсөн. Хол-ойрын гэрлийг ECU төв компьютерээс удирдаж, автомат асаалт/унтраалт бүхий ухаалаг системийг хөгжүүлж, Adaptive lighting буюу замын муруйг дагаж гэрэл эргэдэг болгосон нь томоохон дэвшлийг авчрав.

Гэрэлтүүлгийн системийн инноваци:

  • Halogen үе (1950–1990) энгийн чийдэн
  • Xenon HID (1990–2010) хүчтэй цагаан гэрэл
  • LED үе (2010–2020) цахилгааны бага хэрэглээ
  • Matrix LED (орчин үе) гэрлийг хэсэгчлэн удирдана, эсрэг машинд “сүүдэр” үүсгэнэ.

Bosch гэрэлтүүлгийн систем = машины харах чадварыг ухаалгаар удирдаж, шөнө болон хүнд нөхцөлд аюулгүй жолоодох боломж олгодог дэвшилтэт технологи юм.

Bosch-ийн стартер нь хөдөлгүүрийг эргүүлж асаах зориулалттай цахилгаан мотор бөгөөд энэ салбарт дэлхийд анхдагч, энэ цаг үеийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болсон. Энэ нь автомашины “гараар буюу манюлдаж асаадаг үе”-ийг халж, автомашины жолоодлогыг бүрэн өөрчилсөн сонирхолтой түүх билээ.

1900 оны үед машин асаах нь үнэхээр “хэцүү ажил” байв. Эмэгтэйчүүд, өндөр настнууд машин барих бараг боломжгүй, “машин асаах – хүчтэй, эр хүний ажил” гэсэн ойлголттой байжээ. Bosch-ийн инженерүүд хөдөлгүүрийг анхны эргэлтээр амилуулдаг төхөөрөмж хэрэгтэй гэж үзээд цахилгаан стартерын санааг хөгжүүлж түлхүүр эргүүлээд л асдаг жижигхэн мотор бүтээж хувьсгал хийв.

Ингэснээр автомашин нийтэд хүртээмжтэй болж, дэлхийн нийт автомашины үйлдвэрлэл огцом өссөн ба одоо жилдээ 25-40 сая ширхэг стартер зах зээлд нийлүүлж байна.

Bosch-ийн Diesel injection pump (дизель түлш шахах насос)-ын түүх бол дизель хөдөлгүүрийг “хүнд, удаан, утаатай” үеэс нь гаргаж, өнөөгийн хүчтэй, хэмнэлттэй систем болгосон хамгийн чухал хөгжлийн нэг юм. Дизель хөдөлгүүр анхнаасаа түлшээ өөрөө асаадаг очлуургүй, өндөр шахалт шаарддаг, зөв хэмжээгээр хөдөлгүүрт түлшийг өгөх хэцүү, шаталт жигд биш, маш их утаатай байв.

1920 оноос Bosch компани дизель хөдөлгүүрийг илүү найдвартай болгохын тулд өндөр даралтын түлш шахах насос хөгжүүлж эхэлжээ. Гол амжилт нь түлшийг цилиндр бүрт тус тусад нь шахдаг болсноор шаталт илүү жигдэрч, дизель мотор илүү хүчтэй болов.

Bosch-ийн ачаар дизель хөдөлгүүр “аж үйлдвэрийн үндсэн мотор” болж, ачаа тээвэр, том оврын автобусууд хөгжихөд том нээлт болсон. Diesel injection pump = түлшийг маш өндөр даралтаар зөв цагт, зөв хэмжээгээр шахаж, хөдөлгүүрийн хүч, хэмнэлтийг нэмэгдүүлсэн билээ.

зураг
 
1926 он. Bosch-ийн инженерүүд мотоцикл, унадаг дугуйн гэрэл, дуут дохио буюу сингнал (horn), салхины шил арчигч, аккумулятораас цэнэг авч ажилладаг асаалтын системүүдийг зохион бүтээв.

Bosch-ийн шил арчигч (windshield wiper) нь зүгээр нэг резин биш!

1926 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл хөгжсөөр байгаа аюулгүй байдлын өндөр технологи юм. Тухайн үед машины шил бороо, цасанд хурдан бохирдож аюулгүй жолоодлого хүнд байв.

Bosch-ийн шийдэл нь аккумулятороор ажилладаг жижиг цахилгаан моторыг резинэн арчигчтай хослуулсан систем хөгжүүлэв. 1950 оноос Aerodynamic Design систем нь салхинд “хөвөхгүй”, өндөр хурданд ч наалдаж ажилладаг болжээ. 1926 оноос хойш энэ зарчим нь бараг өөрчлөгдөөгүй хамгийн энгийн, өндөр инженерчлэлтэй аюулгүй байдлын систем болсон.

Bosch шүүр (filter)-ийн үйлдвэрлэлийг маш эрт 1930 онд эхлүүлсэн байдаг. Зорилго нь дизель болон бензин системийг бохирдлоос хамгаалах байв. 1936 оноос орчин үеийн үндэс болсон цаасан шүүгчийн технологи нэвтрүүлж жилд 500+ сая ширхэг шүүгч үйлдвэрлэж, дэлхийн хэрэгцээний 15 хувийг хангаж байна. Сонирхолтой баримт дурдахад 1 литр шатахуун шатаахад ойролцоогоор 10,000 литр агаар хэрэгтэй. Тиймээс агаар шүүгч нь хөдөлгүүрийн “амьсгалын хамгаалалт” болдог.

Bosch накладын үүсэл, түүх нь 1950 оноос тоормосны гидравлик систем, дараа нь Friction Material (үрэлтийн материал) дээр ажилласнаар эхэлжээ. Тухайн үед наклад нь ихэвчлэн Asbestos (асбест) агуулсан байв. Асбест хүний биед хортой нь тогтоогдсон тул Bosch болон бусад үйлдвэрлэгчид шинэ материал (non-asbestos organic) хөгжүүлж, илүү аюулгүй, байгальд ээлтэй болгов.

Bosch зөвхөн наклад бус бүхэл бүтэн Braking System (ABS, ESP, sensors) хөгжүүлдэг. Жилд ~50–120 сая тоормосны иж бүрдлийг 1500+ төрлийн загвараар үйлдвэрлэж дэлхийн нийт автомашины 95 хувьд тохирох загвар үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том брэнд болсон. Bosch накладын орчин үеийн технологи 20+ төрлийн найрлага (металл+керамик+органик) ашиглаж, зогсоох чадвар (braking force) болон элэгдэл, дуу чимээг бүрэн шийджээ.

Bosch-ийн 1978 онд бүтээсэн ABS (Anti-lock Braking System) бол автомашины аюулгүй байдлын түүхэнд хамгийн том хувьсгал болж чадсан юм. Энэ нь “зүгээр сайн тоормос” биш жолоодлогыг аврах систем болсон. ABS зохион бүтээгдэж ашиглахаас өмнөх 1970-аад он хүртэл автомашин хүчтэй тоормослоход дугуй шууд түгжигдэн гулсаж, жолоодлого алдагдаж байв.

Товчхондоо, зогсоох гэж оролдоход хяналт алдагддаг гэсэн үг. ABS нэвтэрсэнээр тоормослож байхдаа ч машинаа эргүүлэн залж осол эрс буурсан. Ялангуяа нойтон, мөстэй замд жолоочийн алдааг нөхдөг болсон.

ABS ажиллагаа 3 гол хэсэгтэй:

  1. Wheel Speed Sensor: Дугуй бүрийн хурдыг хэмжинэ.
  2. ECU (тархи): Аль дугуй түгжих гэж буйг тооцно.
  3. Hydraulic Modulator: Тоормосны даралтыг удирдана.

Хэрвээ дугуй түгжигдэх гэж байвал ABS систем даралтыг сулруулж-дахин өгч-дахин сулруулан секундэд 10-15+ удаа үйлдэл хийнэ. Үр дүнд нь дугуй эргэсээр байна, автомашин гулсахгүй, жолоодлого хадгалагдана.

Bosch-ийн хөдөлгүүрийн тос нь автомашины суурь технологийн 100 жилийн туршлага дээр суурилсан шинэ үеийн бүтээгдэхүүн бөгөөд энгийн тос биш, дараах 3 тулгуур дээр суурилдаг:

  1. Engine-system integration буюу:
    • fuel injection (түлш шахалт)
    • sensor (мэдрэгч)
    • ECU (компьютер) зохион бүтээдэг компанийн хувьд хөдөлгүүр, кропны тос, тоормосны шингэнийг бодит ажиллагаанд нь тааруулж орц найрлагыг бүрдүүлсэн.
  2. Advanced additive technology буюу:
    • wear protection (элэгдэл бууруулах)
    • detergent (бохирдол цэвэрлэх)
    • антиоксидант (үл исэлдэх)
    • friction modifier (үрэлт багасгах) зэргээр хөдөлгүүрийн насыг уртасгаж, шатахуун зарцуулалтыг бууруулдаг.
  3. Synthetic base oil (орчин үеийн)
    • бүрэн synthetic
    • өндөр температурт тогтвортой
    • хүйтэнд урсгал хурдтай тул Турбо, Hybrid хөдөлгүүрийн өндөр ачаалалд тохиромжтой тос үйлдвэрлэж байна.

Bosch-ийн бүх төрлийн тосолгооны шингэнд нэг зарчим бий. Автомашины хөдөлгөөнийг зөв удирдах. Bosch Fluid Engineering = Автомашины бүх хөдөлгөөнийг шингэний даралт, урсгалаар ухаалаг удирддаг технологи.

Bosch-ийн үзэж байгаагаар ирээдүйн автомашин бол "дугуйтай ухаалаг гар утас" юм. Тэдний борлуулалтын цөм хэсэг нь зөвхөн сэлбэг эд анги бус автомашины цогц систем, аюулгүй байдлыг удирддаг програм хангамж (Automotive Software) байх болно.

Автомашин таны сэтгэл хөдлөлийг мэдэрч, дуу хоолойгоор бүрэн удирдагддаг болно. Цахилгаан автомашинаас гадна Bosch Устөрөгчийн технологид (Hydrogen Economy) бооцоо тавьж байна. Тэд 2027 он гэхэд устөрөгчийн түлшний элемент (Fuel Cell) үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, хүнд даацын ачаа тээврийг нүүрстөрөгчийн ялгаралгүй болгохоор зорин ажиллаж байна.

Хэн нэгэн өглөө машиндаа суухад, Хэн нэгэн гэртээ кофе чанахад,
Хэн нэгэн барилгын талбай дээр өрөм асаахад BOSCH-ийн бүтээл чимээгүйхэн ажиллаж байдаг.

Монгол дахь албан ёсны дистрибьютер Доктор Авто Чэйн ХХК

Фэйсбүүк хуудасwww.facebook.com/cardoctormn
Холбоо барих - 1800-1937
Вэб www.cardoctor.mn

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.