COP17 аппликэйшн болон сайтаар ногоон бүсийн хөтөлбөрийг харж иргэн бүр өөрийн сонирхсон агуулгынхаа хүрээнд оролцох боломжтой

М.Батчимэг, ikon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна \

Эдгээр өдрүүдэд хийгдэх нарийвчилсан төлөвлөгөөг Эрдэнэцолмон 

COP17 (КОП17) хурлын талбайд: 

  • Цэнхэр бүсэд хаалттай буюу талуудын бага хурал үндсэн гэрээ хэлцлүүд явагдах ба одоогийн байдлаар 7,000 гаруй оролцогчид оролцохоор байгаа юм байна. 
  • Ногоон бүс нь нээлттэй буюу иргэдэд зориулсан бүс байх ба 481 арга хэмжээний хөтөлбөр гараад байгаа ба үүнд 42,000 хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.  
БҮРТГЭЛ: Ногоон бүс нь Монгол Улсын иргэн бүрд нээлттэй бөгөөд онлайнаар урьдчилан бүртгүүлэх эсвэл арга хэмжээ дээр иргэний үнэмлэх болон e-mongolia-р орж бүртгүүлэх бүрэн боломжтой юм байна. 
ХӨТӨЛБӨР: Ногоон бүсийн арга хэмжээнүүдийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД ДАРНА УУ.  COP 17 гар утасны аппликэйшн гарсан байгаа ба түүгээр дамжуулан мэдээлэл авч болох юм байна. Уг аппликэйшн дээр англи болон монгол хэл дээр хөтөлбөр, бүх илтгэгч нарын зурагтай, мэдээлэлтэй, хурал болох газар хаана юу болж байгаа зэргийг тус бүрд нь оруулж өгсөн байна. 

Хөтөлбөрүүд TSAGAADAI HALL – Room 170, TULUI HALL – Room 63, ÖGEDEI HALL – Room 120, ZUCHI Stage тайзнууд дээр болох юм байна. 

Тухайлбал 180 төсөл танилцуулах, Монгол Улсын 81 эрдэмтэн, судлаачид, 272 иргэний нийгмийн байгууллагууд, 60 гаруй олон улсын төлөөллүүд оролцсон 110 хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаанууд болохоор байгаа аж. Хэлэлцүүлгүүдэд уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, өнө эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн байгаль хамгаалах мэдлэг зэргийг дэлхий нийтэд сурталчлан таниулах зэрэгт чиглэх юм байна. 

Түүнчлэн ногоон бүс дээр өдөр болгон соёл урлагийн арга хэмжээнүүд болох юм байна. Мөн 21 аймгийн танилцуулга болон орон нутгаас ирсэн малчдын дуу хоолойг сонсох талбарыг бүрдүүлсэн байна. 

Ногоон бүс дээр олон улсын 3, дотоодын 3 киноны нээлт болох ба кино гэрт өдийг нэвтрүүлгүүдийг толилуулна гэв.