Б.Болормаа: Дотоод сэтгэлийн аялал бол үнэндээ ЧИН ЗОРИГТНЫ АЯЛАЛ юм

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Бид ажил, амьдралынхаа төлөө өглөөнөөс орой хүртэл зүтгэж, тэмцэж, цаг наргүй ажилласаар нэг л мэдэхэд нэлээд олон жилийг ардаа орхисон байдаг.

Гэр бүл, ажил, үүрэг хариуцлага, амжилт, санхүү, бусдын хүлээлт гээд амьдрал биднээс үргэлж ямар нэг зүйл шаардсаар байдаг. Бид ч чадах чинээгээрээ хичээнэ. Илүү сайн байх гэж, илүү ихийг бүтээх гэж, алдахгүй байх гэж, хоцрохгүй байх гэж зүтгэнэ.

Гэвч хааяахан та нэг нам гүмхэн мөчид өөрөөсөө:

  • “Би үнэхээр өөрийн хүссэн амьдралаар амьдарч байна уу?”
  • “Би аз жаргалтай байна уу?”
  • “Энэ бүх зүтгэл дунд би өөрийгөө гээчхээгүй байгаа?”
    “Би өөрийн үнэнээрээ амьдарч чадсан болов уу?” гэх мэт асуултуудыг асуудаг.

Эргээд амьдралаа дүгнээд харахдаа бид заримдаа яг өөртөө оноо өгөх гэж байгаа мэт мэдрэмжтэй тулгардаг. Гаднаасаа бүх зүйл хэвийн, бүр амжилттай харагдаж байж болно. Гэхдээ дотор талд нэг л тайлбарлахад хэцүү хоосон, эсвэл удаан хугацаанд сонсогдоогүй мэдрэмж үлдсэн байдаг.

Тэр мэдрэмжийг анзаарах нь амаргүй. Учир нь өөр рүүгээ үнэнээр өнгийнө гэдэг заримдаа хамгийн их зориг шаарддаг үйл байдаг. Бид бусдын өмнө хүчтэй харагдаж, үүргээ биелүүлж, амьдралаа авч явахдаа сайн байж болно. Харин дотооддоо юу мэдэрч байгаагаа шударгаар харах, өөрөөсөө зугтахгүй байх, сэтгэлийнхээ үнэнтэй нүүр тулах нь огт өөр зориг юм.

зураг
 

Дотоод сэтгэлийн аялал бол өөрийгөө буруутгах аялал биш.
Өнгөрснөө шүүх аялал биш.
Бусдаас юугаараа дутуу, эсвэл илүүгээ хэмжих аялал ч биш.

Харин “би үнэндээ хэн бэ?”, “би юуг тэвчсээр ирсэн бэ?”, “би юунаас айгаад өөрийн хүсэл, мэдрэмжээ хойш тавьсан бэ?”, “би ямар амьдралыг үнэхээр хүсдэг вэ?” гэж өөрөөсөө чин үнэнээр асууж эхлэх аялал юм.

Бидний ихэнх нь завгүй амьдралын хэмнэл дунд энэ асуултуудыг хойш тавьдаг. Дараа нь бодъё, арай завтай болохоороо өөртөө цаг гаргая, бүх зүйл цэгцрэхээр амьсгаа авъя гэж өөртөө хэлсээр явдаг.

Гэвч “дараа” гэдэг цаг заримдаа хэтэрхий удаан хүлээлгэдэг.

Тиймээс түр зогсож, өөрийн дотоод руу өнгийх мөч хэрэгтэй байдаг. Энэ нь заавал том өөрчлөлт хийхийн нэр биш. Харин өөрийн сэтгэлийг анх удаа үнэнээр нь сонсохын нэр байж болно. Өөрийн амьдралыг бусдын хүлээлтээр биш, дотоод үнэнээрээ дахин харах эхлэл байж болно.

Дотоод сэтгэлийн аялал яагаад чин зоригтны аялал вэ?

Учир нь өөрийн айдастайгаа нүүр тулах зориг хэрэгтэй.
Өөрийн шарх, ядрал, гомдол, хүслээ хүлээн зөвшөөрөх зориг хэрэгтэй.
Гаднаа бүтэн харагдаж байгаа ч дотроо тусламж хүсэж буй хэсгээ сонсох зориг хэрэгтэй. Мөн өөрийн амьдралыг илүү үнэнээр, илүү ухамсартайгаар сонгох зориг хэрэгтэй.

Хэрэв та сүүлийн үед амьдралаа эргэцүүлж, өөрийн үнэнтэйгээ илүү ойр амьдрахыг хүсэж байгаа бол бид таныг “Хязгааргүй чадамжаа нээ” эвэнтэд урьж байна.

Энэ бол өөрийгөө шүүх, буруутгах орон зай биш. Харин түр зогсож, амьсгаа авч, өөрийн дотор юу болж байгааг сонсох, амьдралынхаа дараагийн алхмыг илүү ухамсартайгаар харах боломж юм.

Бид хамтдаа ажлын амжилт, амьдралын үүрэг хариуцлага, гаднах дүр төрхийн цаана үлддэг “жинхэнэ би”-тэйгээ уулзана. Өөрийн үнэнээр амьдрахад юу саад болдог, юунаас эхэлж болох, өөрийгөө хэрхэн илүү зөөлөн бөгөөд шударгаар сонсож болох талаар гүн боловч энгийн, амьдралд ойр байдлаар хуваалцах болно.

Амьдралынхаа төлөө олон жил зүтгэсэн та одоо өөрөөсөө нэг удаа ингэж асуугаарай.

“Би өөрийгөө үнэхээр сонсож амьдарч байна уу?”

Хэрэв энэ асуулт таны дотор ямар нэгэн зүйлийг хөдөлгөж байвал энэ аялалд таныг урьж байна.

Таныг хүндэтгэсэн,

Б.Болормаа (Олон улсад мэргэшсэн көүч, соматик практишнр)

“Хязгааргүй чадамжаа нээ” эвэнт

Хэзээ: 2026.05.30
Хаана: UG palace

Тасалбарын мэдээлэл авах холбоос: www.ticket.mn/event/3094/
Сошиал хаяг: www.facebook.com/coachbolormaa/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.