Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн оюутнууд Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн хөнгөлөлттэй зээл авч гадаадад боловсрол эзэмших боломж нээлттэй байдаг.
Гэвч тус зээлийн санг тойрсон шүүмжлэл нийгэмд өрнөсөн хэвээр.
Эргэн сануулахад, 2023 онд БЗС-гаас олгох зээлд хэний хүүхэд хамрагддаг нь тодорхой бус, хязгаарлагдмал хүрээтэй, эргэн төлөлт хангалтгүй байгаатай холбоотой шүүмж өрнөсөн.
Мөн УИХ-н гишүүн О.Батнайрамдал БЗС-н үйл ажиллагаанд хяналт тавьж, Ажлын хэсэг байгуулан журмын төслийг боловсруулж сайжруулж өгсөн гэдэг.
Улмаар Засгийн газрын 2025 оны 215 тоот тогтоолоор дөрөвдүгээр сарын 30-нд “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байдаг.
Дээрх журмыг уншихад хүүхдүүдэд олон боломжийг олгосон мэт боловч одоог хүртэл АСУУДАЛ-д дорвитой ШИЙДЭЛ олоогүй, ХЭРЭГЖИЛТ нь сул байна. Улмаар хүүхдийн хүсэл зорилгыг мохоож, хохироож байгаа талаар манай редакцад хандсан иргэдийн мэдээллийг хүргэж байна.
2025 оны БЗС-гийн сонгон шалгаруулалтад ороход ямар асуудлууд тулгарсан талаар тэд өөрсдөд тохиолдсон КЭЙС-үүдийг ярьсан юм.
Журам шинэчлэх нэрийдлээр хүүхдүүдийг хохироож байна.
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ын шинэчлэл нь энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд батлагдаж, тавдугаар сарын 23-ны өдөр нийтэд ил болсон нь хугацааны хувьд хэт давчуу, олон хүүхдийн сургууль сонголтод сөргөөр нөлөөлсөн хэдий ч Боловсролын сайд П.Наранбаяр, БЗС-гийн захирал О.Сийлэгмаа, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нар Пи-Ар хийж, олон нийтэд хандан БЗС-гийн журмын талаар нааштай мэдээлэл түгээсэн.
Шинэчилсэн журмаар:
Гэтэл үнэндээ тухайн журам болон түүнийг хэрэгжүүлэх БЗС-н сонгон шалгаруулалт дээр маш олон том алдаа гаргалаа. Энэ талаар эцэг эхчүүдийн төлөөлөл зургаадугаар сарын 27-нд Боловсролын сайд П.Наранбаяр, БЗС-н захирал О.Сийлэгмаа, УИХ-н гишүүн О.Батнайрамдал нартай уулзаж журмын хожуу, гэнэтийн өөрчлөлттэй холбоотой санал шүүмжлэл, шаардлагыг хүргэсэн боловч Журам нэгэнт батлагдсан, сонгон шалгаруулалт эхэлсэн гэсэн тайлбараар асуудлыг ойлгохыг хүсээгүй байна.
Сонгон шалгаруулалтын дүнг нийтэд ил болгон 70 хүүхдийг тэнцүүлэв.
Журмын дагуу Боловсролын сайдын 2025 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн А/272 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан зургаадугаар сарын 12-ны өдөр Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг баталсан байдаг.
Долдугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалтын дүнг олон нийтэд https://scholarship.elf.gov.mn/rlist сувгаар зарлан 70 хүүхдийг тэнцүүлж, 116 хүүхдийг журмын шаардлага, заалтыг хангаагүй хэмээн мэдээлсэн.
Тэнцээгүй, журмын ... -д заасныг хангаагүй гэсэн нийтэд зарласан мэдээллийг авсан гомдолтой байгаа эцэг эхчүүдийн кэйсүүд:
Сонгон шалгаруулалтын үр дүнд хөнгөлөлттэй зээл, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсахаар болов?
Сонгон шалгаруулалтын үр дүн, Боловсролын Сайдын 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаар тушаал, өмнөх 2024 оны долдугаар сарын 23-ны А/04 тоот тушаалуудыг харьцуулахад Боловсролын сайд П.Наранбаяр, БЗС-н О.Сийлэгмаа, УИХ-н гишүүн О.Батнайрамдал нарын Пи-Ар-ын үр дүн:
"Ганц Шанхай дахь салбар сургууль руу төсвийн $2,078,276 нь шилжихээр байна"
Энэ жил БЗС-гийн зээлээр 70 хүүхэд гадаадад суралцахаас 33 хүүхэд нь Шанхай дахь салбар сургуульд суралцахаар болжээ. Энэ жил тэнцсэн 33 хүүхдэд тус бүр дунджаар 63,000 ам доллар, 33 хүүхэд зээлээ авлаа гэж үзвэл 2,079,276 ам.доллар зөвхөн Нью-Йоркийн сургуулийн Шанхай дахь салбар буюу NYU Шанхай сургууль руу шилжихээр байна.
Сонгон шалгаруулалтаар нэг хүүхэд зээлд хамрагдахыг зөвшөөрсөн бол дөрвөн жилийн хугацаанд өгнө Оюутны суралцах дөрвөн жилийн хугацааг бодвол 8,316,000 ам.доллар болно.
NYU Шанхай сургуулийг судалж үзэхэд:
Үнэндээ зүйрлэж хэлбэл МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд “Хөнгөлөлттэй зээл” нэрийдлээр нэг хүүхдийг дөрвөн жилийн хугацаанд 252,000 ам.долларын өрөнд оруулж байгаатай адил.
Өнгөрсөн жил Сайдын тушаалаар яг энэ салбар сургуульд суралцуулахаар 22 хүүхдэд хөнгөлөлттэй зээлийг зөвшөөрсөн байна. Энэ жилийнхтэй нийлбэл 55 хүүхдийн сургалтын төлбөр гэж зөвхөн NYU Шанхай гэдэг сургуульд Монгол улсын төсөвт байсан татвар төлөгчдийн мөнгө урсаж байна гэсэн үг.
Түүнчлэн энэ жил Торонтогийн их сургуульд 11 хүүхэд суралцахаар болжээ. Торонтогийн их сургуулийн төлбөр ямар өндөр билээ. Гэтэл нэг хүүхдэд олгох зээлийн дундаж хэмжээ 46,000 ам.доллар. Харин Шанхай дахь салбар сургуульд элсэгчид зээл олгох хэмжээ 63,000 ам.доллар буюу харилцан адилгүй.
Эхлээд “Баяр хүргэе. Та тэнцсэн” гэснээ дараа нь “Уучлаарай, мэйлийг илгээхдээ зарим тэнцээгүй оролцогчид мэйл илгээж алдаа гарсан байж” гэж ирүүлсэн. Энэ бол хүүхдийн сэтгэл санаагаар тохуурхсанаас өөрцгүй үйлдэл.
БЗС-ийн вэб хуудасны мэдээллийг судлахад хуучны журам, процессуудыг шинэчлээгүй, олон нийтийг төөрөлдүүлэхээр нөгөө л бахь байдгаараа байна. Нуулгүй хэлэхэд дотор нь ажиллаж байгаа төрийн албан хаагчдынх нь мэдлэг, ур чадвар үнэхээр муу байлаа.
Тэнцээгүй шалтгаан заалтыг хүлээн зөвшөөрөөгүй эцэг эхчүүд БЗС-гийн Орон тооны бус зөвлөлд хандаж өргөдөл гомдлоо хүргүүлээд байж байтал
"Та тэнцээгүй байна" гэсэн он сар өдөр нь зөрүүтэй бичиж байгаа нь Тэнцсэн ч юм болов уу хэмээн горьдлого төрүүлэх хүүхдийн сэтгэл санаагаар тохуурхсанаас өөрцгүй үйлдэл байлаа.
Зураг дээр дарснаар томруулж харах боломжтой.
"Яагаад хассан шалтгааныг тайлбарлаагүй. БЗС-гийн зээл олголт одоог хүртэл тодорхойгүй байна"
Сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй талаар Орон тооны бус зөвлөлт өргөдөл гомдол бичсэн хүүхдүүдэд 07 сарын 29-нд тус зөвлөлөөс ирүүлсэн хариу нь “ Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс таны өргөдлийг хэлэлцэн дараах хариуг өгч байна.
Ажлын хэсгээс Сонгон шалгаруулалтын цахим системд (scholarship.elf.gov.mn) болон БЗС-гийн elf.gov.mn сайтын СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ цэсэд оролцогч тус бурийн бүртгэлийн кодоор журмын ямар шалгуур хангаагүй талаар тодорхой тусган нийтэд мэдээлсэн байна. Та журмын шалгуур хангаж, материал бүрэн бүрдүүлж өгсөн тохиолдолд шалгаруулалтын үнэлгээний процессод оролцох үүрэгтэй” хэмээн үүрэгжүүлсэн хариу өгсөн.
Орон тооны бус зөвлөл нь Ажлын хэсгийн үйл ажиллагаа, оролцогчдын өргөдөл, гомдлыг авч хэлэлцэн, үндэслэлтэйгээр, журмын зүйл заалтын нийцлийг хөндлөнгөөс хянаж, хасагдсан шалтгааныг баталгаажуулах үүрэгтэй баймаар, гэтэл бүх өргөдөл гомдолд ижил хариу өгч байгаад эцэг эхчүүд гомдолтой байна.
"БЗС-гийн ажилтнууд өөрсдөө дэлхийн ТОП 100 сургуулиудын эрэмбэ, элсэлтийн стандартыг уншиж судлах хэлний мэдлэг, ур чадвартай баймаар байна"
Олон улсын сургуульд хөнгөлөлттэй зээлээр сургах энэхүү сонгон шалгаруулалтад өндөр чадамжтай хүмүүсийг Ажлын хэсэг, Орон тооны бус зөвлөлт ажиллуулсан эсэх нь хамгийн эргэлзээтэй.
"Жинхэнэ мэргэжлийн хяналтын үүрэг бүхий байгууллагууд нь нэрээсээ эхлээд тодорхойгүй болжээ"
Өчигдөр нэг охин би бүх шалгуураа хангасан, өргөдлийн хариуг зөвшөөрөхгүй гээд дахиад өргөдлөө бариад очиход нь “Ажлын хэсэг тарсан. Бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо өргөдөл, гомдол хүлээж авахгүй” гэжээ. Энэ асуудлаар одоо хаана хандахаа үнэхээр мэдэхгүй байна.
Хүүхдэд “Тэнцлээ” гэж баяр хүргээд мэйл ирүүлчхээд “Уучлаарай, тэнцээгүй" гэж араас нь мэдээлдэг хариуцлагагүй, байдлыг Ёс зүйн хороонд нь гомдол өгөх гэхээр тэр Ёс зүйн хороог салбар дотроосоо томилдог юм байна.
Мэргэжлийн хяналт байдаг юм уу гээд хайхаар МХЕГ нь аль хэдийнээ татан буугдаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт чиг үүрэг нь шилжсэн хэдий ч өнгөрсөн зургаа дугаар сард бүтцийн өөрчлөлт хийгдэж нэрээ өөрчилсөн сурагтай.
Мэргэжлийн хяналтын байгууллага 2022 онд татан буугдсанаар Монгол улсын Засгийн хяналт хэрэгжүүлэх газар 2023 онд байгуулагдаж төрийн захиргааны байгууллагуудын хуулийн болон үйл ажиллагааны төрийн хяналтыг хэрэгжүүлж байсныг 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр өөрчилсөн байна.
Ингэснээр төрийн хуулийн хэрэгжилтийг хянах эрх бүхий субъект нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар болсон гэх боловч өнөөдрийн байдлаар Боловсролын Зээлийн Сангийн орчимд болоод байгаа асуудалд дорвитой шалгалт, хяналт хийсэн юм алга.
Төрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны тодорхойгүй, тогтворгүй байдалд Эцэг эхчүүд мөн л бухимдаастай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!