Индэр    
2023 оны 5 сарын 20
Зураг
iKon.mn Сэтгүүлч

О.Сийлэгмаа: Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-2022 оны арваннэгдүгээр сарын ярилцлагыг дахин нийтлэв-

Гадаадын их, дээд сургуульд суралцах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. 

Тодруулбал, Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас авсан $32,000- $77,800-ын зээлээ хаалгасан талаарх шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Ажлын албаны дарга Г.Гарди хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлсөн гэдгийг хэлж байв.

Тэгвэл үүний цаана ямар асуудлууд нуугдаж байгаа талаар БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаатай ярилцлаа. 

Тэрбээр 2015 оноос эхлэн шилэн дансны хууль, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сонирхсон байна. Улмаар төсвийн багагүй мөнгө БЗС (хуучнаар сургалтын төрийн сан)-гийн гадаадад суралцагчдын санхүүжилтэд зарцуулагдсан нь түүний анхаарлыг татсан учраас хувиараа судалгаа хийсэн бөгөөд энэ төрлийн санхүүжилт, түүний ашиг, эрх зүйн орчныг судлахад боловсролын зээл хязгаарлагдмал хүрээтэй, зээлийн эргэн төлөлт хангалтгүй дүр зураг ажиглагдсаныг онцолсон юм. 



-Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын их, дээд сургуульд суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг талаарх мэдээллийг Боловсролын Зээлийн Сангаас өгч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-Боловсролын Зээлийн Сан нь дээд боловсрол эзэмшихээр зохих шалгуур хангасан санхүүгийн дэмжлэг хэрэгцээтэй иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хүргэдэг төрийн үйлчилгээний байгууллага. Энэ үйлчилгээг зохицуулсан журамд тодорхой шалгуур хангасан иргэдийг шалгаруулж, салбарын сайдын тушаалаар тэдгээр иргэний суралцах шийдвэр баталгаажсаны дараа БЗС иргэнтэй сайдын тушаалд заасан улс, сургууль, мэргэжил, зэрэг, хугацаа зэргийг тэмдэглэх заалт болон оролцогч талуудын эрх үүргийг тусгасан зээл, тэтгэлгийн гэрээ хийдэг. Улмаар суралцагчийн суралцах байгууллагын данс руу тухайн үед журмаар заасан зардлыг суралцагчийн сурлагын дүнд суурилан тушаалын хугацаанд санхүүжилт олгодог.

Суралцагч төгсөж ирээд санд бүртгүүлж, өөрийн гэрээний заалтаар холбогдох материал бүрдүүлж, БЗС-нд хүсэлтийн хамт хүргүүлэх, сан журамласан эрхийн хүрээнд хянаад эрх бүхий субъектэд дүгнэлт, мэдээлэл хүргүүлснээр шийдвэрийг хуульд заасан этгээд гаргах зохицуулалттай. 

Сангаас суралцагчтай хийсэн гэрээний биелэлт буюу хэрэгжилтийг дүгнэхдээ тухайн суралцагчийг суралцах үед үйлчилж байсан эрх зүйн актад үндэслэдэг. Тодруулбал,

  • Эргэн төлөх
  • Хөнгөлөх
  • Чөлөөлөх асуудлыг харж, суралцагчтай хийсэн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг судалж, хянах болон эрх бүхий этгээдэд хяналтын мэдээлэл, дүнг танилцуулснаар сургалтын зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх зохицуулалттай. 

Тиймээс ямар ч албан тушаалтан хууль, журмаа мөрдөх шаардлагатай юм. Сангийн яамны нэр бүхий ажилчид, өөр хэн ч бай хууль журмын дагуу шалгарч, сайдын тушаалд заасны дагуу суралцаж, тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн акт, гэрээний заалтад үндэслэн эргэн төлөх эсэх үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, эдгээр 38 иргэний холбогдох материалд судалгаа хийснээр тэдний зээлийг чөлөөлсөн шийдвэр буруу, зөв гэж дүгнэх нь баримттай бодит хариулт болно. Мөн энд яригдаж буй 38 иргэний суралцсан он жилээс л эхний удаа зээлээ төлөх үү, чөлөөлөгдөх үү гэдгийг нь харж болно.

-Тэдгээр иргэний суралцсан он жилээс нь зарим мэдээллийг харж болно гэдгийг илүү тайлбарлахгүй юу? 

-БЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцагчид 1997 оны 197, 2008 оны 177 дугаар Засгийн газрын тогтоол болон холбогдох журмаар шалгуур хангаж, элсэн суралцаад төгссөн иргэд журам, гэрээнд заасан үүргээ биелүүлснийг БЗС-ийн Удирдах зөвлөл хэлэлцдэг. Улмаар Засгийн газрын шийдвэрээр баталгаажсан бол зөрчилгүй шийдвэр юм. Энд зөвхөн захиалагч байгууллагын заасан мэргэжлээр, хугацаандаа амжилттай суралцаж төгсөөд тухайн байгууллагадаа таваас дээш жил үр бүтээлтэй ажилласан тухай албан ёсны тодорхойлолттой бусад материал нь баталгаатай бол хүсэлтээ гаргах, эсвэл журам гэрээ зөрчсөн бол үндсэн зээл, хүүгийн хамт шууд төлөх үүрэгтэй. 

Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай. 

Тодруулбал, 2011 оны "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль"-ийн 

  • 3.1.5-д “сургалтын зээл гэж ...  журмын дагуу элсэн суралцаж буй иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээл”
  • 7.1.2-т “тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцаж, тогтоосон газар нутагт ажиллах гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн”
  • 7.1.3-т “сургалтын зээл олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн”
  • 8.8-д “... зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ тогтооно"
  • 8.9-д“... зээлийг буцаан төлүүлэхдээ зээлдэгчийн амьжиргаанд дарамт үүсгэхгүйгээр суутгал хийхээр журамлана”
  • 8.10-т“... сургалтын зээл хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй байна”
Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт, 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралт, 2020 оны 70 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар гадаадын их, дээд сургуульд иргэдийг төсвийн санхүүжилтээр суралцуулах журам, гэрээний загварыг баталж 2021 оныг хүртэл шалгаруулсан байдаг. Эдгээр журам, гэрээнд дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.10-д заасны дагуу хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй болон хөнгөлөх, чөлөөлөх тухай уг хуулийн 8.8-д зааснаар зохицуулахаар тусгасан байдаг. Энэхүү 8.8 заалт 2021 он хүртэл журамлагдаагүй.Өөрөөр хэлбэл, 2021 он хүртэл эргэн төлөгдөх нөхцөлтэй болон хөнгөлөх, чөлөөлөх тухай зохицуулсан заалт үйлчлэхгүй гэсэн үг. 
Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолын хавсралт “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-д эргэн төлөлт, чөлөөлөлтийг дараах хоёр заалтаар тусгасан.
  • 6.3-т “... Гадаадын их, дээд сургууль төгсөгч нь сургууль төгсөж, диплом авсан өдрөөс эхлэн 8 хүртэлх …жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана"
  • 6.9-д “Сантай гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө барьцаалан гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч нь төгссөнөөс хойш 5-аас доошгүй жилийн хугацаанд мэргэжлээрээ Монгол Улсад ажилласан бол тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтад үндэслэн хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ"

Эдгээр заалтаар сургалтын зээлийг эргэн төлөх, чөлөөлөх тухай тодорхойлж өгсөн тул 2011 оноос хойш элсэн суралцсан иргэд баримтлах нь зөв гэж бодож байна. Эсвэл хууль, журам буцаж үйлчлэхгүй гэдэг тайлбараар зээлээ бүгдийг нь төлөх үүрэгтэй.

"Тэтгэлэг эргэн төлөгдөхгүй байхад санхүүжилт өссөөр байгаа нь эдийн засаг, төсвийн хүнд нөхцөлд журмаа зөрчсөн үйлдэл"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Гадаадад эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ирж таван жил ажиллах нь сургалтын зээлийг төлсөнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах уу?  

-Гадаадад эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо таван жил ажиллах нь сургалтын зээлийн $32,000-$200,000 буюу өнөөгийн дундаж ханшаар 110-690 сая төгрөг төлсөнтэй тэнцэх хөрөнгө оруулалт гэж шууд ойлгох, тайлбарлах нь өрөөсгөл, тодорхой бус.Учир нь төгсөж ирээд хийж буй албан тушаалын цалингаас тооцсон НДШ, ХХОАТ-ыг дүнгээс харахад мэдээж харьцуулалтгүй өчүүхэн хэсэг. Нөгөө талаас энэ хүмүүсийн авсан зээл төдий хугацаанд ямар нэгэн хүүгүй олгосон нь маш том хөнгөлөлт дэмжлэг. Эх орондоо ирээд ажлын байр бэлэн төдийгүй тодорхой хэмжээнд өндөр албан тушаал хашиж, зохих хангамж, дэмжлэгийг эдэлдэг. 

-Таны хэлж байгаачлан тэтгэлгээр суралцсан иргэдэд эргээд төрөөс тодорхой дэмжлэгийг үзүүлж байна. Хамгийн гол нь БЗС-ийн зээл, тэтгэлгээр гадаадад дээд боловсрол эзэмшихэд олгох санхүүжилт тэгш хүртээмжтэй байдаггүйд олон нийт шүүмжлэлтэй ханддаг.

-Үүнтэй санал нэгдэж байна. Үнэнийг тоогоор илэрхийлбэл, 1997 оноос хойш БЗС-гийн 

  • Зээлээр 2,368 иргэн
  • Засгийн газар хоорондын тэтгэлгээр 1,000 гаруй оюутан суралцжээ.

Энэ тэтгэлэг одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өмнөх жилүүдээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, буцалтгүй шинжтэй санхүүжилт зэргээр улам нэмэгдэнэ. Гэтэл БЗС-ийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалт 2016 оноос үйлчилсэн байдаг. Иймээс иргэд, олон нийт гадаадад БЗС-ийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл маш хомс буюу мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй.

Нөгөө талаас олон нийт эрх зүйн актын мэдлэг хэрэглээ бага байгаатай холбоотой. Мөн БШУЯ-ны сонгон шалгаруулалт анх суралцуулж эхэлсэн үеэс нээлттэй байхаар журамласан ч тэр бүр хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. 2022 оны Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хоёр удаагийн шалгаруулалтад ямар ажлын хэсэг, хэзээ, ямар удирдамжаар шалгаруулах болон бүрдүүлэх бичиг баримт нээлттэй бус, зарлаагүй.

-Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төсөвт тусгасан мөнгөн дүнг ирэх онд өсгөж 30 гаруй тэрбум болгох талаарх мэдээлэл бий. Төсөвт энэ их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг ч эргэн төлөлт хангалтгүй байгаа болов уу?

-БЗС-ийн санхүүгийн дэмжлэг, гадаадад суралцагчдад зориулсан зээлийг 2021 оноос зогсоож, зөвхөн тэтгэлгээр суралцуулах зохицуулалттай болсон. Засгийн газрын 2021 оны 264, 275 дугаар тогтоол, журмын анхны зорилгыг харгалзсан бодлого зохицуулалтын шинэчлэл байсан ч хэрэгжүүлэгч буюу зохион байгуулах шатанд хувийн ашиг сонирхлоос ангид байх ёс зүйн дүрэм, үүрэгтэй төрийн захиргааны буюу жинхэнэ албан хаагч болох ажлын хэсэгт багтсан нэр бүхий хүмүүс ашиг сонирхолдоо автан бусдад давуу байдал бий болгон эрх зүйн зөрчилтэй шалгаруулалт хийж, сайдаар баталгаажуулсан байдаг.

Ерөнхий сайдын тэтгэлгийн 31, Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт 351 иргэний дотоодын болон гадаадад суралцуулах хоёр шалгаруулалт, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцуулах иргэдийн шалгаруулалтыг мөн л алдаатай хийсэн. Эндээс 2021-2022 оны Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн 1.4 тэрбумын санхүүжилтийн зарцуулалт тусгай сангийн хууль зөрчсөн.
2022-2023 оны төсөв хэд дахин нэмэгдэж, тэтгэлэг эргэн төлөхгүй санхүүжилт өссөөр байгаа нь эдийн засаг, төсвийн хүнд нөхцөлд журмаа зөрчсөн үйлдэл. Ингэж шалгаруулсан ажлын үр дүн бодлого гэх нэрээр сөрөг, таагүй нөлөөгөөр дарамт болох нь тодорхой.
Тухайлбал, БЗС-ийн 2023 оны төсвийн саналаас 2022-2023 онд
  • Ерөнхийлөгчийн тэтгэлэг 4 тэрбум байсан нь 24 тэрбум
  •  Ерөнхий сайдын тэтгэлэг 3 тэрбум байсан бол 10 тэрбум
  •  Засгийн газар хоорондын тэтгэлэг 2 тэрбумаас 3 тэрбум болж төсөвлөгдсөн байгаа юм.

Энд төсвийн төсөл боловсруулсан баг суралцагчдын бодит тоогүй, санхүүжилтийн хэмжээ шинэчлэн батлуулаагүй, журамлаагүй зардал олгохоор тооцсон. Ерөнхийлөгчийн тэтгэлэг дотоодод 1.4 тэрбумыг хэлний бэлтгэлд зарцуулж сургасан байхад дахиад гадаадад хэлний бэлтгэлд сургах болон тийз, амьжиргааны зардал олгоно. Мөн Польшид суралцаж буй магиструудад хоёр жил хэлний бэлтгэлд сургах санхүүжилт олгох зэрэг санхүүгийн маш том алдаатай тооцооллоор төсвийн төсөл боловсруулж холбогдох яаманд хүргүүлсэн төдийгүй шилэн дансны болон төсвийн тухай хуулийн цаглавар зөрчсөн байдаг.

-Таны бодлоор сургалтын зээл, тэтгэлэг олгох энэхүү ажил ямар зарчмаар явбал зүгээр вэ?

-Сонгон шалгаруулалтыг үнэнч, шударгаар хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан ямар үзүүлэлтийг хангаж, ямар үнэлгээ авсан зэрэг мэдээллийг нээлттэй байлгах нь зүйтэй. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг олон нийтэд зарлаж, хэдий хэмжээний зардал зарцуулах дүнг ил тод болгох. Түүнчлэн тэтгэлэг авч суралцаж буй хүмүүсийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрд нь тайлагнах хэрэгтэй.

Үнэхээр шаардлагатай мэргэжлээр нь магистрын түвшинд тэтгэлэг олгох нь зохистой болоод байгаа. Учир нь бакалаврын түвшинд хэлний бэлтгэл, бие дааж сураагүй хүүхдүүдийг гадаадад суралцуулах зардал зэрэг өртөг нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, бакалаврын түвшинд суралцуулах нь үр ашиггүй зарцуулалт болоод байгаа учраас зөвхөн магистрын түвшинд суралцуулах нь илүү үр дүнтэй.Магадгүй бакалаврын түвшинд боловсролын зээл олгох тохиолдолд 3, 4 дүгээр курсийнхэнд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Ингэснээр хөрөнгийн зарцуулалт оновчтой байж чадна. Харин докторын түвшинд дэлхийн шилдэг сургуулийн үндсэн ангид суралцахаар урилга авсан бол сургалтын төлбөр болон бусад тэтгэлэг үнэгүй байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ХАРАМСАЛТАЙ
17
Зураг
БУРУУ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
102 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.241.247] Өчигдөр 11 цаг 25 минут
Ингэж ярилцлага өгч бсан хүн 25 онд мастерт суралцагчдад боломж олгоогүй бдаг шүү.. Дэлхийд 1-т эрэмбэлэгддэг Оксфордын их сургуулийн мастерт сурах хүүхэд тэтгэлэгт хамрагдаж чадаагүй гээд ярьж байсан шүү😆😆😆 Энэ үнэн худ жүжигчин авгай..
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.106] 2025/4/18
Энэ эмэгтэйгээс өөр өргөн цар хүрээтэй сэтгэчих хүн алга уу? Хайран сайхан залуучуудаа айлгаад, үргээгээд байх юм. Маш их залуучууд гадагш явж байна ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.106] 2025/4/18
Цалин нь бага учраас төлөхөд хүндрэлтэй. Улсад ажилласан буол хөнгөлөх л хэрэгтэй ш дээ. Хөнгөлөхгүй учраас хүүхдүүд зээлээ төлөхийн тулд гадагшаа явж ажиллахаас өөр арга алга даа.
0 | 0 Хариулах
Зочин [84.161.178.33] 2024/6/8
Мерит тогтолцооны жишиг тогтооё гэвэл яалтчгүй шилдэг, авьяастай хүмүүст хөрөнгө оруулалт хийж байж улс хөгжинө л дөө. Өр зээл гээд дарамтлаад байвал ямар авьяаслаг болсон хүчин монголд үлдэх вэ дээ. Энэ авгай алсын хараа муутай, дэмий хэдэн журам ярьж. Улсад бодлого гэж нэг юм байдаг. Мэдээж хэрэг хууль бусаар, меритгүй зээл авсан хүмүүс бол буруу. Гэхдээ иймэрхүү тэтгэлэг дэмжлэг байжийж улс хөгждөг юм. Тэрнээс биш бүгд монголдоо тас нэг нэгээ хянаад суугаад байвал намгийн мэлхийнүүд л болно. Балай авгай.
0 | 0 Хариулах
Зочин [176.236.159.80] 2023/6/3
Дэлхийн 100–д багтсан суогуульд явахын тулд хэлгүй бол босго давахгүЙ. Зарим мэдээллээ нэг талыг барьж яриад бна
0 | 0 Хариулах
Зочин [82.135.80.132] 2023/5/26
Эд нартаа арга хэмжээ аваарай! Нэг скандалаас нөгөө скандалын хооронд нүүрсний хулгайг бас мартаагүй байгаа шүү! 😡
0 | 0 Хариулах
Зочин [43.252.113.19] 2023/5/22
Угаасаа тэр тэтгэлэг чинь дарга нарын хүүхдүүдэд л олддог юм гэсэн яриа бүх л хүмүүсийн дунд байдаг байсан. Одоо цаг өөр болж, энэ асуудлыг цэгцлэж толгойтой гэсэн хүүхдүүд нь л явдаг болоосой.
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.111.13] 2023/5/22
Манай дүү 2022 онд IELTS, SAT оноогоороо АНУ-д IT-аар 5-д жагсдаг San Diego University Их сургуульд мэдээллийн технологи мэргэжлээр тэнцээд аав ээж маань тэтгэврийн зээл авч эхний семистрт суулгаад сургалтын төлбөр, амьдрах өртөг өндөр учраас аргагүй эрхэд сургалтын төлбөрөө олохын тулд өөр хот руу шилжээд хямд төлбөртэй гээд коллежид хэлний бэлтгэл руу ажил хийгээд хичээлээ ч хийх зав олдохгүй байхад шударга бусаар бусдын боломжийг хулгайлсан хүмүүсээс сургалтын төлбөрийг төлүүлж чадвартай хэрнээ сурах боломжгүй хүмүүст өгөх хэрэгтэй шүү дээ. Эгч нь Колумбын их сургуульд 2016 жилийн өмнө тэнцэхэд тэтгэлэг Монголоос олдоогүй сурч чадаагүй юмдаа. Ердөө л их сургуулийн 1-р курсад суралцаагүй гэдэг шалтгаанаар. Санхүү эдийн засгийн их сургуулийн банкны менежментийн ангийг авсан боловч, төлбөрийн төлөх боломжгүй учир хуваарийн буцаасан. Янз бүрийн босго шаардлагаас илүү сургуульд явуулах хүүхдийнхээ сурах хүсэл эрмэлзлэл, нөхцлийн судалж байгаад тэтгэлэгээ олгомоор юм даа.
2 | 0 Хариулах
[202.21.107.85] 2023/5/21
Ter munguig gadaad bagsh nar avchraad buh surguulid hicheel zaalgaya. Philippine enetheguudeer mathematikiig angli hel deer zaalgaya, surguuli bolgond 10 bagsh avchirsan ch boloh yum bna.
0 | 0 Хариулах
зочин [103.229.121.134] 2023/5/21
Уг нь салбаруудад ийм шударга ажлаа хийдэг мэддэг хүн байдаг. Гэхдээ хөөрхийс ад үзэгдэж л оршдог юм. Захирал дарга гэж ирсэн хүн худал үнэн Хууль дүрэм ярина. Зөв харж инээх буруу харан уйлах хэцүү яаж ч чадахгүй эсвэл өө сэв хайгаад л тэвчихэд бэрх болгоод л ажлаасаа гаргана
4 | 2 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/21
Шударга хүн 2100 мэдээлэл хууль бусаар устгах уу?
1 | 3 Хариулах
hen ustgasaniig harsan uu chi. [64.119.23.46] 2023/5/21
ene hvn chin bvh medeelelee bgaa geed bnlee. saidaa hubilaad ogson geed bgaa.
2 | 0 Хариулах
ZOCHI [202.126.88.190] 2024/8/23
Сийлэгма эцэг эхчүүдээс мөнгө авдаг. Хүү өвдөөд дүнгээ гаргуулж чадаагүй байхад төлбөр шилжүүлэхгүй гээд зовоож мөнгө өгөөд
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.241] 2023/5/21
Хувхайртал нь хулгайлдаг хулгайч нар үүрлэсэн эх орон мину зээ
0 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2023/5/21
монголын төрийн алба тэр дундаа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хавтгайдаа мэдээлэлд ойр байгаагаа ашиглан бусдаас давуу эрхтэйгээр боломж бололцоог нь хулгайлдаг .үүнээ хаацайлан хууль гаргадаг . ер нь монгол улс хулгайлах тогтолцоонд оршдог хогийн системтэй .
2 | 0 Хариулах
Зочин [103.111.32.41] 2023/5/21
Энэ авгай улаан авилгач. Олон жил зээлэнд хамруулж маш их мөнгө идсэнээ нуух гэж сангийн мэдээллээ устгасан. Байр орон машин бизнес энэ тэрийг АТГ шалгаач ээ. Өмссөн зүүсэнээрээ бүх яамынхан гаалынхан татварынхан дэндүү ганган.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.5] 2023/5/21
Нэвтрүүлгийг нь маш анхааралтай үзсэн. Худлаа ярихааргүй, улс төр хийхээргүй шударга хүн билээ. Харин Энх-Амгалан сайд улаан цайм гүтгэсэн. Өөрийн яамны ажилтанаа шууд гүтгэж байгаа юм чинь ард түмнийг нулимах байлгүй. нялх эхийг тавчиктай гаргасан хэргээр ЗГ огцорч байлаа. Харин энэ сайд бол олон дарга нарт буян үйлдсэн болохоор улам мандан бадрана биз. Бид төртэй юу эсвэл мафигаар удирдуулаад байна уу. Эргэлзэх боллоо.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.4] 2023/5/21
Үнэн. Төр биш мафи
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Харин докторын түвшинд дэлхийн шилдэг сургуулийн үндсэн ангид суралцахаар урилга авсан бол сургалтын төлбөр болон бусад тэтгэлэг үнэгүй байдаг.
3 | 0 Хариулах
Яг [66.181.179.160] 2023/5/21
Энхамгалан саад хүн гүтгээд өөрөө шоронд орох юмаа хийжчлээшдээ дүү эхнэр нь авсанч байхшиг шуналаа гэж аав ээжээсээ яагаад шуналтай төрүүлчивээ гэж асуу хулгайчуудаа
4 | 3 Хариулах
[202.21.107.54] 2023/5/21
Bolovsroliin zeeliin san bish bayachuudiig bayajuulah san gej nerley. Bayachuud ulam bayajij yaduuchuud ulam yaduurch ene ulsad irgenii dain uuseh ni dee. Bayachcuud tsuun bolhoor medeej yalagdna. Odoo yaahavdee!!!!!
4 | 0 Хариулах
Баагий [66.181.181.229] 2023/5/21
Ерөнхийлөгч.Ерөнхий сайдын тэтгэлэгээр сургах гээд л шагнаад байсан чинь татвар төлөгчдийн мөнгийг л ашиглаад өгөөд байдаг юм бнаа.Болих хэрэгтэй шүү.Тэр мөнгөө төлүүлэх хэрэгтэй.Нээх л өөрийнхөө мөнгөнөөс өгч байгаа юм шиг инээж ирээд л гардуулдаг шүү.
9 | 0 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Төсвийн мөнгөөр хүн сургадаг асуудал чинь соц.нийгмийн үед л байсан. Харин 1990 оноос хойш Монгол улсад боловсролыг төлбөртэйгөөр эзэмшдэг болсон учраас бүх их дээд сургууль оюутнуудаас сургалтын төлбөр авч байгаа. Харин ард түмэн бол бидний татварын мөнгөөр боловсролын сангийн зээл үүсгээд сургуульд сурч болноо л гэж байгаа. Мөн хүүгүй өгч байгаа, эргэн төлөгдөх хугацааг нь 10, 20, эсвэл 30 жил болгож болно. Харин эргэн төлөхгүй байх нөхцөл гэдэг луйврын гэрээ байхгүйгээр эргэн төл гэж байгаа. Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа сурсан, тодорхой хугацааны дараа төл. Зарчим ийм л байна даа.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гийн зээлээр суралцсан нь үнэн, үүргээ биелүүлсэн ч гэлээ төлөх нь зөв. Zarig.mn. Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлнө гэж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.
5 | 1 Хариулах
Зочин [150.129.143.235] 2023/5/21
Ene egch yostoi zorigtoi bnoo, bolj baina. Tekhdee ard n khun baij baij l ingej duugarch baigaa unuu uyed. Tekhdee l zorigtoi tuushtai uzej bukh medeelliig il bolgooroi.
5 | 3 Хариулах
зочин [66.181.178.104] 2023/5/21
энгийн иргэдийн хүүхдийн 1072 хувьцааг сургалтын төлбөр нэрээр дээрэмдсэн шүү дээ юун тэтгэлэг
5 | 0 Хариулах
zochin [64.119.24.231] 2023/5/21
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДУУД ӨӨРСДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАХАА БОЛИОЧ!!!
10 | 0 Хариулах
🪷 [202.126.89.20] 2023/5/21
Jinhene aviyastai shijgenesen ardiin huuhduud hurteh ystoi. !
5 | 0 Хариулах
A [89.204.137.81] 2023/5/21
Хэл сурдаггүй, залхуу монголчуудад ийм зээл байна гэж сонин дээр зарлахаас өөр яах юм?
3 | 7 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/21
очиж асуухаар одоо бодоход их бүдүүлэг нэг авгай тийм юм байдаггүй, ялангуяа миний сонирхсон оронд миний сурах гэж буй чиглэлээр гэж хариулт байсан. Хальт. Тэгтэл энэ сангийнхан өрөө нэхэн зарласан материал дээр яг тэр жил нь тэр оронд тэр мэргэжлээр хүмүүс зээл авсан байна. Төрийн албан хаагч хүний өөдөөс харж тэгж худлаа хэлэх ёсгүй. Байж боломжгүй үйлдэл. Та нар гадны нэг улсад очоод мэдээлэлгүй сураг сонссон юмаа асуухаар нэг хүн заавал чамд хангалттай мэдээлэл хүлээж авч байгаад өгдөг ! Хэзээ яажийж суучихаад худал ярьдаг байсан ?
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/21
Би бол тухайн үед яамны ажилтан худал ярина гэж бодоогүй учраас тэр хүний үгэнд 100% итгэж байсан.
2 | 0 Хариулах
A [89.204.137.81] 2023/5/21
Битий худлаа ш а а. Хавар болгон сонин, интернетээр зарладаг
1 | 7 Хариулах
Зочин [202.9.46.26] 2023/5/20
Л.Энх-Амгаланг яаралтай огцоруул
9 | 2 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/21
Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гийн зээлээр суралцсан нь үнэн, үүргээ биелүүлсэн ч гэлээ төлөх нь зөв. Zarig.mn. Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлнө гэж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.
2 | 2 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/20
Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гийн зээлээр суралцсан нь үнэн, үүргээ биелүүлсэн ч гэлээ төлөх нь зөв. Zarig.mn Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлнө гэж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.139] 2023/5/21
Яг шалгуур хангаж орсон уу
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/20
Төсвийн мөнгөөр хүн сургадаг асуудал чинь соц.нийгмийн үед л байсан. Харин 1990 оноос хойш Монгол улсад боловсролыг төлбөртэйгөөр эзэмшдэг болсон учраас бүх их дээд сургууль оюутнуудаас сургалтын төлбөр авч байгаа. Харин ард түмэн бол бидний татварын мөнгөөр боловсролын сангийн зээл үүсгээд сургуульд сурч болноо л гэж байгаа. Мөн хүүгүй өгч байгаа, эргэн төлөгдөх хугацааг нь 10, 20, эсвэл 30 жил болгож болно. Харин эргэн төлөхгүй байх нөхцөл гэдэг луйврын гэрээ байхгүйгээр эргэн төл гэж байгаа. Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа сурсан, тодорхой хугацааны дараа төл. Зарчим ийм л байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [82.135.80.132] 2023/5/20
Харамсалтай 😢
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.114] 2023/5/20
Уул нь энэ томхон хэдэн зуун саяын хэргүүдээ мөрдмөөр юм. Гэтэл жижиг сажиг 10 н жилийн багш нарын гарын бэлэг сэлт өгсөн барисаныг шалгадаг, бүртгэдэг хачин заваан юмаа больмоор юм. Тэгэхгүй бол аль нэг дургүй нэгнийхээ нэрийг хэлж тэр хүүхдийн эцэг эх нь тийшээ утасдаж та нарыг олисон барисан гэж хүүхдүүдийг адлуулах, шоовдорлуулах, дүнгээр дарах, загнуулахах зэрэг хандлага руу оруулаад байнаа. Эх эцэг нь өөрсдөө мэдээд бэлэг сэлт өгч байхад л авлига авсан мэт баахан багш нарыг дуудаад байхаа больчихооч. Энэ чин зүгээр ойр зуур бие биенээ гүтгэх, цаашлаад хүүхдүүдийг нь ямар нэгэн байдлаар хажиглах, гадуурхах хэрэгсэл болчихоод байна. Ядаж хэт их хэмжээ хязгаарыг хэлээд орхичихвол яасан юм бэ. Одоо хавар төгсөлт болох гээд 5, 10 мянган төгрөгнөөс болж бөөн хэрүүл уруул болоод байна. Дээрх хэдэн зуун саяынхаа асуудалд тэр хянадаг шалгадаг байгууллагуудынхаа хүн хүч, цаг завыг зарцуулбал яасан юм бэ.
2 | 3 Хариулах
zochin [202.55.188.114] 2023/5/20
Үнэхээр их дүнтэй бэлэг багшид өгсөнөөс болж хохирчихлоо гэж үзэж байгаа хүн байвал бичгээр гомдлоо гаргаад нотлох баримтаа аваад ир гэх хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй бол 5, 10 мянган төгрөгний хэрүүлээс болж хоосон оолигшигнууд бие биенээ гүтгэж хүүхдүүд эвгүй байдалд оруулаад байна. энэ нэг балай утсаар үнэн худал нь мэдэгдэхгүй хов авдаг балай процесс чинь буруу тийшээ яваад байна.
2 | 2 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/21
Юү гэсэн үг вэ? Яадаг багш хүнээс юм авдаг ? Дээрэм биш үү ?
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2023/5/21
Энэ хэдхэн төгрөгний өгсөн авсан хэрүүлийн хэргээ утсаар авах биш апплекейшинээр судалгааны хэлбэрээр аваад жилийн эцэст доголдолтой сургуулиудыг жагсаалтаар гаргаж сануулга өгөх, удирдлага болон зөвлөж шалгаж байх ёстой ажилтангууд зэрэгт нь хариуцлага тооцох байдлаар зохицуулвал яасан юм бэ.
0 | 0 Хариулах
Зочин [45.42.101.251] 2023/5/20
Бид ийм завхарал, кастын системийн төлөө ардчилсан хувьсгал хийсэн болж байна уу. Даанч нэг зам хэрээд хивж зогссон үхэр шиг ноомой аймхай ард түмэнтэй юм даа. Толгой дээрээсээ баалгуулаад сууж байх хүсэлтэй. Одоо болоо юм биш үү
8 | 0 Хариулах
Red [46.114.228.151] 2023/5/20
Монголд хувийн сургуулиуд улсын сургуулиудаас илүү чанартай байдаг. Хувийн болон гайгүй гэгдэх улсын сургуульд эцэг эх нь мөнгөтэй арай боломжтой айлын хүүхдүүд суралцдаг. Тэд арай илүү тэтгэлэг авах боломж сумын сургуулийн хүүхдээс илүү байдаг байсан нь үнэн. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх төрд ажилладаг эсвэл танил тал ихтэй бол хүүхэд нь зээл болон тэтгэлэгээр сураад явах нь ойлгомжтой. Энэ ингээд нэг гинжин хэлхээ үүсчихсэн, яг л баян хүмүүс баяжаад , ядуу хүмүүс нь ядуураад явдаг шиг.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/20
туршлагатай сайн багш нарыг өндөр цалин амлаад түүгээд авчихдаг. Намайг төгсөхийн алдад улсын сургуульд 20н жил багшилсан ангийн багшийг минь хувийн сургууль мулт дээрэмдсэн дэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.181] 2023/5/20
Дэлхийд байдаггүй ардчилал,дэлхийд байдаггүй хулгайч Монголын төрд байдаг.
7 | 0 Хариулах
Зочин [203.169.50.233] 2023/5/20
мөнгө мөртөй, мөнгө шилжүүлсэн баримтуудаа л үз
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.205] 2023/5/20
Ардчилал гоё айнуу миний дүү нар.
3 | 4 Хариулах
Сталин гэдэг Гүрж хүн [192.82.73.205] 2023/5/20
Ардчилалд тавтай морил
0 | 0 Хариулах
Сталин гэдэг Гүрж хүн [192.82.73.205] 2023/5/20
Ардчилалд тавтай морил
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.196] 2023/5/20
Томчуудын хүүхэд дандаа гадаадад сурдаг нь ийм учиртай байж,бид татвараа тогтмол төлж хариуцлагатай байсан,гэтэл яагаад ингэж дэндүү даварна вэ,арай л хэтэрсэн үйлдэл
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.33] 2023/5/20
medeeleld oir bolohoor gej undarmaa avgai unenee heljee
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.52] 2023/5/20
deer yeiin humuus nugelni nudeeree garna gej yridag bilee odoonii baagii nar nugel ih hiih tusmaa yun nud mud buyan bolood baih shig bna
1 | 0 Хариулах
[202.21.107.61] 2023/5/20
Ardiin huuhduud uhtlee shalgaltand beldej galzuurtlaa hicheelee davtdag ch hezee ch shalgardagguin shaltgaan ni ariin haalganii darga nariin huuhduud baidag. Karma baidag shuu l gej heleyedee. Uursduu ariin haalgaar bugdiig avchihaad ta nar hicheeh heregtei gej hutsajgaaj baidag shuu.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.236] 2023/5/20
КАСТЫН СИСТЕМ
6 | 0 Хариулах
ахмад [150.129.141.69] 2023/5/20
Ерөөсөө л дээрээсээ эхлэлтэй дампуурал ,иргэдээ ялгаварлан дабль стандарт тогтоодог буруу зүйлээ засах сонирхолгүй арчаагүй нөхдийн үйлдэл амь бахтэй байгаад байгаагийн л илрэл юм штд
2 | 0 Хариулах
ахмад [150.129.141.69] 2023/5/20
Еранхиылагч,Ерөнхий сайд 2 хувийн үзэмжээр ингэж Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэгийг зоүсоох хэрэгтэй. Энэ 2 нахар гэхэд 50 шахам Тэрбум төгрөгийг сургалтын хөтөлбөрт зарж байгаа нь хууль бус үйлдэлд хамаарна.Сургалттай холбоотойн асуудалд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх асуудлыг зөвхөн ганц сувгаар Боловсролын зээлийн болон тэтгэлэгийн сангаар л дамжуулж зохицуулдаг Сагийн удирдах завлалд ИНБ, мэргэжлийн холбоод,иргэдийн төлөөллийг оролцуулж ил тод хэлэлцэж шийдвэрлэдэг, шалгуурыг маш тодорхой байлгах ёстой.Ерөнхийлөгч,ЕС нар ийм зүйл рүү хуруу дүрж монополь эрх эдэлдэгийг нэн даруй халах шаардлагатай.Энэ бол авилга,ашиг сонирхолын зүйл ангид хамруулж авч үздэг байх ёстой асуудал шүү.дээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2023/5/20
Мундаг толгой сайтай хүүхдүүд тэтгэлэг, зээл аваад гадаадын их дээд сургуульд сурдаг гэж бодож байсан чинь. Нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд маниусын татварын мөнгөөр сурсан ч юмгүй тансагладаг байж.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.108.6] 2023/5/20
Харин тийм. Одоо тэгээд бүгд бидний дарга. Бид гадаадын нэр хүндтэй сургуульд сурсан, та нар юу юм бэ гэсэн янзтай. Ийм л луйварчид байна даа.
4 | 0 Хариулах
Цуутай мэдээлэл устгагч [202.179.21.194] 2023/5/20
Нөгөө алдартай гэмт хэрэгтэн үү ?
5 | 0 Хариулах
Kca [202.126.89.210] 2023/5/20
Эдэнд бол сургалтын төлбөр маниусын нэг удаагийн автобусны л 500 төгрөг. Би 500 төгрөг дээр горойхгүйг бодоход ариухан, нүгэлгүй амьтан юм байна. Сайхаан сайхан. Өөрөөрөө бахархаж байна. Харин итгэл зүтгэл, мөрөөдөлтэй жирийн айлын олон зуун хүүхдийн боломжийг хулгайлсанд маш их харамсаж байна даа.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.74.229] 2023/5/20
МАНгасдана гээч болжээ
4 | 0 Хариулах
зочин судлаач [103.229.121.134] 2023/5/20
Нэрс дотор Шинжлэх ухааны салбарын академич нарын хүүхдүүд байгаа шүү дээ зарлахгүй юм Мэдээлэлд ойр нь хүүхдүүдээ явуулаад судлаач нарт туслахгүй
1 | 0 Хариулах
зочин судлаач [103.229.121.134] 2023/5/20
Төрийн зээл гэснээ үнэгүй болоод л, ирээд ажил нь өндөр албан тушаал, зүгээр хашихгүй авилга аваад л Үнэхээр шударга бус байна. Эсвэл Монгол үнэхээр таалагдахгүй байна гээд зээлээ ч төлөхгүй гадаадын ажил хийгээд Юүтүбээр том том яриад л, ээж аав нь эндээ том дарга хийгээд авилга аваастай Монголд төгсөгчдийг доор нь ажиллахаар голоостой цалинг нь ч нэмэхгүй
3 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2023/5/20
Энэ их мундаг, шударга эмэгтэй байна шүү
7 | 5 Хариулах
Зочин [202.126.89.246] 2023/5/20
Энэ авгай тэр суудал дэр бхйхдаа хахууль аваагүй гэсэн баталгаа хаа байна боломжгүй тэнцсэн ч тэтгэлгээ хүртэж чадаагүй хүүхдүүдийн эцэг эхээс жантаажны юмаа салгасан байж л таараа даа аюгүй бол сайд нараасаа ялгарах юмгүй
6 | 4 Хариулах
Зочин [202.9.46.139] 2023/5/20
Сийлэгмаа тийм хүн биш байхоо.харин өөрөө л ялгарах юмгүй нүх л олдвол шургаж сан л байвал тонодог нөхдүүдийн нэг болоод бухимдалаа гаргаад байгаан бишүү
6 | 4 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/21
2100 хүний мэдээлэл устгасан хүнээр тодорчихоод байхад.
2 | 0
Зочин [103.111.32.251] 2023/5/21
Алдартай авилгач эмэгтэй. Энэ баян чинээлэг тансаг амьдарч яваа нь буян юм даа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.63] 2023/5/20
Даргын хүүхэд болж төрөөгүй бол тэгээд хохь нь юм биздээ
6 | 0 Хариулах
Зочин [103.57.95.113] 2023/5/20
Tusgai sanguidiig aliig ni ch chuhal ghguigeer bvgdiig ni tatan buulgah hregtei yum bn zeeliin sand gishvvn bhdaa holbgdson gishvvd bvgd gishvvneesee buuh es zvin hariutslaga hvleej gmeen shudraga es hregjin
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/5/19
БЗС -с зээл хүүгүй авсан. Хүссэн сургуульдаа сурсан. Ард түмний татварын мөнгийг буцаагаад төлөх ёстой. Яахаараа 5 жил ямар нэг албан байгууллагад ажиллаад, цалингаа аваад, зээлээс чөлөөлөгддөг юм бол доо. Маш зальжин гэрээ шүү. Бидний татварын мөнгийг яагаад зүгээр аваад хармаалчихваа. Зээл авсан бол төлөх ёстой, бид хүү нэхээгүй шүү.
6 | 0 Хариулах
Зочин [87.95.92.112] 2023/2/15
Төгсөх үгүйн мэдэгдэхгүй бакалаврд өгөх буруу. Магистр бол болж б. Дозтор чинь зарим улсд ажилд тооцогдоод цалин хүртэл авдаг юм билээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.127] 2022/11/12
Арчаагүй хулгайчууд
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.212] 2022/11/12
Энэ хүүхэн чинь харин эрх чөлөөт, шударга хүн байх чинь. Луйварчид далдраасай
12 | 5 Хариулах
Зээлийн сангийн ажилтан [66.181.161.57] 2022/11/8
Өмнөх дарга нь харин энэ санг сан шиг болгосон. Үнэхээрийн мундаг шүү. 124 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлж 5 жил дараалан зөрчилтэй дүгнэлт авсан байгууллагыг 1 жил дараалан зөрчилгүй болгосон. БШУЯ ны харьяа байгууллагуудаас 2 жил ажлаараа тэргүүлсэн. Авсан бүх хүмүүс нь боловсролын салбарын хүмүүс. Би л лав тийм мундаг даргатай ажиллаж байгаагүй. Шударга, хүнд яг үнэний хэлдэг. Ямар ч хууль дүрэм зөрчихийг шаарддаггүй. Үнэхээр мундаг хүн бсаан. Салбарынхан нь бүгд мэддэг юм бна лээ.
1 | 1 Хариулах
f [45.117.35.5] 2022/11/8
f
0 | 0 Хариулах
Ooo huurhii [137.184.90.211] 2022/11/8
Zeeliin sangiin huuchin darga Uchral gishuunii naiz sogtuu Ariunbold n dargiin suudlaa aldanguutaa. uuriin hun Uchirtai siilegmaagaaraa medee tsatsuulj ntr, ene 2 niilj bgaad buh namiihnii gadaadad sursan medeelliig scaner ebdertel huulj absan gej bga
6 | 1 Хариулах
Зочин [150.129.143.93] 2022/11/8
Төрөөс мөнгө зээлж байр аваад тэр байрандаа 5 жил амьдарсан бол зээлээ төлсөнд тооцно гэсэнтэй яг адилхан журам өөрсдийн хүүхдүүддээ зориулж баталсан гэжуугаа
8 | 0 Хариулах
ман хулгайлн [202.179.26.113] 2022/11/7
НОВШНУУУДЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2022/11/7
uuchure zurhaiga humuus ailin ohin alj tsusar uuchure pengshu tahailga hilee gejile ter ooro helsene ter boo.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2022/11/7
huni alad tsusna tahilag higel huuhed tsusin ugaal maha ideel.chi ohin min zodoj nudeh yu jan.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2022/11/7
adilahn uheh boloson humuus aldha yumguis huu.chi tgel neeh oorigo halh shorongin atman geel ailgal yag oodn dian hiher irdegui uhtel shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2022/11/7
umhi shese min chi nadad aluulab.chi uhjiesen torin omchin horooni ajildag aab chin alchal heeb neg toohgui tsusar tahilag hijila gej heljina .
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2022/11/7
mini ehlsne ug humsu helehin bol uhej uregdeh bolnos huu. nimtaishir humus alj tsusan tahilga hile neg bishe udaa chi anh alusan bologe gejina. gej uslere helsen.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.180] 2022/11/7
Өөрсөдөө зориулж хууль зохиож батлуулаад тэр хуульчилсан луйвараа дарга ангийнхан төрийн томчууд гэгч луйварчид баталгаажуулан амьдралдаа хэрэгжүүлэн улс орноо тонон дээрэмдэнэ гэдэг чинь энэ дээ
9 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2022/11/7
БЗС бол бүх муу муухай юмны эхлэл нь юм байна нэн даруй зогсоох хэрэгтэй, баячууд хүүхдээ БЗС-аас асар их мөнгөөр сургаад дээрээс нь 5 жил төрийн байгууллагад дарга хийлгээд өр нь цайрч байна, ийм давхар давхар шударга бус явдал нь яваандаа кастын систем үүсгэж байна.
14 | 0 Хариулах
Зочин [202.131.247.12] 2022/11/7
Төрд яахаараа дандаа сэжгийн юмнууд үүрлэдэг байнаа. Жирийн хүүхдүүдийн боломжийг хулгайлдаг хулгаач нар :(
8 | 0 Хариулах
зочин [202.21.108.241] 2022/11/7
Ер нь төрийн албанд хулгайч нар л үүрэлсэн шүү дээ
6 | 0 Хариулах
mgl [64.119.26.76] 2022/11/7
yostoi hulgaich, avilgachdiin tur ymaa.
5 | 1 Хариулах
Zochin [192.82.84.13] 2022/11/7
Энэ Гантигмаа өөрөө эрх бүхий албан тушаалыг нь хашиж байсан хүн яагаад тэр үедээ засаж сайжруулаад яваагүй юм? Өөрөө гардаж хийж байсан гэсэн үгүү? Харин энэ мэт бугшсан гаруудыг явуулсан нт болж.
6 | 6 Хариулах
Зочин [202.179.24.166] 2022/11/7
энэ баахан сангуудаар МАНай хулгайчууд сайн цуслаж байнаа, ирэх жилийн төсөвт 6,3 их наядыг энэ сангуудад хувиарлаж МАНингууд хувааж цуслахаар болсон.
13 | 0 Хариулах
Зочин [202.126.89.79] 2022/11/7
Боловсролын Зээлийн Санг орвонгоор нь шинэчил. Дотор нь ажил үүргийг нь сэлгэ. 20-р зуун, 21-р зуунд ч , хоёр зуун дамнан ажиллаж буй хүмүүс ч байна.
12 | 0 Хариулах
Zochin [192.82.84.13] 2022/11/7
Лав л миний мэдэхийн ерөнхий сайдын тэтгэлэг үнэхээр шударга явагдсан. Маш мундаг залуусд тэтгэлэг олгосон байсан шүү. Энэ хүн ямар зорилготой худал мэдээлэл тарааж байгаа юм болдоо.
6 | 11 Хариулах
Зочин [146.70.145.90] 2023/5/31
Энэ сангаас зээл авч суралцсан ихэнх залуус нь жирийн айлын хүүхдүүд байгаа гэдэгт итгэж байна. Тухайн үеийн зохих шалгаруулах журмын дагуу л өгөөд явсан гэж бодож бна. Энэ хүнд их учир бна.
0 | 0 Хариулах
zochin [192.82.72.98] 2022/11/7
БАС Л НЭГ АЛБАН ТУШААЛ БУЛААЛДСАН ХҮН БАЙНА ДАА,
7 | 12 Хариулах
Irgen [122.201.24.79] 2022/11/7
Ene Gardi gj neg suudliin bogloos, nam dagasan tsunh barigch. Ajil neg udaa uragshluulj bgaagui. Ooroo yamar nohor ve gdg ni nevtruulgees haragdsan
10 | 1 Хариулах
Иргэн [192.82.77.20] 2022/11/7
Ижил жил явсан суралцагчид төгсөж ирээд Монголдоо 5 жил тасралтгүй ажиллаж нийгмийн даатгал, ХАОАТ төлсөн байдалд ажиглалт хийхэд, зарим нь чөлөөлөгдсөн байгаа. Зарим нь чөлөөлөгдөөгүй байдаг. Энэ нь төлж байгаа НДШ -ийн хэмжээнээс хамаардаг болов уу
1 | 1 Хариулах
zochin [202.131.225.141] 2022/11/7
яг үнэн шүү. яагаад энэ мэдээллийг нээлттэй байлгадаггүй юм бэ.
20 | 0 Хариулах
Данхрушка❗ [202.126.89.206] 2022/11/7
Даабл стандартын эцэг самарсайхан байна. Мөнгөгүйдээ хүүхдээ боловсролын сангийн зээлээр сургаад байгаа биш, албан тушаалаа ашиглаад авж болох бүх юмыг хүүлнэ гэсэн хомхой санаа нь илрээд байгаа юм. Эхнэриээ хүртэл медал өгөөд бүтэхгүйхүүрээ
28 | 0 Хариулах
Зочин [66.181.188.219] 2022/11/7
Энэ хүний өгч буй зарим мэдээлэл худлаа л байна даа. Ямар учир шалтгаантайгаар ингээд байгаа юм бол?
4 | 11 Хариулах
Зочин [202.9.40.169] 2022/11/7
Ерөнхий сайдын дижитал монгол худлаа шоу байжээ.
11 | 0 Хариулах