ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гарди: Гадаадад эзэмшсэн мэргэжлээрээ таван жил ажилласан Сангийн яамны 38 ажилтан боловсролын зээлээс чөлөөлөгдөх үндэслэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас авсан 32,000$- 77,800$-ын зээлээ хаалгасан талаарх мэдээлэл цахим орчинд өрнөсөн. Гадаадын их, дээд сургуульд суралцах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зээл авсан ч эргэн төлөх явц хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

БЗС-гаас зээл авч гадаадад суралцсан иргэд тухайн зээлээ улсдаа эргэн төлж буй эсэх талаар Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гардиас тодрууллаа. 

-Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас зээл аваад эргэн төлөөгүй талаарх мэдээлэл цахим орчинд тавигдсан. Энэ үнэн үү?

-Сангийн яамны 38 ажилтан тэтгэлгээр гадаадад суралцсан нь үнэн. Монгол Улсын 140 мянга гаруй оюутан жил болгон гадаадад суралцаж байна. Бид гадаад улс орноос ноу-хау суралцаж, тухайн мэдлэг чадварыг авахын тулд хүний нөөц бэлддэг. Энэ хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрүүд зарладаг. Тогтоол журмынхаа хүрээнд гадаад улсад суралцах оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тодорхой шаардлагуудыг тавьдаг. Үүнд иргэн болгон өрсөлдөх боломжтой. Тэнцсэн оюутан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа.

Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, улсдаа таван жил ажиллаад өөрийнхөө мэдлэг чадвараар салбартаа хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслээд чөлөөлөлтийг БШУЯ-наас гаргадаг.

-Сангийн яамны ажилтнууд боловсролын зээл аваад хаалгасан гэх мэдээллийг дагуу хяналт, шалгалт хийсэн болов уу?

-1997 оноос хойш манай улсын 1,954 хүн магистр, докторын түвшинд гадаадад тэтгэлгээр суралцсан. Тухайн үедээ ямар хэрэгцээ шаардлага гарсан, аль салбарыг хөгжүүлэх шаардлагатай байсан бэ гэдгийг харгалзан үзэж 1,954 хүнийг бэлдсэн гэсэн үг. Энэ хүрээнд сургуулиа амжилттай төгссөн хүмүүс нь чөлөөлөлтөд орж байгаа. Гэрээгээ ямар нэгэн байдлаар зөрчсөн хүмүүс зээлээ эргэн төлж байна. Үүний хуваарь гараад цаашдаа тухайн хүмүүст нь мэдэгдээд явж байгаа.

-1997 оноос хойш манай улсын 1,900 гаруй оюутан тэтгэлэгт хамрагджээ. Эдгээр хүмүүсээс хэд нь нөхцөлөө хангаад зээлээс чөлөөлөгдсөн, хэдэн төгрөг төлөх байснаас төлөөгүй зэрэг статистик мэдээллийг танилцуулахгүй юу?

-Ойролцоогоор 40 хувь нь тэтгэлгээсээ чөлөөлөгдсөн байгаа. Тэд улсдаа ирээд таван жил ажиллаж, шаардлагуудаа хангасан. Хүн болгоны хэзээ төгссөн хугацаа, тэр бүхнээс шалтгаалж харилцан адилгүй. Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ таван жил ажиллана гэдэг нөхцөлд боловсон хүчнийг бэлдсэн. Эхний ээлжид тус нөхцөлийг хангаагүй бол эргэн төлөлтийн хуваарь нь гарч ирдэг. Зээлийн хуваарилалтаа зөрчсөн тохиолдолд эргэн төлнө.

-Диплом эсвэл байраа барьцаалах хэлбэрээр боловсролын зээл олгодог. Тэгвэл зээлээ эргэн төлөөд бичиг баримтаа авч буй хувь ямар үзүүлэлттэй байдаг вэ?

-Зээл гэж хэлж болохгүй, тэтгэлэгт хөтөлбөр. Яагаад зээл гэсэн томьёололд орж байгаа вэ гэвэл, барьцаалах хэлбэр дээр байрыг нь барьцаалж байгаа. Ингэснээр иргэдээ илүү хариуцлагажуулж байна. Тухайн иргэн сургуулиа амжилттай төгсөх ёстой. Ингэхгүй бол заавал эргэн төлөх шаардлагатай.

Та Сангийн яамны талаар асууж байна. Тэдгээр иргэн Сангийн яаманд ажилласнаар юу өөрчлөгдөх вэ гэвэл, энэ бол улсын бодлого. Бид хүний нөөцөө бэлдэж байна. Бид бүх боловсон хүчийг дотооддоо бэлдэх биш, өндөр хөгжилтэй улс орнуудын мэдлэг технологи, системүүдээс суралцаж байна. Гадаадын өндөр хөгжилтэй улс орны их, дээд сургуулиудад иргэдээ бэлдэж, мэдлэг мэдээллийг нь аваад тухайн салбарыг хөгжүүлж байна гэсэн ойлголт.

Боловсролын зээлийн сан 7-8 хөтөлбөртэй. Жишээлбэл, Ерөнхий сайдын тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж зэрэг хөтөлбөр бий. Энэ болгон өөрийн онцлогтой.

Хөтөлбөр болгоны онцлогоос шалтгаалж тухайн иргэн гадаадад суралцаад эх орондоо буцаад ирэх эсвэл дотооддоо суралцаад амжилттай төгссөн бол үүнийг хариуцлагажуулах асуудал гардаг. Иймээс байрны барьцаа, дипломын барьцааг шаарддаг. Гэхдээ энэ хоёрыг нэг хөтөлбөр дээр шууд уялдуулж болохгүй. Яагаад гэвэл, хөтөлбөр болгон өөрийн нөхцөлтэй. Байр барьцаалж байгаа тохиолдол нь тэтгэлэгт хөтөлбөр. Улс хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайн хөрөнгөө алдахгүй, иргэнийг амжилттай төгсгөхийн тулд байр барьцаалах хэлбэр орж ирж байгаа.

Дотоодод суралцаж байгаа зарим оюутны дипломыг барьцаалах хэлбэрээр түр хадгалдаг. Дээрх хөтөлбөрүүд нь харилцан адилгүй учраас хольж болохгүй.

"Гадаадад суралцсан иргэдийн 90 гаруй хувь нь эх орондоо ирж ажиллаж байгаа"

-Гадаадын их, дээд сургуулиудаас ноу-хауг нь эзэмшиж байна. Тэгвэл эргээд эх орондоо ирж ажиллах хувь нь хэд байна вэ?

-Хамтын ажиллагааны хүрээнд БШУЯ, Засгийн газрын гэрээ хэлэлцээр зэргийг үндэслэвэл жилд 1,300 гаруй хүүхэд суралцаж байгаа. Жишээ нь, Боловсролын Зээлийн Сангаар өндөр хөгжилтэй оронд жилд 30-50 хүн суралцаж байна. Энэ бол их тоо биш. Дотооддоо бэлтгэгдэж байгаа тооны хувьд харвал, 9-12 хувийг л гадаадын ноу-хауг суралцуулахаар хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлэлцээр, Боловсролын Зээлийн Сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Гадаадад үлдээд тэндээ ажил олох нь хэцүү. Тухайн улс болгон өөрсдийн бодлоготой. Нарийн мэргэжлээр суралцаад гадаадад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах цөөн тооны хүмүүс л гарч ирнэ. Ерөнхийдөө 90 гаруй хувь нь эх орондоо ирж ажиллаж байгаа.

-Тэтгэлгээр суралцсан иргэд зээлээ төлж байгаа үзүүлэлтийг танилцуулахгүй юу?

-Дээр дурдсанаар таван жил эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байна уу гэдгийг харгалзан үзэж судалгаагаа тавьж байгаа. Таван жил бол богино хугацаа биш. Энэ хугацаанд тухайн хүн яаж ажилласан нөхцөлийг нь харж байгаад дараагийн шатанд эргэн төлөлтийн асуудал ярина. Яагаад гэвэл, тухайн иргэнийг бид хүний нөөцөөр бэлдсэн. Монгол Улсдаа ажиллах ёстой гэдэг шаардлагыг нэн тэргүүнд харна. Дараа нь зээлийн эргэн төлөлтийг харна.

Яагаад ийм бодлогоор явж байна вэ гэвэл, эхний ээлжид гадаадад суралцсан асар их дүнг Монгол Улсын одоогийн нөхцөл байдалд ажиллаад цалингаараа шууд төлнө гэдэг бол тухайн иргэнд тодорхой хэмжээнд дарамт очиж байна. Одоогийн нөхцөлд хүн болгон амьжиргааны зээлтэй байна. Сургалтын зээл гэдэг бол нэг ёсондоо иргэнийг дахин хөгжих бололцоог нь хааж байна гэсэн үг.

Сүүлийн 10 жилийн Монгол Улсын хөгжлийг харвал ямар идэвхтэй, эрчимтэй байна. Дотоод гадаадын боловсролын ноу-хау хоорондоо нэгдэж байж энэ бүхнийг бүтээж байгаа. Хүний нөөцийн бодлогын хүрээнд дэлхийн шилдэг сургуульд иргэдээ суралцуулж байгаагийн ач холбогдол. 

Хүн болгонд боломж нээлттэй. Жишээлбэл, Ерөнхий сайдын тэтгэлгийг чөлөөтэй ярья. Засгийн газрын 275 дугаар тогтоолоор 2021 онд тус тэтгэлэг батлагдсан. Үүнд үндсэн хоёрхон шалгуур бий. Нэгдүгээрт, та дэлхийн топ 100 сургуулийн үндсэн ангид суралцах урилга авсан байх ёстой. Хоёрдугаарт, IELTS 7 эсвэл IBT TOEFL 100 оноотой байх. Энэ хоёр нөхцөлөө бүрдүүлсэн байхад чөлөөтэй тэтгэлэгт хөтөлбөрт оролцох бололцоотой.

Тухайлбал, Ерөнхий сайдын тэтгэлгийн шалгаруулалтад сая 70 гаруй хүн оролцсон. Тэгэхэд яг энэ хоёр нөхцөлийг бүрдүүлсэн 31 хүн тэнцсэн. Манай иргэдэд тогтоол журам нь нээлттэй. Тэр тогтоолынхоо хүрээнд сонгон шалгаруулалтаа явуулдаг болохоор иргэн болгон оролцох бололцоотой.

-Тэгэхээр БЗС-аас зээл авсан тэдгээр иргэн нь тэтгэлгээр суралцаж ирээд улсдаа ажиллаж байгаа учраас үүнийг хөрөнгө оруулалт хэмээн харж байгаа гэж ойлголоо.

-Манай хөтөлбөрүүд улсдаа хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй гол салбар. Сошиал дээр буруу мэдээлэл тавьж, улмаар журмыг нь мэдэхгүй, тогтоолыг нь хараагүйгээс болоод иргэдэд буруу хандлага үүсээд буй. Монгол Улсад маш том бодлого явж байгаа. Энэ бодлогыг харахад мундаг боловсон хүчин бэлтгэгдэж байна. Сангийн яамны 38 хүнийг харахад ч суралцсан он жилүүд харилцан адилгүй байгаа. Тэр хүмүүс одоо Сангийн яаманд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна гэдэг бол салбараа хөгжүүлэх хөрөнгө оруулалт.

10 жилийн өмнө Монгол Улс ямар байсан,10 жилийн дараа ямар байна вэ. Хамгийн бодитоор харах боломжтой нь барилгын салбар. Бүх салбарын хөгжил явагдаж байгаа.

-Цахим орчинд Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдөж байна. Түүнчлэн БЗС-гийн дарга нь өөрөө боловсролын зээл авсан гэдэг мэдээлэл бий. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Би боловсролын зээлд хамрагдаж Москвагийн олон улсын харилцааны сургуульд суралцсан. Энэ нь Сангийн яамны хөтөлбөртэй төстэй. Тус хөтөлбөрийн хүрээнд сургуулиа төгсөөд Монгол Улсдаа таван жил ажиллаж тухайн мэргэжлээрээ улсдаа хөрөнгө оруулалт хийгээд чөлөөлөлтийг хийсэн. Гэхдээ энэ чөлөөлөлтийг би хийгээгүй. Яагаад гэвэл, чөлөөлөх эрх нь надад байхгүй. Тэр чөлөөлөлтийн эрхийг БШУЯ хийж, таван жил ажилласан нь үнэн гэж сайдын гарын үсэгтэй тушаал нь гардаг. Түүний хүрээнд чөлөөлөлт хийсэн. Түүнээс биш би өөрөө өөрийгөө чөлөөлөөгүй.

зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
БУРУУ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.12] 2023/5/19
Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.
0 | 0 Хариулах
Зочин [84.253.254.63] 2023/2/15
БИДНИЙ НЭГ НЭГНИЙГЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ БАЙДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ. СУРГУУЛьД Нь ТЭНЦЭЭД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДААД БУЦААД ИРЭХЭД Нь ТЭРНИЙ ХҮҮХЭД ЭНЭНИЙ ХҮҮХЭД ГЭЭД ЭЛДЭВ ЯНЗААР ГООЧЛОНО, АЖИЛД АВАХГҮЙ. ЗАРИМ Нь АРГАА БАРААД ГАДААДАД ШИНГЭХ ТОХИОЛДОЛ Ч БГАА. ЭРДЭМТЭН, СУУДЛААЧДЫНХАА ҮГИЙГ СОНСДОГГҮЙ ХҮМҮҮС ЦААШДАА ЯАЖ ХӨГЖИХ ЮМ БЭ? СУРЧ БОЛОВСРОХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА? УЛСААРАА ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ЯВАХ УУ?
0 | 0 Хариулах
Yoo [122.201.23.201] 2022/10/12
Ene Enkh-Amgalan olon jil gertee suusan avgai shig dandaa heruuliin chanartai ym hiij bhiimaa. Tsaaguuraa bodlogooroo, jurmaaraa asuudluudaa shiideesei.
1 | 0 Хариулах
Temuulen [122.201.23.201] 2022/10/12
Neg hunruu dairaad yahav de. Buruu gevel sistemiin buruu, neg hunii buruu bish. Shaardlaga hangagdsan bol margah zuilgui.
0 | 0 Хариулах
КН [103.161.242.71] 2022/10/12
Энэ хүмүүс нэг их ядарсан айлын хүүхдүүд биш, одоо бол хангалттай төлж чадахаар болсон хүмүүс байна. Төлчихнө л биздээ. Монголчууд нээрээ үнэхээр бэртэгчин юмаа. Хөл толгойгүй, баян янхангүй хулгай луйвар.
4 | 0 Хариулах
Иргэн [192.82.84.104] 2022/10/11
дипломыг нь нягталж шалгаж чаддаггүй, хуурамч цаас скандаад өгсөн хүн байдаг
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.109] 2022/10/11
Dan tomchuudii huuhduud gadaadad yavdag sangiin yamand ordog tegeed hongolood jiriin nasaa ajillaad ardiin huuhed oorsdoo zardlaaraa
0 | 0 Хариулах
Холын хамаатан нь байна [202.9.40.123] 2022/10/11
Гарди буруу юм хийх залуу бишээ
0 | 0 Хариулах
Баяртсайхан [192.82.71.24] 2022/10/11
Баяртсайхан гэдэг бэртэгчний охин Хулан Монголд ажиллаж байгаагүй яахаараа чөлөөлөгддөг билээк
1 | 1 Хариулах
Данко [96.248.41.119] 2022/10/11
Монголд танил талынхаа компанид ажиллаж байгаа гэсэн хуурамч НДШ төлдөг. Тэгээд тэрийг үзүүлээд чөлөөлүүлдэг. Монгол хүний заль мэхэд хязгаар үгүй. Ээж, хүү хоёр энэ зээлийг аваад Америкт шингэчихсэн тохиолдол ч байна.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.104] 2022/10/12
Шулга Фортунагийн охин бна...
0 | 0 Хариулах
Зочин [112.72.8.243] 2022/10/11
tanar boliochde ih idsn hmuse ehld hergig n shidlde ydj l yum surad irsn hmuse tal talas n hemhlhe l bodhin
1 | 0 Хариулах
Зочин [5.189.223.198] 2022/10/11
toloh hugatsag geren dr tusgagu gj bn toloh l blgude eyreg baitsgaya
1 | 0 Хариулах
Ард [66.181.183.39] 2022/10/11
Ирээд гийгүүлчихсэн ч юм шиг. 5 жилийн ял маягаар төлбөрөөс чөлөөлөгдөх нь улсыг тонон дээрэмдэж байгаа тод жишээ.Дандаа л нөгөө гарууд байна шдээ. Хүүхдүүд нь ядаж ичээсэй.
4 | 2 Хариулах
Зочин [51.159.149.198] 2022/10/11
ajlaa hiij l bga hmus shude
4 | 1 Хариулах
Зочин [203.98.77.153] 2022/10/11
140 мянган монгол оюутан гадаад суралцаж байгаа гэнэ үү энэ динэг бүгэс
2 | 0 Хариулах
zochin [192.82.68.108] 2022/10/11
10 osgogchor nasti humuus tamalj tsus ahrbulj alchilaa. olod ogoo shagnaltai hen alchihbaa.
0 | 0 Хариулах
zochin [192.82.68.108] 2022/10/11
tomor amd nasat emee osgogchor tamalj aldag hen be olod ogoo shaganaltai.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.229] 2022/10/11
Eр нь бол гадаадад сурагчид 3 янз. Хэлтэй чадвартай нь гадаадын тэтгэлэг буюу цаад улсаасаа шалгаруулдаг тэтгэлэгт жинхэнэ өрсөлдөж чадлаараа тэнцдэг. Австрали, японы засгийн газрын тэтгэлэг амeрикийн фулбрайт, английн чeвнинг зэрэгт явагсад бол хамгийн чадвартай хэсэг. 2. Монголын төрийн сангийн зээлээр явагсад бол том арын хаалгатай гарууд. 3. Баян айлын мөнгөтэй бандгарууд буюу хувиараа төлбөрөө төлөөд сурсан гарууд
4 | 0 Хариулах
Зочин [69.143.103.137] 2022/10/12
Fulbright, chevining, Japan ch adilhan ariin haalgatai, mongolchuud dund ni hor nairuuldag
0 | 0 Хариулах
zochin [192.82.68.108] 2022/10/11
10 hoorlold humuus chnag sogogchoni chime parjignah daahgui nastai humusu tsus harbad uhle.aluurchin hajian shagnaltai mongo ogno.hen emee min aldagin.
0 | 1 Хариулах
zochin [192.82.68.108] 2022/10/11
10 horoolodl humuus osgogchoni chnag duu cimeg daahgui stus harbad uhchile.bastai humuus tamlaj aldga hen hen bee.
0 | 0 Хариулах
zochin [192.82.68.108] 2022/10/11
nogoo tsubral aluurchin bas 10 horoolold humuus osgogchor chih delebertel osgiogcho chnagalj aldagin bile.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.108] 2022/10/11
london berlin aras ried bid alahne .chi yasn chnag osgogchini chiemend untaj chadhgui yu.tegebl bi inegj tultal chanagaljina gele ajil hilgehguine.
0 | 0 Хариулах
Зочин [15.235.143.114] 2022/10/11
eyreg talaas n hartsgaya yum sural irsn hmus bn
1 | 0 Хариулах
Зочин [51.158.238.194] 2022/10/11
sursan medsnee hergte ymnd zartsuulj bwl hend hamaa bnaa
4 | 0 Хариулах
Зочин [51.158.238.194] 2022/10/11
зсс үхсэн хичнээнээр нь залилаад хаус унаа болгоод байдаг нөхдүүдээ шалгадаггүй юм байж сураад ирсэн хүмүүсийг нь эхэнд шалгах гэж гэнэ
2 | 1 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/10/11
Яам тамгын газар , ер нь энэ төрийн албаныхан төрийн сангийн зээлээр гадаадад суралцахаа болих хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.233] 2022/10/11
Соц үеийн даргын хүүхэд энэ зээлээр Калифорнид сурч ирээд одоо талийгч эцгийнхээ ББСБ г ажиллуулаад 300 унаад зээл нь тэглээд явж байхад би төлбөрөө төлж Монголдоо төгсөөд мэргэжлээрээ олон жил ажиллаад мачийж байна. Түүнтэй адилхнаар сургалтын зээлийг минь төлсөнд тооцохгүй юмуу. Гахай бүхнээс илүү эрхтэй баймааргүй байна
1 | 3 Хариулах
Зочин [202.179.21.214] 2022/10/11
ihenh ni 30-45 bhad 2-t bgaa hun gantsaaraa 77000$ bdag bilee
0 | 0 Хариулах
Газрын дарга [219.90.177.8] 2022/10/11
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2022/10/11
Хулгайчийн удам хулгайч болно, сэтгэлгээ нь хаашаа ч алга болохгүй
3 | 1 Хариулах
Зочин [133.3.201.67] 2022/10/11
Дандаа даргын хүүхэд тэтгэлэг авдаг гэдэг бол худлаа байдаг шүү. Тэр олон хүмүүс дунд өөрийнхөө бор зүрхээрээ явж байгаа залуус олон байгаа. Төгсөөд эх орноо хөгжүүлэх гээд эргээд ирсэн залуус ч бас олон байгаа. Зарим нэг жишээнээс бүх тэтгэлэгээр суралцсан залуусыг дүгнэх, харлуулах нь утгагүй. Дэлхийн томоохон сургуулийн шалгуурт даргын хүүхэд гэдэг нь хамаагүй байдаг шүү. Монголдоо сураад төгссөн байлаа гээд өөрөө чадаж л байвал аль ч сургуульд материалаа бүрдүүлээд шалгалтаа өгөөд тэнцэх боломж нь хэн бүхэнд байгаа. Магистр, Доктор гэсэн шалгуур тавьлаа гээд тэр нь бас л даргын хүүхэд гэсэн үг биш.
7 | 3 Хариулах
Зочин [66.181.161.56] 2022/10/11
Чи бас хулгайчдын удам уу
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.233] 2022/10/11
Ааш ааш...
0 | 1 Хариулах
Зочин [64.119.18.104] 2022/10/12
Эд нар мэдээлэлд ойр арын хаалгаар л тэтгэлэг авдаг . Мэдээллээ нийтэд ил болгодоггүй. Нууцаар өөрсдөдөө боломж гаргадаг шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [23.106.56.12] 2022/10/11
Dandaa darga nariin huuhduud tsutsutsu... Mongoliin shildeg zaluuchuud bakalavriin tuvshind top100-d ch orood surgaltiin tulburuu tuluh bolomjguigeesee bolood yavj chadahgui baigaa hetsuu nuhtsuld baina. 9 ni bolohoor master doctor geed deerh darga nariin huuhduudiig tetgeed, Yurunhiilegch bolohoor angli helee ch suraagui dund surguuliin huuhduudeer shou hiigeed dund ni uursdiin hicheel zutgeleer ielts toefl undur onootoi, top100 tentssen huuhduud hayagdsan baidaltai l baina daa... haramsaltai ni!
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/10/11
1. ЗУргаан жил байхаа больсон ? 2. Ингэж жилээр тооцож болохгүй. Мөнгөн хөрөнгө тул зарцуулалтаа мөнгөөр тооцох хэрэгтэй. Цалингаар тооцвол эдний цалин гадаад төлбөр 6 жилийн дотор төлж хурэхгүй. Онц ажил хийдэггүй бол улсад гарлагатай тооцоо байна. Эдийн засгийн аргаар тооцож мөнгөө үнэлж зээлээс нь хасах хэрэгтэй. Тэгвэл үүнээс олон жил гарна. Ажлаасаа гарвал зээлийн үлдэгдлээ мөнгөөр үнэлж цувуулж төлөхөөр.
0 | 2 Хариулах
Зочин [103.229.122.186] 2022/10/11
Ийм новшнуудыг шууд халаачээ.
1 | 1 Хариулах
БЗС [64.119.20.57] 2022/10/11
2011 оны дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны хуулиар үүнийг чөлөөлөх боломжгүй шүү. 2011 оны 7 сарын 9 хууль бий
1 | 1 Хариулах
tjl [66.181.168.8] 2022/10/11
дан томчуудын хүүхдүүд, 5хан жил ажилласан болоол гадаадад төгссөн өндөр төлбөрөө ядуу татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ, зарим нь ч ирээд шууд даргаа хийгээд сайхан л явж байгаа, наад хөтөлбөр чинь ер нь хэрэгтэй эд биш байна болиул яасын бэ
7 | 1 Хариулах
Зочин [192.82.76.72] 2022/10/11
Minii medeh mongold ireegui gadaadad huntei suugaad tendee ajilaj baigaa tom darga bsam huuhed ene list end baij l bna
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.251] 2022/10/11
Монголын нэр хүндтэй санхүү эдийн засгийн сургуулиудын төгсөгч нар Монгол улсыг хөгжүүлэхэд ямар ч нэмэргүй юм байна гэж энэ ярилцлагаас ойлголоо.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.112] 2022/10/11
Дандаа танил талаараа энэ сургалтын зээлийг авдаг. Энгийн иргэдэд 38000$ -н зээл битгий хэл, 3 сая төгрөгний сургалтын зээл авхад хэцүү дээ, хэцүү. Тэгээд яахаараа эргээд төлдөггүй юм бэ?. Ингэж улсын болон ард түмний татвараас бүрддэг мөнгийг завшаад бүр сурчихсан байх юм даа. Нэг нам дагаад л, дараа нь дарга нэр зүүгээд л авбал төрийн мөнгөрүү ханцуй шамлаад л дайрах юм. Энэ хэзээ ч зогсохгүй бололтой. Яахав сургалтын зээл авч болно. Буцаагаад ядаж төлөөч ээ, хүү төлөхгүй байгаа биз дээ. АНУ, Англид сургуульд сурна, улсаас зүгээр мөнгө авна, их буянтай хүмүүс юм аа. Ард түмний хүүхдүүд Монголдоо боловсрол эзэмших гэж жилд 5-10 сая төгрөг төлөх юм, 4 жилд 20-30 сая төгрөг төлөх юм. Дараа нь Монголд төгссөн муу боловсролтой, англи хэлгүй гэсэн гуншинтай.
6 | 3 Хариулах