Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсуурь: Өвөөгийнхөө түрүүлж байсан дэвжээнд 80 жилийн дараа түрүүлсэндээ баяртай байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
᠎Гэрэл зургийн эх сурвалж: Улаангом Хотын ЗДТГ

Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай болж, өндөрлөлөө. 

Энэ баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс Нуур" дэвжээний бөх, гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь найм даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Сонирхуулахад дархан аварга Н.Батсуурийн өвөө улсын начин Жотойн Гэлэг 1945 онд Чандмань уулын аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баяр наадамд түрүүлж байжээ.

Дархан аварга Н.Батсуурь бөхийн барилдаанд түрүүлснийхээ дараа энэ тухай ийнхүү ярилаа. Тэрбээр "Миний өвөө, аав гээд манай удам Монгол бөхөөр 80 жил барилдаж байгаа. Энэ утгаараа миний хөгшин аав 20 жилийн ойгоор Увс аймгийнхаа баяр наадамд түрүүлж байсан. Өвөөгийнхөө түрүүлж байсан дэвжээнд түрүүлсэндээ баяртай байна" гэв.

зураг