Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын "Alpha Gaming" багийн оролцож буй $3 саяын шагналын сантай тэмцээний сүүлийн шат маргааш эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Alpha Gaming баг

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын зуны дэлхийн аварга гэж болохуйц "PUBG Mobile World Cup 2025" тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийт гурван сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд 24 баг гурван хэсэгт хуваагдаж, гурван үе шаттай өрсөлдсөнөөр аваргаа тодруулах юм. Өнөөдрийн байдлаар Group Stage, Survival Stage гэсэн эхний хоёр шат явагдаж, сүүлийн Grand Finals шатанд оролцох 16 багийн нэрс тодроод байна.

Grand Finals шатанд манай улсын Alpha Gaming баг тоглоход бэлэн болжээ. Тэд хэсгийн шатанд 18 тоглолтын дараах байдлаар 86 оноо авч хүснэгтийн тавдугаар байрт бичигдсэн юм. Сүүлийн шатны тоглолтууд наймдугаар сарын 1-3-н хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 18 тоглолтын нийлбэр дүнгээр аваргаа тодруулна.

Түүнчлэн дээрх гурван шат тус бүр өөрийн гэсэн мөнгөн шагналтай бөгөөд түрүүлсэн баг ойролцоогоор 600 мянган ам.долларын шагнал хүртэх боломжтой. Харин Grand Finals шатанд түрүүлсэн багт 500,000 ам.доллар, үзүүрлэсэн багт 250,000 ам.доллар, гуравдугаар байрт 150,000 ам.доллар, дөрөвдүгээр байрт 120,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ. 

Мөн Grand Finals-ийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан тамирчинд 50,000 ам.долларын шагнал өгөх юм байна. Үүнээс гадна тэмцээний оноонд нөлөөлөхгүйгээр үзүүлэн тоглолт болох бөгөөд түрүүлсэн баг 20,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Alpha Gaming багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн шилдэг тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр, ZOYL буюу Б.Золбоот нар багтаж байгаа. Мөн 4Merical Vibes багийн бүрэлдэхүүнд байсан DOK, BARON, REFUS нар тоглож байна.