Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд 2025" баяр наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Энэхүү баяр наадмын хүчит бүхийн барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Дорнын Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Гэгээн Хэрлэн ХХК-ийн бөх, аймгийн арслан Г.Төрмөнх түрүүлж аймгийн хурц арслан цол хүртлээ.
Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, "Дорнын Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Дорнын их гэгээ ХХК, ХЦ-0151 ангийн бөх, аймгийн начин С.Цогтсүмбэр үзүүрлэж аймгийн заан цол хүртэв.
Их шөвгийн дөрөвт шалгарсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат О.Төгсжаргалд аймгийн өрнөх начин чимэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, сумын заан Р.Алтаннаранд аймгийн начин цол хүртээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!