SendMN Хятадын технологийн 3 гигант компанитай хүчээ нэгтгэлээ
Сэнд Эм Эн ББСБ компани Хятад улсын төлбөрийн системийн тэргүүлэгч компаниуд болох Alipay, Tencent, YeePay нартай стратегийн хамтын ажиллагааны гэрээгээ байгууллаа.
Гэрээний хүрээнд Сэнд Эм Эн ББСБ компанийн харилцагчид Alipay болон WeChat Pay платформыг өдөр тутамдаа ашигладаг 2.5 тэрбум гаруй харилцагчид руу олон улсын мөнгөн гуйвуулгыг хамгийн хямд шимтгэлээр хийх боломжтой болж байна. Мөн интернэт төлбөрийн дэд бүтцийг эзэмшигч Yeepay компаниар дамжуулан Хятад улсын аж ахуй нэгжүүд рүү 10 минутын дотор бизнесийн гуйвуулга хийх боломжийг импортын худалдаа эрхлэгч байгууллагууддаа тус тус олгож байгаа юм. Ингэснээр манай харилцагчид гүйлгээгээ хурдан, аюулгүй, шимтгэл багатайгаар хийх боломж бүрдэж, ялангуяа Хятадтай худалдаа наймаа, аялал жуулчлал, боловсрол, бизнесийн хүрээнд ажилладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болох юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн санхүүгийн технологийн дэд бүтцийн хүрээгээ тэлээд зогсохгүй, Монгол–Хятад хоёр улсын хоорондын төлбөр тооцооны шийдлийг улам хялбаршуулсан стратегийн алхам болж байна. Сэнд Эм Эн ББСБ компани цаашид ч олон улсын түншлэлийн хүрээгээ тэлж, үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах зорилгоо баримтлан ажиллана.
SendMN – Хялбар мөнгөн гуйвуулга
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: info@send.mn
Вэбсайт: send.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

