Инвескор Проперти ХХК: “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” жилийн тайлан 2025-2026

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Инвескор Проперти ХХК Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жилийн тайланг дөрөв дэх жилдээ эрхлэн гаргалаа. “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2025–2026” жилийн тайлан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, гол сегментүүдийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын орчин, хэрэглэгчдийн худалдан авах хандлага болон ойрын жилүүдийн хөгжлийн төлөвийг нэг дороос харах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Тайланд юу багтсан бэ?

Энэ удаагийн тайланд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлж буй макро эдийн засаг, барилгын салбар, хөрөнгө оруулалтын орчин, орон сууц, хаус, үйлчилгээт орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөв болон амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэг сэдвүүдийг нарийвчлан судалсан юм.

Тайлан дараах үндсэн бүлгүүдээс бүрдэнэ:

зураг
 

Мөн тайланд 2025 оны эдийн засаг болон барилгын салбарын гол үзүүлэлтүүдээс гадна 2026–2027 оны зах зээлийн төлөв, үнэ, нийлүүлэлт, эрэлт, хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх дата, судалгаа, шинжилгээнд суурилсан төсөөллүүдийг багтаасан.

Зах зээл шинэ шатанд шилжиж байна

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд зөвхөн үнэ, байршил, нийлүүлэлтийн хэмжээгээр тодорхойлогдохоо бус, эдийн засгийн өсөлт, хотжилт, дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, хэрэглэгчийн зан төлөв, амьдралын хэв маягийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцолд хөгжих болсон.

Тайланд багтсан хэрэглэгчийн судалгаанаас харахад орон сууц худалдан авах шийдвэр гаргахад барилгын чанар, хийц, байршил болон амьдрах орчны төлөвлөлт хамгийн өндөр ач холбогдолтой хүчин зүйлсийн нэг болжээ.

Мөн зах зээл улам бүр төрөлжин тэлж, өндөр чанартай бүтээгдэхүүн, сайн байршил, мэргэжлийн менежмент бүхий төслүүд үнэ цэнээ хадгалах чадвар өндөр хэвээр байгаа бол хэрэглэгчид зөвхөн квадрат метр бус урт хугацааны амьдралын чанар, хөрөнгийн үнэ цэнийг илүү чухалчилж эхэлснийг судалгааны үр дүн харуулж байна.

Хэнд зориулсан тайлан бэ?

Энэхүү тайлан нь:

  • Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд бүтээгдэхүүн, үнэ болон байршлын стратегиа тодорхойлоход;
  • Хөрөнгө оруулагчдад зах зээлийн боломж, эрсдэлийг үнэлэхэд;
  • Банк, санхүүгийн байгууллагуудад салбарын эрэлт, санхүүжилтийн чиг хандлагыг ойлгоход;
  • Бодлого боловсруулагчдад хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн шийдвэр гаргалтад;
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид болон сонирхогчдод зах зээлийг илүү бодитой, өргөн хүрээнд харахад туслах зорилготой.

“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2025–2026” жилийн тайлан нь зөвхөн статистик мэдээллийн эмхэтгэл бус, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эдийн засаг, хотжилт, хөрөнгө оруулалт, хэрэглэгчийн зан төлөв болон амьдралын чанарын өөрчлөлттэй нь уялдуулан тайлбарласан цогц судалгааны бүтээл юм.

Тайланг үзэх:

Зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.