Нарны панель, эрчим хүч хуримтлуур, ногоон зээл зэргийн мэдээллийг авах боломжтой өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна
Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөг зөвхөн өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Өдөрлөгт очсоноор дараах мэдээллийг авах боломжтой юм байна.
- Хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликэйшн бодит туршилт
- Ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчим
- Нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуурын тухай тайлбар, туршилт
- Ногоон зээлийн нөхцөл, зээлжих явцын мэдээлэл
- Тарифын мэдээлэл, иргэдийн дуудлага, цахим санал хүсэлт
- Төлбөр тооцооны программыг тоолуурын системтэй холбосон шийдэл
- Шинэ техник, технологи, инновац
Өдөрлөгийн үеэр иргэдэд үйл ажиллагаа, шинэ технологио танилцуулахаар эрчим хүчний салбарын чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн 50 асар гараад байгаа аж. Эдгээр асруудаас та өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авахаас гадна үндсэн хөтөлбөрөөс "Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт эрчим хүч хэмнэсэн сайн туршлага, хэрэгжүүлсэн арга хэмжээ" зэрэг илтгэлүүдийг сонсох боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

