Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төрхүү: Энэ оны аравдугаар сараас шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус Сувгийн Удирдах Газар(УСУГ)-ын дарга Ц.Төрхүү Төв цэвэрлэх шинэ байгууламж хоёр сарын дараа ашиглалтад орох гэж байгааг өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

Тодруулбал тэрбээр "2025 оны аравдугаар сард бид хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхлэх гэж байна. Урд шөнө шинэ төв цэвэрлэх байгууламжийнхаа зарим тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

2020 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усаа бид наадмын өдрүүдэд авч туршлаа. 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийг зогсоон улмаар бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршаад Улсын комисст хүлээлгэн өгөх юм.

Ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаад байгаа. Зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана" гэжээ.