1990-ээд оны үед Францын нэг хотод үзүүлсэн тоглолтынхоо үеэр Майкл Жексон агсны өмсөж байсан оймсны өрөөснийг Лхагва гарагт 7688 еврогоор ($8,800) зарснаа дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлжээ.
1997 оны долдугаар сард Францын өмнөд бүсийн Ним хотод болсон тоглолтын дараа нэг техникч Жексоны хувцас солих өрөөний ойролцоо хаягдсан өрөөсөн оймсыг авч хадгалсан юм байна.
Попын хаан энэ аялан тоглолтынхоо үеэр гялалзсан шигтгээтэй цагаан өнгийн спорт оймс өмсөж байжээ.
“Billie Jean” дууны видео хувилбарт тэр ийм оймс өмссөн харагддаг.
Олон жилийн дараа элэгдлийн улмаас оймсонд толбо тогтож, шигтгээнүүд нь шарласныг дуудлага худалдааны вэб сайтад мэдээлсэн байна.
Зохион байгуулагчид оймсыг 3,000-4,000 еврогийн үнэ хүрэх урьдчилсан тооцоо гаргаж байсан нь ийнхүү хоёр дахин өсжээ.
Попын хаан агсны хэрэглэж байсан эд зүйлс одоо ч шүтэн бишрэгчдийнх нь дунд өндөр эрэлттэй хэвээр байгаа.
2009 онд Макаогийн нэг казино түүний 1983 онд анхны “moonwalk” бүжигтээ өмсөж байсан бээлийг $350,000-аар авч байв.
Энэ үед өмсөж байсан малгайг нь 2023 онд Парист болсон дуудлага худалдаагаар зарахад $80,000-ын үнэ хүрч байжээ.
Майкл Жексон 2009 онд мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас 50 настайдаа амиа алдсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!