ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран "Монгол тууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс энэ сарын 11-нд Богд Хааны Ордон Музейд “Хаан туульс, туулийн өргөө”нээх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Даяаршлын эрин үед нүүдлийн соёл иргэншил, аман өвийн баялаг уламжлалаараа дэлхийд дээгүүрт орох Монголчуудын хувьд соёлын давтагдашгүй уугуул төрхөө хадгалж үлдэх , өвлүүлэн уламжлуулах нь хөгжил дэвшил тусгаар тогтнолын баталгаа билээ.
Үндэснийхээ соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол оршиж байгаа ажээ.
Түүнчлэн Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу , дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдүүлэн ардын аман өвийг хойч үедээ сургаж, өвлүүлэн уламжлуулж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!