Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн том нуур болох дархан цаазат "Увс нуур"-ын тухай

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших Монгол орны хамгийн том нуур болох Увс нуурын талаар Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэдээллийг хүргэж байна. 

Нуурын зэгс голлосон ус намгархаг газар, заримдаг цөлийн гандуу хуурай орчин нуур устай зэрэгцэн орших экологийн өвөрмөц бүрдэл болон ус намгийн шувууд, биологийн олон янз байдлыг нь хамгаалах зорилгоор 1993 онд Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.  

зураг
 

Нуурын нийт талбайн хэмжээ 441,223 га бөгөөд эргэн тойрондоо 44 жижиг нууруудтай ба Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг аж.

Нуурын эргийн байдал тэгшивтэр, цутгал голын адагт садраа үүсэж намагжсан ойн төгөл, үзэсгэлэнт баянбүрдтэй. 

Нуурын хойд хэсэг Ази тивийн төв цэг болох ОХУ-ын Тува улсын нутагт, нуурын томоохон буюу үндсэн хэсэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт хамрагддаг байна. 

Увс нуур түүний цутгал голуудын ай сав дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургадаг. 

Нуурын эргийн татмын шугуйд бор гөрөөс, зэрлэг гахай, халиун буга, нутагшиж олон төрлийн жигүүртэн шувууд, загас, жараахай байдаг. 

Хэд хэдэн том булан тохой, жижиг хойг бий. Хэдийгээр өргөрөгт оршдог ч Алтай, Хангайн уулсын завсраар түрж орсон говийн бүсэд орших учраас ландшафтын хувьд онцгой нөлөөтэй.