Чингисийн өргөн чөлөөний засвар, шинэчлэлт үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг өчигдөр шөнийн 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар(НЗХГ)-аас мэдээлэв.
Замын тухайн хэсгийг наймдугаар сарын 2-ны 06:00 цагт нээх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!