ТҮҮХ
11 жилийн өмнө
12 жилийн өмнө
2014 оны 2 сарын 3
ТҮҮХ: Монголын урлагийн эхлэл-Ший янгуу
2014 оны 1 сарын 20
ТҮҮХЭН ЗУРАГ: 1920-1930-аад оны монголчууд
2014 оны 1 сарын 16
Маршал Х.Чойбалсан 1895 онд хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрсөн.
Тэрбээр бага залуу наснаас Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэж явсан, ардын хувьсгалын партизан цэргээс улсын өрлөг жанжин, маршал, Ерөнхий сайд хүртэл дэвшин ажилласан төрийн зүтгэлтэн.
Х.Чойбалсан Монгол ардын намыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг бөгөөд Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын бага хурал, Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албыг хашиж явсан.
Түүнийг 1952 оны нэгдүгээр сарын 26-нд нас барахад БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр Засгийн газрын ордны өмнө бунхант цогцолбор байгуулан, Ардын хувьсгалын удирдагчдын нэг их жанжин Д.Сүхбаатарын шарилын хамт оршуулж, 1954 оны долоодугаар сарын 8-нд Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхант индрийг хүндэтгэлтэйгээр нээсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг Төрийн ордны өмнөх талбайгаас зөөвөрлөж, Алтан-Өлгий дэх төрийн хүндэтгэлийн оршуулгын газарт шилжүүлсэн.
Нүүлгэн шилжүүлэх үед бунхнаас гарсан зарим эд зүйлийг 2007 онд Монгол төрийн түүхийн музейд шилжүүлэн өгсөн юм. Үүнд, маршал Х.Чойбалсангийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэж байсан бүсний арал, ханцуйны тээглүүр (запник), кителийн товч зэрэг дөрвөн зүйлийн 12 нэгж эдлэл багтсан бөгөөд эдгээрийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад оруулжээ.
2013 оны 12 сарын 6
"Монгол шуудангийн түүх 1848-1937" үзэсгэлэн Төрийн түүхийн музейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол шуудангийн 100 жилийн түүхийг өгүүлснээрээ онцлог.
2013 оны 10 сарын 30
Стив Жобс, Стив Возняк нарын анхны Apple персонал компьютер бүтээж байсан гараажийг түүхийн дурсгалд бүртгэж авлаа.
2013 оны 10 сарын 24
Тэгвэл өнөөдөр сая давсан оршин суучтай дэлхийн жишиг рүү тэмүүлсэн саятан хот болжээ.
2013 оны 9 сарын 30
Мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг Google 15 нас хүрлээ.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө

