Apple компани мэндэлсэн гарааж түүхийн дурсгалд бүртгэгдлээ
Стив Жобс, Стив Возняк нарын анхны Apple персонал компьютер бүтээж байсан гараажийг түүхийн дурсгалд бүртгэж авлаа. Калифорни мужийн Лос Алтос хотод байрлах энэ хувийн орон сууцны гараажд тэд анхны персонал компьютер бүтээгээд зогсохгүй, энэ байшин бүхэлдээ домогт Стив Жобсын бага насаа өнгөрөөсөн газар юм.
Энэ сууц нь 1952 онд баригдсан, 61 жилийн настай. Одоогоор Стив Жобсын өргөж авсан эх Мэрилин Жобс тэнд амьдардаг аж. Лос Алтос хотын зөвлөл гаргасан шийдвэрээ хатагтай Жобсд танилцуулсан бөгөөд тэр шийдвэрт татагалзах зүйлгүй гэсэн хариу өгчээ.
Ингэснээр Лос Алтос хот жуулчдад сонирхуулах нэгэн түүхэн байгууламжтай болж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

