ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Google компанийн 15 жилийн түүхийг тоогоор илэрхийлбэл

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг Google 15 нас хүрлээ.

Ларри Пэйж, Сергей Брин нарын байгуулсан компани энэ богино хугацаанд хэрхэн ѳсч ѳндийснийг тоо баримтаас харцгаая.

1.    1998 онд анх нээгдэхдээ 26 сая веб хуудсыг индекслэж байсан бол одоо 60 их наяд хуудас индекслэдэг.
2.    Анх нээгдэхдээ ѳдѳрт 10,000 хайлтад хариулдаг байсан бол ѳнѳѳдѳр сард 100 тэрбум илүү хайлт хүлээж авдаг болжээ.
3.    Анхны ажилтнаа 1998 онд авч байсан Google 2004 онд IPO хийхийнхээ ѳмнѳхѳн 1907 ажилтантай байжээ. Тэгвэл одоо 44,777 ажилтантай.
4.    Google хамгийн анх 2001 онд Deja.Com Usenet үйлчилгээг худалдаж авч ѳѳртѳѳ нэгтгэж байжээ. Өнѳѳдѳр тэдний худалдаж авсан компаний тоо 100-г давжээ.
5.    2004 онд IPO хийж байхад нь нэгж хувьцааны үнэ нь 85 ам.доллар байжээ. Тэгвэл одоо 874 ам.доллар болж 10 дахин ѳссѳн байна.
6.    Google компаний зах зээлийн үнэлгээ IPO хийх үед 23 тэрбум ам.доллар байсан бол одоо 290 тэрбум ам.долларыг давжээ.
7.    Мѳн 2003 онд IPO хийхийн ѳмнѳх жил 962 сая ам.долларын орлоготой байжээ. Харин 2012 оны орлого нь 50 тэрбум ам.долларт хүрчээ.
8.    1998 онд Пэйж, Брин нар Google-ын банкны дансыг нээхэд Sun Microsystems-ээс оруулсан 100,000 ам.доллартай байжээ. Одоо тэд тус бүр 23 тэрбум ам.долларын хѳрѳнгѳтэй болжээ.
9.    Google 2005 онд Android-ыг худалдаж авсан. Тэгвэл одоо дэлхий даяар нэг тэрбум Android тѳхѳѳрѳмж бүртгэгдэж, 50 тэрбум апп татагджээ.
10.    Google 2007 онд анх удаа MAP үйлчилгээндээ Street View боломжийг нэвтрүүлсэн. Тэгвэл ѳнѳѳдѳр 52 улсын 3000-аад хотын зургаан сая мил гудамж үүнд бүртгэгджээ.
11.    Хоёрхон жилийн ѳмнѳ Google+ нийгмийн сүлжээ нээгдэж байсан бол ѳнѳѳдѳр 500 сая орчим гишүүнтэй, үүнээс 135 сая нь идэвхтэй хэрэглэгч гэнэ.
12.    2008 онд Chrome веб хѳтѳч зах зээлд гаргасан бол дөрвөн жилийн дараа Microsoft-ын Internet Explorer-ыг гүйцэж 750 сая хэрэглэгчтэй номер нэг хѳтѳч болжээ.
13.     2011 онд Google дэлхийн нийт мобайл сурталчилгааны зах зээлийн 38 хувийг эзэлж байсан. Энэ жил энэ тоо 53 хувьд хүрч тоон дүнгээр 8.8 тэрбум ам.доллар болохоор байна.
14.    2006 онд Google компани YouTube-ыг худалдаж авах үед 20 сая хэрэглэгч сар бүр зочилдог байсан байна. Тэгвэл одоо 1 тэрбум илүү хэрэглэгч сар бүр зочилж, үзсэн видеоных нь урт нийтдээ зургаан тэрбум цаг болжээ.

Google анх энэ гаражд мэндэлж байв

Үүсгэн байгуулагч Larry Page, Sergey Brin нар