374 жилийн настай нийслэлийн түүхээс дэлгэжээ
Өдгөөгөөс 374 жилийн өмнө Нийслэлийн шавыг тавьж, их бүтээн байгуулалт аажмаар өрнөсөн.
Тэгвэл өнөөдөр сая давсан оршин суугчтай дэлхийн жишиг рүү тэмүүлсэн саятан хот болжээ.
1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагджээ.
374 дэх өвөлтэйгөө золгож буй Улаанбаатар хотын ойг тохиолдуулан НЗДТГ-аас ёслолын болон хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ биелэлээ олоод байна.
Ойн хүрээнд “Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Улаанбаатар хотын музейд нээсэн тус үзэсгэлэнд нийслэл хотын өрнүүн их амьдрал, барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг харуулсан хар цагаан зургуудыг дэлгэжээ.
II дайны дараа ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод барилга байгууламж, үйлдвэр завод, төмөр зам, цахилгаан станц, төмөр бетон гүүр, гудамж талбайг шинээр барих ажил эрчимтэй өрнөсөн байна.
Улмаар 1954 онд “Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө” батлагдсанаар хотоо барьж байгуулах их ажил үргэлжилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

