2015 оны 7 сарын 21
“Ази, Африкийн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих сан” /ADRF/ олон улсын байгууллага нь 2011 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Тэгвэл тус сангаар дамжуулан БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хороо өнөөдөр нэгэн арга хэмжээг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд зохион байгуулсан нь “Smart IТ” сургалтын төвийн нээлт байв. Энэхүү төв нь Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн хүүхэд залууст үнэ төлбөргүй компьютер сургалт явуулах аж.