ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дөрвөн тахь Европоос эх нутагтаа ирлээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 18
iKon.MN

Монгол оронд үр удам нь тасраад байсан зэрлэг адуу болох Пржевальскийн адууг Европын амьтны хүрээлэнгээс эх нутагт нь шилжүүлэх ажиллагаа 2011 оноос эхэлсэн.

Тэгвэл энэ сарын эхээр дөрөв дэхь удаагийн ийм ажиллагаа болж Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг Чехийн зэвсэгт хүчний онгоцоор тээвэрлэн Ховд аймгийн Тахийн талд хүргэжээ.

Прага хотоос эхэлсэн аялал замдаа хоёр удаа буудаллан онгоцоо түлшээр цэнэглэж нийт 24 цагийг зарцуулсан байна.

Эдгээр дөрвөн тахь нь өөр өөр газар төрсөн. Кира нэртэй тахь нь 2008 онд Унгарын Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 2008 оны наймдугаар сард, Рабеа нь Лейпциг хотод 2009 оны есдүгээр сард, Парадайз нь Парист 2009 оны тавдугаар сард, Керида нь Прагын Амьтны хүрээлэнд 2012 оны наймдугаар сард тус тус төржээ.

Энэхүү аялалын сонирхолтой гэрэл зургуудыг Английн dailymail.co.uk сайтад нийтэлжээ. Нийтлэлд хэрхэн тээвэрлэсэн, орон нутгийн хүмүүс хэрхэн тахинууд эх нутагтаа ирсэн явдлыг тэмдэглэж байгаа зэрэг сонирхолтой зургууд багтсан байна.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.114] 2015/7/18
Ховд аймагт Тахийн тал гэж байдаггүй энэ бол Говь-Алтайн Тахийн талд байна шүү Монгол эх орон унаган нутаг нь Тахийн тал
5 | 1 Хариулах