"Очир" зөвлөл: Тогтсон хугацаанд хариу өгөхгүй бол лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, цаашилбал цуцлах арга хэмжээ авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар тэргүүнээр сонгогдсон. Түүнийг Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон "Очир" зөвлөл, шүүгч, тэмцээн зохион байгуулагч, Техникийн хэлтсийнхэн эсэргүүцэж, шат дараатай алхмууд хийж эхэлсэн билээ.

Сонгуулийн дараа "Очир" зөвлөл болон MFPA зэрэг бусад төлөөллүүд хуралдаж, лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Ц.Анандбазарыг огцруулах, дүрмийн шинэчлэл хийх, ээлжит бус их хурлыг зарлах гурван шаардлагыг МХБХ-д хүргүүлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд ямар нэг албан хариу аваагүй тул "Очир" зөвлөлийнхөн дахин хуралдав. 

Тэд өмнөх шаардлагаа илүү тодорхой болгосон байна. Тухайлбал

  • "МХБХ-ны дүрмийг шинэчлэхэд Тоглогчдын Холбоо, эмэгтэйчүүд, футзалын тамирчид, "Очир" зөвлөлийн гишүүдээс оролцуулсан Ажлын хэсгийг байгуулан ажиллуулах шаардлагатай гэж үзсүгэй.
  • МХБХ-ны Их Хурлын 35 гишүүн байгууллага, клубийн зүгээс тавьсан албан ёсны бичгийн дагуу Ээлжит бус их хурлыг дахин зарлан хуралдуулж, шинэчлэн боловсруулсан дүрмийг батлахыг дэмжсүгэй.
  • Энэ хүсэлт шаардлагын хариуг ажлын 3 хоног буюу 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагаас өмнө албан бичгээр өгөхийг шаардсугай.
  • Тогтсон хугацаанд хариу өгөхгүй бол Дээд лиг болон Нэгдүгээр лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн зогсоох, цаашилбал цуцлах арга хэмжээ авахаа мэдэгдсүгэй.
  • МХБХ-нд үүсээд байгаа асуудлаар тамирчид болон хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийг хууль, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардсугай" гэв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Шинэ [202.131.225.53] 2025/5/6
Ингэж байхаар шинээр холбоо үүсгээд тэрнийхээ дүрмийг ФИФА-гийн стандартад нийцүүлээд сонгуулиа хийгээд холбоогоо ФИФА болон АФС-д бүртгүүлээд явчихаач. Тоглогчидгүй холбоо хэр хол явав гэждээ нэг өдөр татан буугдана биз. Сагсан бөмбөгийн холбоо 2 толгойтой байсан. Явж2 зөвөөр явж байгаа нь нөгөөхөө нэгтгээд дүрэмээ тохироод одоо хөгжил нь цойлж гарч ирээд, Азийн сагсанбөмбөгийн холбооны аврага шалгаруулахад амжилттай оролцоод яваад болоод л байна. МХБХ-г зүгээр шантаж хийгээд татан буулгаад яг жинхэнэ хөлбөмбөгчид, сонирхогчид хөрөнгө оруулагч нараа татаад болохгүй бол шинэ стадион бариулаад явчихад МХБХ-г гуйхгүй л байх
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.103] 2025/5/6
маш зөв. Багууд нь тоглохгүй болоход л бүх зүйл унана шдээ. МХБХ-ны их хуралд гол саналтай байх ёстой этгээд нь хөлбөмбөгийн баг байх ёстой болохоос 21 аймгын улс төрийн хүмүүс байхаар чин Анандбазар мэт хүмүүс гарч ирж л таарна шдээ. Наад буруу тогтолцоогоо өөрчил. Ерөнхийлөгчийн хамаарлыг байхгүй болго. Дээрх өөрчлөлтийг хийж чадвал монголд энэ спорт зөв хөгжих болно. одоо энэ багийн удирдлага болон тоглогчид нэг талдаа гарах цаг нь болсон.
2 | 0 Хариулах
Ширнэн [202.9.40.203] 2025/5/5
Бөгсөө бэлд . Ананд агаа нь удахгүй шаана. Охид бас бэлдээрэй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.7] 2025/5/5
yaahaaraa ene buzar songogdchdiin zailuulaachee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.213] 2025/5/5
Ene novshiig zogsooh hun mongold algaa u
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.8] 2025/5/5
За шударга ёс уу? Мөнгө үү? энэ тэмцэл хэрхэн дуусхыг харцгаая..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.132] 2025/5/5
ГАДНЫ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД БОЛ ГАНЦ ХОЛБООНЫ ЗАРДЛААР ГАДААД РУУ АЯЛСАНЫХАА ТӨЛӨӨ Л ШУУД ШОРОНД ЯВНА.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.165] 2025/5/5
УНЖСАН УЛААНАА Ч ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ ХҮНЭЭР ЯАЖ БҮХЭЛ БҮТЭН ХОЛБООГ ЗАХИРУУЛАХАВ ДЭЭ, ХАХА. АНАНДБУЗАРЫГ БҮГДЭЭРЭЭ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙХАД ХОЛБООНЫ ЗАРДЛААР ГАДААД РУУ ЗУГААЛААД ЁСТОЙ ДААРИН ДЭЭР ДАВС, ГАЛ ДЭЭР ТОС НЭМСЭН ДЭЭ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.10] 2025/5/5
Цуцал цуцал тоглож чаддаг юм шиг ашлах юм дахиад эхнээс нь эхэл
4 | 0 Хариулах
Ard [202.126.90.22] 2025/5/5
анандбузарыг зайлуул. хаа таарсан газараа гай дуудаж байдаг арчаагүй хулгайч. үхэж далд ороосой
0 | 0 Хариулах