Уншиж байна ...

Цемент экспо 2025 - Цемент үйлдвэрлэлийн салбарт үгүйлэгдэж буй бодлого, тулгарч буй хүндрэлүүд, гарц шийдлийн талаар үйлдвэрлэгчид байр сууриа илэрхийллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсын 2.2 - 2.5 сая тоннын багтаамжтай цементийн зах зээлийг бүрэн хангаж чадахуйц дотоодын 4, гадаадын хөрөнгө оруулалттай 1, нийт 4,53 сая тонн хүчин чадалтай үйлдвэрүүд ажиллаж байна. Харин эдгээр үйлдвэрүүд маань анх удаа хамтран Монголдоо Цемент Экспо – 2025 арга хэмжээг зохион байгууллаа. Аж үйлдвэрийн хөгжлийг түүчээлж буй эдгээр үйлдвэрүүд салбарт дутагдаж буй бодлого шийдвэрийг хэлэлцэхийн сацуу цемент үйлдвэрлэлийн олон улсын технологийн чиг хандлага, чанар стандартын ач холбогдол, ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч цаашлаад Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, мөн сорилт бэрхшээлүүдийг ярилцан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж тэдгээрийн шийдлийг эрэлхийлж гадна, дотны олон талуудыг оролцуулснаараа тус арга хэмжээ онцлог байлаа.

зураг
 
МЦҮА ГҮТББ-ын Тэргүүн Н.Мөнхнасан

МЦҮА ГҮТББ-ын Тэргүүн Н.Мөнхнасан: Барилга бүтээн байгуулалтын салбарт нийт 70 гаруй мянган ажилтнууд ажиллаж байна. Цемент бол барилгын талх болсон хамгийн гол стратегийн ач холбогдолтой түүхий эд материал юм. Энэ ч утгаараа үйлдвэрлэгчид бид анх удаагаа нэгдэж үйлдвэрүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийг хэлэлцэж даван гарах шийдлүүдийг эрэлхийлэх, үгүйлэгдэж буй бодлогын шийдвэрүүд болон олон улсын дэвшилтэд технологи, чанар стандартын талаар хэлэлцэхээр Монгол улсдаа анх удаа Цемент экспог зохион байгуулж байгаа нь онцлог юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 7 үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа дотоодын хэрэгцээг бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах бүрэн боломжтой байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд импортын цемент гаалийн татварыг тэглэх, 5% хүртэл бууруулах зэрэг шийдвэр гаргаж импортын цементийг дэмжих шийдвэр гаргасан нь цементийн үйлдвэрүүд төдийгүй энэ салбарт ажиллаж байгаа 70 гаруй мянган ажиллагсдын ажил амьдралд ч сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ үед цементийн үйлдвэрүүд дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь онцлог юм. 

зураг
 
Барилга Орон Сууцжуулалт, Хот Байгуулалтын Яамны ТНБД С.Төмөрхүү

ТНБДарга Төмөрхүү: Монгол улсын Засгийн газраас Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй Монцемент, Мөнхийн баян гал үйлдвэрүүд хаягдал хийнээс эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж байгаа бөгөөд бусад цементийн үйлдвэрүүд ч энэ чиглэлд явж байна. Цаашид цементийн төсөл хэрэгжүүлэх бол хаягдал хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг цогц системтэй хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

зураг
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Төр хувийн хэвшлийн түншлэлийг барилгын салбарт тэр дундаа цементийн салбарт газар дээр нь авчрах чухал байгаа Монгол улсын засгийн газраас 2025 – 2032 оны хооронд хэрэгжүүлэх иргэдийн орлогод нийцсэн 150,000 айлын орон сууцны үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажилд цементийн үйлдвэрүүдийн оролцоо маш чухал юм.

зураг
 
Санхүүгийн хэлтсийн дарга Н.Хаянхярваа

Вестерн Холд Санхүүгийн хэлтсийн дарга Хаянхярваа:

Эрчим хүчний тухайд: Төвийн бүсээс 1500 км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлүүд үүсэж байна. Баруун бүсийн эрчим хүчний систем нь 80 орчим хувийг импортоор авдаг импортоос хараат байдалтай байдаг энэ нь эрчим хүчээр хязгаарлагдах, төлөвлөгөөт бус тасалдал тохиолдлууд байдаг үүнээс шалтгаалан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ачаалалтай зогсох, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэл үүсэх зэрэг эрсдэлүүдийг дагуулж байна.. 2024 онд 160 цагийн эрчим хүчний тасалдлаас шалтгаалан зогссон байна. Мөн 2024.11 сараас эрчим хүчний тариф 36 орчим хувь нэмэгдсэн нь цемент үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж санхүүгийн хувьд ачаалал үүсгэж байна.

Тээвэр логистикийн асуудал: Тээвэрлэлт хийхэд хатуу хучилттай замаар тээвэрлэх ганц боломж байна. Гэтэл жин тонны хязгаарлалт нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

зураг
 
Мөнхийн Баян Гал ХХК-ийн Ерөнхий захирал ВанМао

Мөнхийн Баян Гал ХХК-ийн Ерөнхий захирал ВанМао: Цементийн салбар нь дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөгжлийн голлох салбар тул Хятадын засгийн газраас цементийн салбарыг дэмжих талаар маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг санхүүгийн дэмжлэг, татаас, зөвшөөрөл олгох зэрэгт олон талын дэмжлэг үзүүлдэг тул  цементийн өртөг Монгол улсаас 50%-иар бага байдаг.

зураг
 
Налгар Түшиг ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Адъяа

Налгар Түшиг ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Адъяа: Төр хувийн хэвшилд татвар, шимтгэл, шалгалт зэргээр л дарамтлах байдлаар ажиллаж байсан харин дэмжих, урамшуулах, хамтран ажиллах чиглэлд маш хангалтгүй ажиллаж ирсэн. Улс төр, бодлогын тогтворгүй байдлаас шалтгаалж хууль эрх зүйн ойлгомжгүй байдлууд гарч ирдэг уялдаа холбоогүй, зөрчилтэй. Эхний хууль эрх зүйн зохицуулалтыг ханган ажиллаж байтал дараагийн ойлгомжгүй бодлого шийдвэр гардаг нь маш харамсалтай байдаг.

зураг
 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг:

Цемент бол зөвхөн барилгын материал бус бүтээн байгуулалтын суурь аюулгүй амьдралын үндэс болдог.

2023, 2024 онуудад дотоодын болон импортын цементүүдэд хяналт шалгалт хийсэн дотоодын бүх үйлдвэрүүд чанарын шаардлага хангасан, импортын цемент 1 дээж шаардлага хангаагүй гарсан. Чанарын шаардлага хангаагүй маш их цемент орж ирээд маш олон барилга байгууламжид орсон байх магадлалтай байна. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нар маань лабораторийн баталгаатай цемент худалдан авч хэрэглэх шаардлагатай байна.

Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Өнөөдрийн хуулиудад үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх талаар ганц ч өгүүлбэр байхгүй байгаа үйлдвэрлэгч ийм шаардлага хангасан байна. Импортлогч ийм шаардлага хангасан байна л гэж байгаа.

Дэд бүтцийн асуудал бол өнөөдөр цементийн үйлдвэрүүдийн тулгамдаж буй гол хүндрэл болоод байгаа бас нэг зүйл бол криты вагон, полу вагоны хүрэлцээгүй байдаг. Улаанбаатар төмөр замд криты вагон 160 л байдаг гэтэл эд бүтээн байгуулалтын үед хүрэлцээгүй болж тасалдал үүсдэг үүнийг шийдэхийн тулд үйлдвэрүүд криты, полу вагонд хөрөнгө оруулалт хийж байна. Ингээд ирэхээр дэд бүтцээ бид бэлдээгүй байж үйлдвэрлэгч нараас их зүйл шаардаж байна.

зураг
 
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Батсүх

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Батсүх: Монгол улсын хувьд 2007 оноос барилгын салбар сэргэж импортын цементийг маш ихээр авч хэрэгцээгээ хангадаг байлаа. Тухайн үед баригдаж байсан барилга дээр цементийн чанарын шалгадаг тогтолцоо ч гэж байгаагүй олдож байгаа нь гээд хэрэглэдэг байлаа. Харин манай үндэсний хөрөнгө оруулагч нар орчин үеийн дэвшилтэд технологи бүхий үйлдвэрүүдийг барьж байгуулсан манай барилгын салбарт том дэвшлийг авчирсан. Бидний өмнө хэрэглэдэг байсан импортын цементтэй харьцуулахад чанарын хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болж одоо бид голж шилж хэрэглэж байна. Цементийн үйлдвэрүүдийн чанарыг харахад цементийг дотооддоо хангаад зогсохгүй экспортод гаргах боломж манай хөрш орос улсад цементийн үнэ манай улсаас өндөр байдаг тэгэхээр экспортод гаргаж валютын урсгалыг татах ч боломжтой байна.

зураг
 
Premium Innova ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд

Premium Innova ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд: Цемент болон бетон барилгын материалын нийт төсөвт өртөгт эзлэх хувь маш бага байгаа гэтэл орон сууцны үнэ тасралтгүй өсөж байгаад нөлөөлөл бага байна. Гэтэл барилгын үнэ өсөөд байгаад бусад хүчин зүйл нөлөөлж байна. Барилгын материалын 60 – 70%-ийг импортоор авч байгаа нь валютын ханшийн асар том нөлөөллийг бий болгож, нөгөө талаас логистикийн хүрэлцээгүй байдал нөлөөлж байна. Эд ачааллын үеэр логистикийн саатал үүсэх тохиолдол байдаг гэтэл үүнийг нь төр засгаас шууд үйлдвэрлэгч нар бэлэн биш байна гэж ойлгож импортын татварыг нь бууруулах шийдвэр гаргачхаад байна.  Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах дэд бүтцийн асуудлыг төрөөс шийдвэрлэх ёстой байдаг үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрээ барьчихлаа тэгээд хажууд нь төмөр зам барих уу? Энэ бол утгагүй. Материалын өртөг барилгын үнэд шууд нөлөөлөл маш бага бусад нөлөөллийн өртөг болох валютын ханшийн өртөг, тээвэр логистик, мөн эрэлтээс шалтгаалан өсөж байна.

зураг
 

Мөн “Монголын Цемент Үйлдвэрлэгчдийн Ассоциаци ГҮТББ” - тэй хамтран Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.