Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 26 дахь жилдээ “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор 2025 оны 05 сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү өдрүүдийн хүрээнд Монголын татварын албанаас хүүхэд залууст татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээнийг өргөнөөр зохион байгуулах, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ, олон нийтэд алдаршуулах, Монгол Улсын татвар төлөгч бүрд цахим ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ, тухайн онд татварын албанаас хийж хэрэгжүүлэх онцлох ажлыг олон нийтэд таниулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн Монгол Улсын татвар төлсөн иргэн бүрд төлсөн татварын дүн бүхий дараах талархлыг цахимаар хүргэж байгаа бөгөөд иргэд энэхүү талархлаа олон нийтэд сурталчлан таниулах боломжтой юм.
“Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлж 2024 онд улс, орон нутгийн төсөвт татвар төлсөн үнэ цэнтэй, хариуцлагатай татвар төлөгч танд талархал илэрхийлье”
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН “МӨНГӨН МОД” ТАНХИМД зохион байгуулагдлаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн болон Татварын ерөнхий газрын зохион байгуулалт бүтцийн нэгжийн дарга нар, нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар, шилдэг татвар төлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн нар нийт татвар төлөгчдөд болон уригдан ирсэн шилдэг татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Монголын татварын алба алсын хараагаа Олон Улсын жишиг татварын алба байхаар тодорхойлж, 2025 онд Зөвлөн туслагч татварын алба байх зорилт тавьж, энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх хуулийн, бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлсэн байна.
Мөн татварын алба татвар төлөгчдөд 24/7 цагаар үйлчилгээ үзүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан TATVAR-GPT нэвтрүүлснээ зарлалаа.
Энэхүү арга хэмжээнд 2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10” болон том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардууллаа. Үүнд:
Орон даяар Татварын алба бүр 2025 оны 05 сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ТЕГ-ын Зохион байгуулалт, бүтцийн нэгжүүд холбогдох чиглэлийн сургалтуудыг 2025 оны 05 сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд ТЕГ-ын 8 давхрын “Татвар төлөгчдийн танхим”-д Монголын татварын алба пэйжид байршуулсан хуваарийн дагуу танхимаар болон цахимаар зохион байгуулах тул татвар төлөгч та бүхэн өргөнөөр хамрагдаарай.
Эх сурвалж: ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|