"Дулаан байшин" өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Манлай
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүд, энэ онд цахилгаан болон бүх төрлийн хийгээр халдаг зууханд шилжүүлэхээр төлөвлөсөн 51,000 гаруй айл өрхийн төлөвлөлтийг танилцуулж байгаа юм.

Мөн төрөөс үзүүлэх боломжтой хөнгөлөлт урамшуулал болон ногоон зээлийн мэдээллийг авах боломжтой.

Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг