Х.Тэмүүжин: Ерөнхий сайдыг гишүүдийн дунд суулгаж, Ерөнхийлөгчийг дахин сонгогдохгүй байх зарчмыг хадгалж, УИХ-ын даргыг ҮАБЗ-өөс гаргах ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал нь Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл УИХ буюу хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн, Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад суучихсан гэдгийг харууллаа. Энэ бол зөвхөн өнөөдөр болсон явдал биш.

Бид 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараагаас эрх мэдлийн хуваарилалтын төлөө алхам хийгээгүй. Бид дарга шүтдэг уламжлалт арга барил, төрийн ёслолын албанаас зохион байгуулснаар гурван даргын улс болоод хувирчихсан.

УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван дарга залаад суулгачихсан. Энэ байдлыг бид халах ёстой.

Сэтгүүлчдийг ч гэсэн “Төрийн гурван өндөрлөг” гэж уянгын халилтай мэдээлэл дамжуулахгүй байхыг уриалж байна. Үүнээс болж төрийн гурван өндөрлөг гэдэг албан тушаал дээрээ байгаа хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын гурван дарга гэж эндүүрээд байгаа. Үүнийг засахын тулд парламентаа парламент шиг болгох ёстой.

Үндсэн хуульд УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэдэг заалт бий. Ерөнхий сайд 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн маргаанаас ажиглахад Ерөнхий сайд тусдаа зассан ширээн дээрээс хурал удирдаж байгаа дарга шиг УИХ-ын гишүүнтэй доромж байдлаар харьцсан. Гэтэл хариуцлага ярихаар гишүүд хоорондоо маргасан гэдэг тайлбар хэлэх гэж оролдсон.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тусдаа сандал ширээтэй баймаар байгаа бол Германы парламент шиг 126 гишүүний дунд Засгийн газрын гишүүдийнх гэж тусдаа суудал гаргаж өгөөд, УИХ-ын гишүүн биш Засгийн газрын гишүүний хувиар дуугарч байгаа гэдгээ ойлгох ёстой гэдэг хил хязгаарыг тогтоох нь зүйтэй. Ийм агуулгатай хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барихаар бэлдэж байна.

Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслөө өргөн барихаар УИХ-ын дарга болон МАН-ын бүлгийн дарга нартай уулзахад “Энэ хуулийн төслөө 2-3 хуваагаач” гэдэг хүсэлт тавьсан.

Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах асуудлыг тусдаа хуулиар. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг цагийг УИХ-ын асуулгын цаг болгож, гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд хариулдаг парламентын мэтгэлцээний зарчим руу орох хуулийн төслийг тусад нь. Түүнчлэн УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагч худал мэдээлэл өгвөл хариуцлага тооцдог болох зохицуулалтыг тусад нь оруулж ирээч. Сүүлийн хоёр асуудал дээр МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн.

Дээр нь Монгол Улсыг дарга нарын дарангуйлалд орсон улс болохоос сэргийлэх гурван арга зам байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний хувьд дэлхийн парламентат улс орны гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр түвшинд аваачих.

Хоёрдугаарт, гадуур яригдаад байгаачлан 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрч Ерөнхийлөгчийг дахин сонгогддог болох нь гэдэг хов жив явж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг буюу 42 гишүүн “Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол найман жил гар хүрэхгүй” гэдэг зарчим дээр тууштай хатуу зогсоно гэдэг улс төрийн шийдэл гаргах ёстой юм байна.

Гуравдугаарт, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдэг УИХ-ын даргатай байж болохгүй учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын дарга гарах ёстой.

Энэ  шийдлүүдийг хийсний дараа нь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын зарчим ажиллаж, Монгол Улс гурван даргын биш дэг журам руу очно.

Эдгээр хуулийн төслүүдийг ээлж дараагаар өргөн барих болно" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
129
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ss [103.168.34.118] 2025/5/6
Уг нь зөв гэхдээ оронд нь АН аас гарвал Монголыг мэрэгжлийн хулгайч нар шууд л Украйн цаашаа болгох магадлал маш өндөр ,МАН ынхан Төрд гараад үнэхээр ААН үүдийг унагах ажил л хийж Данхайсан АН аас дутахааргүй хулгай ч хурган дарга нараар Төрийн байгууллагууд дүүрчихлээ. Гэхдээ АН гарвал энэнээс дооор гээд боддоо,ХҮН бол шууд хэдэн суудал аваад л тар нь танигдсан ,Одоо яадаг ч л Улс Төрийн хэвийн лидер гарч иртэл МАН тайгаа л байсан нв арай ч Улсыг Украйны араас оруулчихгүй л байх ,хүлээгээд л байж байхаас ,Тэмүүжин өөрөө бол маш барьцгүй хүн,Уг нь Чимэд гуайн гарын шавь арай л өөр гэж горьдож байлаа...
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.57] 2025/5/6
Нэг л их германы хууль ярьсан, хийсвэр сэтгэгч, Герман хаана билээ, бидний нүүдэлчид хаана билээ.
2 | 1 Хариулах
Академич Ч.Нарангэрэл [66.181.188.173] 2025/5/6
Хойд хөрш маш хүчтэй болж байгаа. Орос сүүлийн 20 гаруй жил бүх салбартаа ёс суртахууныг өндөрт өргөж, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх олон талтай ажлыг нийгмийн бүх хүрээнд зохион байгуулж чадсан. Сирид Оросын сөнөөгч онгоц суманд оногдоход, нисэгч нь амжиж буугаад босогчидтой тэмцээд сум нь дуусахад, гранатаа дэлбэлж амь насаа эх орныхоо төлөө нэр төртэй золиосолж байна. Ийм ард түмэнтэй улс хөгжиж дэвшдэг. Гэтэл Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас ингэж доройтож, талцаж байна. Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна. Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, Засгийн газар ч, түүний удирдлагууд юу гэж боддог вэ гэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бие биенээ тойрч хулхидаж, бие биеэ залилж мэхэлсээр дуусах дөхөж байна
3 | 2 Хариулах
Зочин [202.126.94.116] 2025/5/6
Хүрэлсүх дахин ерөнхийлөгч болж огт болохгүй ээ
5 | 0 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/5/6
ES UIH-aas haraat baij bolohgui shd eee. Huulia l zuv togtoogood baij. ES hiih yostoigoo ta naraas ul hamaaran hiig. davhar deeliinhe gaig barahgui baihad odoo yu yriad bna aa
0 | 1 Хариулах
irgen [202.70.46.20] 2025/5/6
mongol uls yrunhii saidiin zasaglaltai bish shuu parlamentiin zasaglaltai, ene meniigee ch medehgui yrunhii saidaa bagaar n songoy geed heregtei hereggui baahan buduun darga nar songood ugchihsun ajilaa sn hii gd bh n utgagui zuil!!!. mongol ulsiin turiin zasaglalaa oilgomoor bna. uchnuun olon uls ornii case-uudees sudalj tungaagaad parlament l zuv ym bn gd ard tumneeree songochihood odoo yrunhii saiddaa zuvhun zahiragdah gd bh n utgagui!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.98] 2025/5/6
Энэ хүн чинь одоо бүүр толгой дээр гарах нээ ийм нөхдүүдийг бүү ер нь төрд ойртуулах хэрэггүй. Нэг их өөрөө бүхнийг заах гэсэн хүн өөрөө сайд байхдаа хар тамхичин ай холбогдоод байсан одоо яасан том байнаа. Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ харин ч их зүйл хийж байгаа шүү танай намын завааруулсан зах замбараагүй бүхнийг засаж залруулж байгаа хүн шүү
0 | 5 Хариулах
иргэн [202.9.47.64] 2025/5/6
БҮҮ ТЭНЭГТ
0 | 3 Хариулах
Galch [66.181.183.96] 2025/5/6
Zuv shuu MAN uudluulehguinee ene ulsiig yaduural avilgal hevleliiin erh chuluu gazriin naimaa nuusrnii hulgai hugjliin banknii hulgai tatvariin daramt huviin hevshiliin daramt daranguilal hulgaichid ni heregt holbogddoggui haatsaaldag turd hulgaich avilgachid l bn
3 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/5/6
Аль нам засаглаж байгаагаас яртх юм нь өөрчлөгдөж байдаг хүн юм даа. АН засаглаж байгаа бол ЕС-аа тэргүүндээ залчихсан л байгаа.
1 | 5 Хариулах
Иргэн [66.181.186.231] 2025/5/6
Худлаа ардчилагсад
1 | 3 Хариулах
Зочин [108.18.206.188] 2025/5/6
Маш зөв ярьж бна Тэмүүжин . Энэ үндэсний аюулгүй байдлын гэдэг нэр , томьёо , хууль бус баыгууллагыг тараах хэрэгтэй !
4 | 0 Хариулах
Ард [66.181.161.247] 2025/5/6
Тэмүжин чи зайл зүгээр л зайл EС суудалдаа л бна биз чи их ажил өрнүүлж байгаа түүнд бүү атаарх чиний санаа дэмжигдэхгүй нь харая дурак аа
0 | 5 Хариулах
Зочин [103.212.116.63] 2025/5/6
ene temuujin gedeg durak eliirekhee boliosoi ,said baikhdaa yaj balairch bailaa , khar tamkhichin khuukhentei kholbogdoj khamgaalaad , tsagdaag balaituulj ugsun duu
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.193] 2025/5/6
Хааны нэр гутаасан гичий, сайд байхдаа ор хөнжил, хормойг дон, дур өдөөгч эмээс салаагүй хүн дээ. Сайдаас буусныхаа дараа гэнэт цэвэршсэн гэдэг
0 | 5 Хариулах
Зочин [103.212.163.248] 2025/5/6
зөв хө дэмжиж байна
6 | 0 Хариулах
Төрболд [59.153.114.171] 2025/5/6
Ер нь УИХ-ын гишүүн, сайд нар олон удаа дэвшиж болдог, харин яахлаараа ерөнхийлөгч дахин дэвшиж болдоггүй билээ? Төр тогтвортой байх л чухал байна.
0 | 10 Хариулах
irgen [202.70.46.20] 2025/5/6
communist ulsruugaa zailcharai hu tegvel
1 | 0 Хариулах
Зочин [46.212.49.135] 2025/5/6
Маш зөв, дэмжиж бна
6 | 0 Хариулах
Зочин [87.96.162.203] 2025/5/6
Заавал, бүр заавал, хичээж, гүрийж байгаад дахин сонгогдохгүй зарчмыг хадгалах хэрэгтэй. Үүрэг гүйцэтгэж байх үедээ, хуульд өөрчлөлт оруулаад 6 жил суухаар болох үед л дарангуйллын айдас тархинд гялбасан. Дахиж чимхийг ч нэмж болохгүй, одоогийн ерөнхийлөгчдөө ч биш, бүр дараа дараагийн боломжит зүйлээс хамгаалаад
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.156] 2025/5/5
Үндэсний аюулгүй байдлийн зөвлөл гэдэг чинь их хурал өөрөө баймаар ий
2 | 0 Хариулах
💩 [66.181.184.166] 2025/5/5
Ene hujaa chini UUruu anh Yag ene sanaagaa Yarij baisanda,Baitsaah zalhaan tseerluuleh Tamalahad Hyataddaas hun Tamalah zoriulalttai 1 tiim undur sandal oruulj ireed teren deer suulgaad udur shunugui baitsaaj tamalna geed,yag teriigee ergeed davtaad ehellee
3 | 6 Хариулах
Зочин [172.59.184.69] 2025/5/5
Ali deerees housh gaihaad l bga ih hurliin darga gj ajilgvi yum ayulgvi baidliin zuwluld atsaa hiideg bnaa
1 | 0 Хариулах
💩 [66.181.184.166] 2025/5/5
ene hayatad terroristig shorond hiij yeruusuu diileh amitan baihguima
2 | 6 Хариулах
Зочин [66.181.179.225] 2025/5/5
Хүүр минь чи харин яагаад ахиад ороод ирэв. ЕС суудаг газраа л сууна. Хөсрий царайлсан гуйлгачин минь чи харин их хурлаас зайл
4 | 14 Хариулах
Зочин [59.153.114.136] 2025/5/5
Гишүүд сайдыг ардын саналаар буулгаж ял хэлэлцдэг болгох ёстой. Гишүүний хамгаалалт хангалтыг бүр мөсөн хас. Төсөв алдагдал гарвал гишүүд гарч мөнгө хийж нөхөн өгөх ёстой.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.43] 2025/5/5
Хотын даргыг сонгохдоо хотын дугаартай /хотод төрсөн/, Хотод 10 жилээс дээш болсон хүнийг сонгож байна биз дээ
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.136] 2025/5/5
9 үе нь монгол байх. Нэг бууцандаа 200 жил өвөлжсөн байх шаардлага нэм. Урагын овог боржгон биш эртний угсаатай овог байх шаардлагатай
1 | 1 Хариулах
Зочин [66.181.185.166] 2025/5/5
Said bhda mongoliin shuuheer toglood ymar ch ur ashiggui tuhain uyiiin 23 terbum tugrug tsonhooor hiisgecheed duugai baigaarai muu lalar min
4 | 5 Хариулах
мояа [185.220.101.103] 2025/5/5
Төв аймгаас хөлөөрөө орж ирсэн боловсролгүй орк байж төрийн бодлого хийнэ ч гэж юу байхав дуугаа татаарай Тэмүүжэээн
5 | 10 Хариулах
Зочин [59.153.114.136] 2025/5/5
2 хөлөөрөө ирсэн бадарчин гэсэн шүү.
2 | 6 Хариулах
Зочин [66.181.179.225] 2025/5/5
Баттулга энийг тэнүүчилж явахад нь нэг өрөө байр өгсөн гэсээн. Харин сүүлд энэ Баттулгын араас хутгалсан гэнэ лээ
3 | 7 Хариулах
мояа [185.220.101.103] 2025/5/5
Энэ дда Монголын төрийг нураачих гээл үзээд байна аа Америкийн элчингийн агент
3 | 9 Хариулах
Монгол [66.181.181.35] 2025/5/5
Бүү тэнэгт чиний тахарын албатай адил биш шүү
0 | 7 Хариулах
Зочин [202.9.40.88] 2025/5/5
МАШ ЗӨВ! МАНгаруудыг зайлуулах хэрэгтэй байна аа! Энэ улс харанхуйруу нисэж байна яана даа
10 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/5/5
ulsadaan hereg boloh ymaar zargaldsaz baih shiv jmarc gesen cinii hazuudl buu suu
0 | 0 Хариулах
Зочин [124.158.125.23] 2025/5/5
ХҮҮКЭЭР ТУГ ТАХИЖ МАН-Н 3 ДАРГЫН ЗҮРХИЙГ СУГЛАНА ГЭНЭ ДЭЭ .АЙВХТАР ИХ ӨС ХОНЗОН ЯВЖ БНА ДАА.
2 | 10 Хариулах
Зочин [202.126.90.4] 2025/5/5
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөө хоёр сонгууль дээр мөрддөг болох хэрэгтэй
4 | 0 Хариулах
123 [202.131.238.26] 2025/5/5
Загатнасан газар маажлаа, ерөөсөө л эрх мэдлийн тэнцвэр гэж энэ шдээ.
14 | 0 Хариулах
Зочин [202.126.88.144] 2025/5/5
Энэ Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглана гэж солиорч байсан хүн. Төрийн залгамж чанар байдгийг мэдэхгүй өөрийгөө хэмжээгүй эрхт хаан болсон мэтээр андуурдаг АН-ын Хуулийн сайд нь ч хуулиа мэддэггүй.
3 | 13 Хариулах
Bi [202.55.188.115] 2025/5/5
Чи тэр эмнэлгийг уг н авах гэж бсымуу ккк
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2025/5/5
Тийм тусдаа эмнэлэгийн хэрэг байхгүй шүү.цэргийн төв эмнэлэг байхад л болно.хамгийн балай нь тэр эмнэлэгийн ажилчид цэргийн цол хэргэмээр цалинжиж эрт тэтгэвэрт гарч өндөр тэтгэвэр авна.адилхан энгийн эмнэлэгийн эмч нарт тийм боломж байхгүй бараг илүү ачаалалтай нарийн мэс заслууд хийж байж
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.41] 2025/5/5
Tiim
2 | 0 Хариулах
зочин [103.57.93.237] 2025/5/5
Тэгээрэй. Хүүк гэж шуналын тулам ҮХ-д өөрчлөлт оруулж, парламентаас дэвшдэг болохоор улайраад эхэлсэн... одон медаль замбараагүй тарааж байгаа нь нэг илрэл
9 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.92.195] 2025/5/5
Энэ гай дураараа хуцахиймаа
0 | 12 Хариулах
зочин [103.57.93.237] 2025/5/5
Үхсэний чинь дураараа Үндсэн хууль унш
12 | 0 Хариулах
Зочин [202.179.27.125] 2025/5/5
2-г бүрэн дэмжинэ. одооны нөхрийг үүгээр нь дуусга
6 | 0 Хариулах
Зочин [66.181.190.127] 2025/5/5
Энэ халтайсан юм бас юу вэ энэ новшоор л монголын төр заалгах нь дутаж гэнэ
2 | 10 Хариулах
Зочин [202.9.46.19] 2025/5/5
МАН сугны үс хийгээд суухаар засгаасаа гар л даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.51] 2025/5/5
МАШ ЗӨВ!!! Энэ бол зарчмын том асуудал шүү!!! Манайхан зарчим мэддэггүй болохоор огт анзаардаггүй!!!
21 | 0 Хариулах
Зочин [66.181.179.14] 2025/5/5
Шүүгчийг хайр сэтгэлээрээ ханд гэж болохгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2025/5/5
Ялангуяа үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэгт энэ 3 даргаас гадна саналын эрхтэйгээр хэд хэдэн чухал албан тушаалтан байх хэрэгтэй
11 | 0 Хариулах
Зочин [66.181.160.51] 2025/5/5
Жишээ нь: Ерөнхий прокурор, Тагнуулын дарга, БХЯ сайд,
4 | 0 Хариулах
Зочин [192.82.66.149] 2025/5/5
Zuv
0 | 0 Хариулах
Маш зүйтэй [202.131.230.115] 2025/5/5
Маш зүйтэй санал байна
10 | 1 Хариулах
100% ДЭМЖИЖ БАЙНА [43.196.27.222] 2025/5/5
МАШ ЗӨВ
16 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/5
ҮМХИЙ МОЯА НАР ҮНЭН ХУДАЛ, ЗӨВ БУРУУГ Ч ЯЛГАХ ЧАДВАРГҮЙ ҮНЭХЭЭР УЛНЫ НЭРЭНДЭЭ ТААРСАН ГАРУУД ЮМ ДӨӨ. НЭГ МУУ ХАР ТАМХИЧНЫГ ХҮРТЭЛ ӨМӨӨРДӨГ ГАЖ ООРКУУД. ЭР ХҮН НЭГ АЛДАА Л БИЗ Ч ГЭХ ШИГ.
13 | 1 Хариулах
Зочин [202.9.46.254] 2025/5/5
Энэ нэг юм дандаа гаж юм ярихаа. Тэнэг минь тэнэгтээд байгаарай
2 | 13 Хариулах
Зочин [182.228.29.245] 2025/5/5
зайл ДАНКАА
6 | 1 Хариулах
Зочин [103.212.162.104] 2025/5/5
Засаглалын хуваарилалт, эрх мэдлийг хувааж бие биенээ хянаж байдаг тогтолцоо гэдэг юмыг ойлгодог мэддэг, хуулийн засаглал ярьдаг бараг ганц хүн нь Тэмүжин юмаа
32 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/5/5
ene harin aygui dajgui zalushd ugn yag huulich
2 | 0 Хариулах
Зочин [172.59.184.69] 2025/5/5
👍
0 | 0 Хариулах
Kca [202.126.88.109] 2025/5/5
Төр хүчгүйдэж л байвал энэ олиошиг нөхөрт хэрэгтэй.
3 | 16 Хариулах
Зочин [103.212.162.104] 2025/5/5
Чи бол төр гэж юу болохоо ч мэдэхгүй, төр хүчтэй бна гэхээр юу гэж ярьж байгаагаа ч мэдэхгүй мояа шүүдээ, данхан толгойтын дарангуйлалд орвол төр хүчтэй гоё болноигэж л бодож бга ац
12 | 2 Хариулах
Зочин [66.181.186.77] 2025/5/5
BAT YYL J ARDCHILSAN ERONHIILOGCH BOLJ CHADNAA OOR HUN BOL ODOO BHGUI BNA SHUU DEE
2 | 2 Хариулах